ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Мэдээлэл

Витаминаар баялаг амьдарцгаая

KRKA

Эрүүл мэнд
2021-09-30

Дуовит

А,B,С,D,Е,К...

Эдгээр нь зүгээр ч нэг үсэгнүүд биш харин витамины нэршил билээ. Үсэгнүүд нийлж үг бүтээдэгтэй адил, амин дэмүүд нийлж бидний биеийн үйл ажиллагааг хэвийн байлгахад тусалдаг.

Витаминыг дотор нь УСАНД уусдаг ба ТОСОНД уусдаг хэмээн ангилдаг. Дээрх хоёрын гол ялгаа нь тухайн витамин биед хэрхэн шимэгдэж, нөөцлөгдөж, илүүдэл нь биеээс хэрхэн гадагшилдаг вэ? гэдэгтээ оршино.

Усанд уусдаг амин дэмүүд нь С болон В-төрлийн амин дэмүүд( В,,,,,,,₁₂) бол тосонд уусдаг амин дэмүүд нь А,D,Е,К билээ.

Витамин бидний биед ЯМАР хэрэгтэй вэ?

Витамин нь бидний биеийг:

  • Бүтээгч (гуалиг, булчинлаг бие, өндөр нам байх, гялалзсан намирсан үстэй байх, эрүүл гэрэлтсэн арьстай байх)
  • Хамгаалагч (дархлааны үйл ажиллагааг дэмжигч, элдэв өвчний эсрэг тэмцэгч)
  • Засварлагч (шарх сорвыг эдгээгч, нөхөн төлжүүлэгч)
  • Зохицуулагч (хоол хүнснээс авч буй шим тэжээлийн хувиарлагч, зарцуулагч)

Усанд уусдаг витамин нь жимс, ногооны усархаг хэсэгт агуулагддаг ба бидний биед орсноор шууд цусны урсгалд орж, бүх биеэр тархаж ҮҮРЭГТ АЖЛАА ХИЙДЭГ байна. Бид усанд уусдаг витамин болох С ба B-г өдөр бүр бага хэмжээгээр хоол хүнснээс эсвэл нэмэлтээр авч байх шаардлагатай, учир нь дээрх витаминууд бидний биед нөөцлөгдөлгүйгээр шээсээр дамжин гадагшилж байдаг тул ийнхүү өдөр бүр нөхөх хэрэгтэй.

Харин тосонд уусдаг витаминууд болох D,Е,К,А нь сүү, цөцгий, ургамлын тос, самар гэх мэт тослог ихтэй хүнсэнд агуулагддаг. Дээрх витаминуудыг өдөрт зохистой хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй, учир нь витамины илүүдэл нь элгэнд нөөцлөгддөг ба бидэнд шаардлагатай үед тэрхүү нөөцөөсөө авч хэрэглэдэг тул хэтрүүлэн хэрэглэвээс элдэв гаж нөлөөнд хүргэдэг байна.

Дуовит амин дэм эрдэсийн цогц бүтээгдэхүүн нь 12 төрлийн амин дэм, 6 төрлийн эрдэс бодис агуулдаг. Учир нь бүх зүйлс ХОСООРОО байхдаа илүү хүчтэй байдгийн адилаар амин дэм, эрдэс бодисууд нь ч бие биенийхээ үйл ажиллагааг дэмжиж, идэвхижүүлэх синерги үйлдэлтэй.

Амин дэм, эрдэс бодисын үндсэн үүрэг :

В-төрлийн 8 амин дэм нь хоол хүнсийг шингээхэд оролцож, калори шатаахад оролсноор хүнснээс  авч болох энергийн хэмжээг дэмжиж биднийг эрч хүчээр хангадаг. Нэг үгээр бидний бодисын солилцоог сайжруулж, ккал шатаалтыг дэмжснээр эрч хүчтэй байлгахаас гадна, биеийн жинг хэвийн, гуалиг байхад тусалдаг.

