ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Мэдээлэл

Ходоод гэдэсээ хайрлахуй

Ц.Лхагвадулам

Эрүүл мэнд
2021-06-02

 

Идэх нь зөвхөн амьдралаас авах таашаал биш юм. Энэ нь эрүүл байх зөв хэвшилтэй байхыг давхар хангадаг. Хүнсний зүйл хүний бие махбодийн энерги эд эрхтэний тэжээл болдог. Тийм учраас юу идэх нь мөн хоол боловсруулах замаа хайрлах нь чухал зүйл болдог. Хүссэн болгоноо идэх биш хэрэгтэй зүйлээ идэх нь чухал. Бид хоол боловсруулах системээ эрүүл хэвийн байлгах дараах хэдэн зөвлөмжийг мөрдвөл зохино.

  • Хүнсний Эслэг өндөртэйг хэрэглэх – Хүнсний эслэг нь жимс ногоо үр жимсэнд ихэвчлэн агуулагддаг. Эслэгээр баялаг зүйлийг хүнсэндээ хэрэгдэх нь хоол боловсруулах замын хайрлах хамгийн том алхам болдог. Эслэгээр баялаг хүнс нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн болон шим тэжээл цусанд шимэгдэхэд маш сайн нөлөөтэй. Мөн шамбарам, цагаан мах эргэх, гэдэсний нарийсал, хөнгөн зэргийн гэдэсний хөдөлгөөн  удаашрах зэрэг өвчний үед хүндрүүлэхгүй сэдрээхгүй байлгах сайн талтай.
  • Эслэг хэрэглэхдээ уусдаг болон уусдаггүй эслэг 2ууланг хэрэглэх хэрэгтэй – энэ 2 төрлийн эслэг нь хоол боловсруулах замд өөр өөрийн гэсэн үүрэгтэй. уусдаггүй эслэг нь идсэн хоол тэжээлийг шимэгдэн үлдсэн хэрэггүй бодисыг шингэлж гэдэсний замаар саадгүй явахыг нь зохицуулдаг. Харин уусдаг эслэг нь усыг өөртөө татан өтгөнийг хэт их шингэн гаргахаас сэргийлдэг. Уусдаггүй эслэг нь бүхэл үрэнд болон хүнсний ногоонд агуулагддаг бол самар үр тарианд ууслаг эслэг агуулдаг.
  • Хоол хүнсээр авч байгаа өөх тосоо бууруулах – Өөх тос ихээр агуулсан хүнс гэдэсний замын хөдөлгөөнийг бууралдаг ба энэ нь өтгөн хатахад хүргэдэг. Хүнсэнд өөх тос хэрэглэхээр бол заавар эслэг ихтэй бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэж байх нь чухал.
  • Хар мах буюу өөх багатай мах хэрэглэх – Өөх тосноос татгалзах мөн хоолны дэглэм эсвэл энгийн амьдрал тэжээлийн уургийг нөхөхөд хар мах хэрэгтэй. Та махыг сонгохдоо арьсны хэсэггүй өөхгүй хар махыг сонгож хэрэглэх нь хоол боловсруулах замд хэрэгтэй төдийгүй зүрх судасны систем сайнаар нөлөөлнө.
  • Хоол хүнсэндээ болон гэдсэндээ туслан пробиотик хэрэглэх – Хоол боловсруулах замд микроорганизмууд байдаг ба энэ нь хэвийн бичил биетэн гэж нэрлэдэг. Хоол боловсролт, шимэгдэлт багасах, шингэн алдах хоол боловсруулах замын халдвар дархлаа унах зэргээс сэргийлдэг. Харин стресс муу чанаргүй хоол хүнс антибиотикын зохисгүй хэрэглээгээр эдгээр бичил биетүүд хорогдон үхдэг. Хоол боловсруулах системээ хайрлахад өдөрт пробиотик болон түүгээр баялаг хүнс хэрэглэх нь зөв байдаг. Сүү тараг иогурт зэрэг бүтээгдэхүүнд пробиотик агуулагддаг.
  • Хооллох зөв цаг баримтлах – Хоолны зөвлөх болон дэглэм барих аргуудад тогтмол цагт хооллох нь чухалыг сануулдаг. Өглөөний хоол өдрийн хоол оройн хоол мөн зуушийг өдөрт заавал идэж байх хэрэгтэй. Тогтмол бус хооллох нь ходоод гэдсийг хэтт ачааллуулах болон шимэгдэлтэнд нөлөөлж хэвийн ажилгааг нь алдагдуулдаг. 3- 4н цагт 1 удаа хөнгөн хооллоход гэдэс хэвийн ажилдаг.
  • Их хэмжээний ус уух – Ус нь хүний биеийн хэвийн байдалд маш чухал нөлөөтэй байдаг. Хоол боловсруулах замд эслэг нь устай нийлж өтгөнийг хэвийн саадгүй өнгөрөх болон өтгөн хаталтаас сэргийлдэг.
  • Стресс болон муу зуршлаас татгалзах – Тухайн хүн стресст их автах нь гэдэсний хөдөлгөөн болон шингэлтэнд нөлөөлж хямралд оруулдаг. Мөн хорт зуршил нь амьдралын хэв маягт нөлөөлөн хоол боловсруулах замд алдагдалд хүргэдэг. Тамхинаас татгалзан архи согтууруулах ундааг зохистой хэрэглэх нь зүйтэй

Нийтлэлчийн тухай

Ц.Лхагвадулам

Хүний Их эмч

Түгээмэл асуулт хариулт