ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Бидний тухай

Ерөнхий мэдээлэл

eMonos нь 2014 оноос Монос эмийн сангийн хүргэлтийн алба нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Бид 2019 оноос Монос группийн отгон компани болон Монголын цахим худалдааны анхдагчдын нэг, эмийн цахим худалдааны суурийг тавьсан түүчээлэгч юм. eMonos нь бие даасан компани болон өргөжснөөс хойш 4 жилийн дотор борлуулалтаа 10 дахин нэмэгдүүлж, жил бүр өндөр өсөлтийг үзүүлсээр 2023 оны төгсгөлд Монголын цахим худалдааны салбарт №2-т эрэмблэгдэж, Эмийн цахим худалдааны зах зээлийнхээ тэргүүлэгчийн байр сууриа хадгалсаар байна.

Who We Are

Эм эрүүл мэндийн бүтээгдэхүүний цахим худалдааны цогц платформ юм.Дэлхийн технологийн хөгжилтэй нийцүүлэн вебсайт болон ухаалаг утасны аппликейшнээ тасралтгүй хөгжүүлж өнөөдөр бид Улаанбаатар хот төдийгүй Эрдэнэт, Дархан, Баян-Өлгий аймгуудад платформоороо дамжуулан орон нутгийн хэрэглэгчиддээ хүрч эхэллээ.

Чанарын удирдлагын тогтолцооны бодлого

ОУ-ын болон МУ-ын стандартын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн бүр нь эрүүл мэндэд ээлтэй байж, баталгаат чанараар ялгарна. Эрүүл мэндийн салбарт технологийн шинэчлэл, дэлхийн инновацийг анхлан хэрэглэгчиддээ хүргэх, цахиур хагалагч байна. Хэрэглэгчийн туршлагад суурилан бүтээгдэхүүний сонголт, мэдээллийн аюулгүй байдал, хүргэлтийн таатай нөхцөлүүдийг санал болгож хэрэглэгчийн сэтгэл ханамжаар цахим худалдааны салбарт манлайлна. МУ-ын чанарын стандартаар баталгаажсан шинэлэг үйлчилгээ, шуурхай хүргэлт, чадварлаг багаар үйлчлэн найдвартай байдлыг амлана. Чанарын зорилтууд, гүйцэтгэлийн үнэлгээний үзүүлэлтүүдийг ашиглан чанарын удирдлагын тогтолцооны хэрэгжилтийг тасралтгүй сайжруулна.

eMonos.mn орон нутагт Франчайз нэвтрүүлж эхэллээ.

Бид үйл ажиллагаагаа орон нутаг руу тэлэхээр зорин Монгол Улсын томоохон хотууд болох Эрдэнэт, Дархан, Баян-Өлгий аймгийн Өлгий хотод франчайз салбаруудаа нээгээд байна. Улмаар орон нутгийн иргэд маань: • Гэрээсээ гарах боломжгүй үедээ • Гадаадад амьдардаг хүмүүс гэр бүл, ойр дотны хүмүүстээ эрүүл мэндийг нь дэмжих бүтээгдэхүүнийг бэлэглэх, хүргүүлэх 1800-1883 лавлах утас руу холбогдон эрүүл мэндийнхээ яаралтай асуудлыг шийдвэрлэх боломжтой.

Эрхэм зорилго

Хэрэглэгчээ эрхэмлэгч эрүүл мэндийн тэргүүлэх цахим худалдааны компани байна

Алсын хараа

Эрүүл мэндийн салбарт цахим худалдааны дэлхийн инновацийг нэвтрүүлнэ.

Үнэт зүйлс

Хэрэглэгч Хамт олон Харилцагчид

Амлалт

Шинэ бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээ, технологийн дэвшлээр эрүүл амьдрах, хэмнэлт хийх боломжийг санал болгоно.

Тоон мэдээлэл

300'000+

идэвхитэй хэрэглэгч

100+

ажилтан

3'000+

хамтрагч байгууллага

100'000+

аппликейшн татан авалт

10'000+

нэр төрлийн бүтээгдэхүүн

300'000+

сарын дундаж хандалт

350'000+

эмчийн зөвлөгөө

100'000+

сошиал дагагч

Түгээмэл асуулт хариулт