Мэдээлэл
Септолете Тотал
Таны дуу хоолой – таныг илэрхийлэх хүч!
Эрс тэс уур амьсгал, хуурай агаар, үйлдвэрийн утаа, машин тэрэгний утаа, нүүрсний утаанаас үүдэлтэй агаарын бохирдол гээд бидний эрүүл саруул аж төрөх үндсэн хүчин зүйлсүүд буурсаар байна.
Энэ бүхнээс гадна шинэ титэмт корона вирусээр халдварладаг Ковид-19 халдварт өвчин зогсоо зайгүй дүрээ хувирган өөрчлөгдөж, өвчлөгсдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр...
Ковид-19 халдварын аль ч хэлбэрийн үед зонхилон тохиолдох шинж тэмдэгийн нэг нь ХООЛОЙ ӨВДӨХ билээ. Энэ нь хоолойн өвдөлтийн 95% нь вирусны гаралтай байдаг гэдгийг бүр илүү батлаж буй мэт...
Тэгвэл Словень улсын КРКА компанийн хоолойны хүлхмэл болох Септолете тотал-г гэр бүлийн эмийн санд зайлшгүй багтаах шалтгаан шинээр дахин нэг нэмэгдлээ. Учир нь Септолете тотал хүлхмэл нь цетилпридин гидрохлорид ба бензидамин гидрохлорид гэсэн нийлмэл найрлагатай бөгөөд энэхүү “төгс” найрлага нь САРС-Ков-2 вирусыг 99.99% устгадаг болохыг лабораторын судалгаагаар нотолжээ.
Судалгааны явц болон дүгнэлт хэсгээс тоймлон хүргэхэд :
Судалгааны зорилго: Септолете тотал хүлхмэлийн үндсэн үйлчлэгч бодис болох цетилпридин гидрохлорид ба бензидамин гидрохлоридийн САРС-Ков-2 вирусын эсрэг үзүүлэх вирусын эсрэг үйлдлийг лабораторид тодорхойлох.
Туршилт явуулах биет: Ковид-19 халдвараар өвчилсөн өвчтнөөс авсан САРС-Ков-2 бүхий эмнэлзүйн дээж
Уг туршилтийг хүний амны хөндийн физиологийн шинж чанарыг бүрдүүлсэн орчинд (өөрөөр хэлбэл 37°С температур, шүлсний ялгаралт, шүлсний бүтцийг өөрчлөхөд нөлөөлдөг амны хөндийн бичил биет болон бохирдлууд гэх мэт) явуулсан.
Судалгааны үр дүн: Цетилпридин хлорид ба бензидамин гидрохлорид агуулсан Септолете тотоал хүлхмэлтэй урвалд орсноос хойш 15мин дараа (яагаад 15мин гэхээр 1ш Септолете тотал хүлхмэл аманд ороод дунджаар 10-15мин дотор уусдаг байна) САРС-Ков-2 вирусын бүтцийг электрон микроскопоор харахад тухайн вирусыг тойрон бүчсэн титэм вирус устаж үгүй болсноор амьдрах, үржих, халвдарлах чадвараа алдаж, эцэст нь устаж үгүй болсон байна.
Гайхамшиг ингээд зогсохгүй, Септолете тотал хүлхмэл нь :
- Эквалипт (цэнхэр өнгөтэй)
- Нимбэг ба гандигар (ногоон өнгөтэй)
- Нимбэг ба зөгийн бал (шаргал өнгөтэй) гэсэн 3 төрлийн амтны сонголттой.
- Хүлхмэл ба цацлага гэсэн 2 төрлийн сонголттой.
- Сахар агуулаагүй.
- 6 наснаас дээш хүн бүр хэрэглэх боломжтой.
- Үр дүн, аюулгүй байдал нь олон тооны эмнэлзүйн судалгаагаар нотлогсдсон.
- Европын эмийн холбооноос хүлээн зөвшөөрөгдсөн.
- Стандартын шаардлага хангасан.
Өвдөлт намдаах, үрэвсэл бууруулах, үжилгүйжүүлэх гурвалсан үйлдэлтэй Септолете тотал – Хоолойн өвдөлтийг хурдан эмчилнэ!
Таны эрүүл мэндийн төлөө бид үргэлж хамтдаа.

