ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Мэдээлэл

Хүний биед амин дэм дутагдвал ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

www.emonos.mn

Арьс арчилгаа
2020-10-23

Энэ талаар анагаах ухааны доктор эмч С.Бадамжав эмчийн бэлтгэсэн мэдээллийг хүргэж байна.

Хүний биед А амин дэм дутагдвал өвдөг болон тохой хуурайших, хумс долгиотох шинж тэмдэг илэрнэ.Хэрэв ийм шинж тэмдэг илэрвэл элэг, мах, загас, масло сүү, ахиу хэрэглэх хэрэгтэй.

Харин С амин дэм дутагдвал арьсанд толбо үүсэх, унтамхай болох, амархан ядарч сульддаг. Тиймээс нэрс, лимон, киви, чинжүү, гоньд зэрэг ногоог хоол хүнсэндээ хэрэглэхийг зөвлөж байна.

Витамин В2-ын дутагдлын үед үс тосорхог болох, хагтах, шүдний паалан харлах, нүд болон амны орчимд үрчлээ үүсэх, уруул хагарах шинж тэмдэг ажиглагдана. Загас, бяслаг, өнгөт байцаа, эрдэнэ шиш, өндөг, сүүнд В2 ихээр агуулагддаг байна. Өдөрт нэг литр сүү ууж заншвал В2 амин дэмийн дутагдалд орохгүй.

Витамин ВЗ дутагдахад үс, хумс хугарамтгай болох, арьс хуурайших шинж илэрдэг. Иймээс мах, загас, мөөгийг хүнсэндээ хэрэглэ байхыг сануулж байна.

Витамин Е дутагдсан үед хоолны шингэц муудах, ядрах шинж илэрнэ. Иймд ургамлын тос, ногоон өнгийн хүнсний ногоог хэрэглэх хэрэгтэй.

Витамин F дутагдсанаас харшил, батга гарах шалтгаан болдог.Энэхүү амин дэм самар, цөцгийн тосонд их хэмжээгээр агуулагддаг.

Витамин К дутагдвал нүдний орчимд хөхрөх, судас хагарах, хөх толбо үүсэх шинж ажиглагдана. Хэрэв ийм шинж мэдрэгдвэл ургамлын тос, сонгино, укроп хүнсэндээ ахиу хэмжээгээр хэрэглэхийг зөвлөж байна.

Витамин Д дутагдлын үед үс болон хумс хугарах, шүд хорхойтох байдал ажиглагддаг.Тиймээс Загасны түрс, өндөгний шар, цөцгийн тос хэрэглэх хэрэгтэй.

Витамин Р дутагдахаар шүднээс цус гарах, арьс хөхрөх үс унах байдал мэдрэгдэх тул жүрж, самар, ногоон цай, үхрийн нүд идэхийг зөвлөе. Учир нь энэ төрлийн бүтээгдэхүүнд дээрх амин дэм ихээр агуулагддаг.

Витамин РР дутагдсан үед арьсны уян зөөлөн байдал алдагддаг учраас мах, загас, талх идэхийг санал болгож байна.

/Өдрийн шуудан Б.Долгор/

Нийтлэлчийн тухай

www.emonos.mn

Имонос 24 цагийн хүргэлт үйлчилгээ нь 2014 оноос эхлэн тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. 

Түгээмэл асуулт хариулт