С амин дэм нь дархлааг дэмжиж, өвчин эмгэг үүсгэгчийн эсрэг тэмцэж, ханиад томуу, хавдарын өвчнөөс урьдчилан сэргийлээд зогсохгүй эрч хүчээр цэнэглэн, ажлын бүтээмж, ачаалал даах чадварыг ч мөн нэмэгдүүлдэг. С амин дэмийн бас нэгэн нууц чавдар бол гоо үзэсгэлэнгийн  илэрхийлэл болсон арьсны уян хатан чанар, эрүүл цагаан шүд, бат бөх ястай байхад тань зайлшгүй шаардлагатай болох коллагены нийлэгжилтийг дэмжиж аливаа шарх сорвины эдгэрэлтийг ч түргэсгэдэг.

А амин дэм нь дархлааны маш чухал эс болох цагаан эсийн тоо толгойг хэвийн байлгахад оролцохоос гадна бидний сайн мэдэх харааны үйл ажиллагааг хэвийн байхад тусалдаг. Мөн бидний ясны бүтэц зөв байхад ч хувь нэмэр оруулаад зогсохгүй витамин В-ын хамтаар арьсыг хамгаалах, арьсны нөхөн төлжилтөнд маш чухал үүрэгтэй.

Д амин дэм нь кальци, фосфор гэх эрдэсүүдийг өөртөө татаж, нааснаар биед шимэгдэхэд нь тусалдаг. Түүний бас нэгэн чухал үүрэг бол инээмсэглэлийн чимэг болсон эрүүл, цагаан, бат бэх шүд болон ясны зөв бүтэц, ургалтыг тэтгэгч.

Е амин дэм нь антиоксидант үйлдэлтэй буюу биднийг чөлөөт радикалаас хамгаалж, амин дэм С-ийн адилаар коллагены ялгаралт, түүний нийлэгжилтийг дэмжснээр арьсны уян хатан байдлыг сайжруулж , хөгшрөлтөөс хамгаалж, удаашруулна.

К амин дэм нь цус бүлэгнэхэд зайлшгүй шаардлагатай байснаар цусны өтгөн шингэнийг тохируулж цус алдах эсвэл цус хэт өтгөрч бүлэн үүсч цус харвахаас сэргийлдэг.

Йод нь хоол хүнснээс авч болох шим тэжээлийн хэм хэмжээг зохицуулж байдаг бамбай булчирхайн хэвийн үйл ажиллагааг дэмждэг.

Цайр нь арьсан дээрхи жижиг шалбархай, зулгаралтын эдгэрэлтийг дэмжих буюу арьсны эрүүл, бат бөх, бүрэн бүтэн байдлыг хангаж өгдөг. Ингээд ч зогсохгүй витамин С-ын адилаар дархлааны үйл ажиллагааг дэмждэг.

Фолийн хүчил нь мэдрэлийн болон зүрхний хэвийн үйл ажиллагааг дэмждэг.

Магни нь бодисын солилцооны хэвийн үйл ажиллагааг дэмжихээс гадна зүрхний үйл ажиллагаанд ч мөн эерэгээр нөлөөлдөг.

Нян бактери, мөөг, ургамлууд нь тэдэнд шаардлагатай витаминыг ӨӨРСДӨӨ үйлдвэрлэж чаддаг бол хүн чаддаггүй байна. Тиймээс хүн бүр витаминыг идэж буй хоол хүнс эсвэл нэмэлт бэлдмэлээр дамжуулан өдөр бүр, ХОНОГТ ШААРДЛАГАТАЙ тунгаар авч байх хэрэгтэй ( Аливаа зүйл хэр хэмжээ нь ихэдвэл тус биш ус болдог гэдгийг санаарай).

Дуовит амин дэм, эрдэсийн цогц бүтээгдэхүүн нь олон жилийн туршлагатай, Европын чанарын стандартын шаардлагыг хангасан, хоногт шаардлагатай тунг агуулсан.

Хэрэглэх арга,тун : Өдөрт 1ш шахмалыг хооллох үед эсвэл хоолны дараа бүхлээр нь, хангалттай    хэмжээний усаар даруулан ууна.

1 ширхэг дуовитаар өдрийн эрч хүчээ сэлбье.

Та төсөөлж байгаагаасаа ч илүү байж чадна.

 

 

Нийтлэлчийн тухай

KRKA

Словений эмийн үйлдвэрлэгч КРКА фармын монгол дахь төлөөлөгчийн газар

Түгээмэл асуулт хариулт