Мэдээлэл
Таргалалт ба илүүдэл жин
Таргалалт ба илүүдэл жин
- Хоол тэжээлээс өөх тос авах ба өдөрт хөдөлгөөн зарцуулах энерги хүч 2-ын тэнцвэрт байдал алдагдсанаас үүсэх биеийн жингийн илүүдэлийг таргалалт гэнэ.
- Таргалах гол шалтгаан нь хэт их идэх, хөдөлгөөн багатай амьдралын хэвшил юм. Хүн хоол хүнсээрээ өдөр тутмын амьдралд нь шаардлагатай энерги буюу илчлэг авч байдаг. Жнь: эрэгтэйчүүд 3300, эмэгтэйчүүд 2800 кило калори илчлэг авах хэрэгтэй байдаг. 1литр усыг цельсийн 1 хэмээр халаахад шаардлагатай энергийг нэг калори гэнэ.
- Хүн шаардлагатайгаасаа илүү хэмжээний илчлэг авч эхлэхэд тэрхүү илүүдэл нь өөхөн давхарга болох хуримтлагддаг.
- Гэхдээ хоёрдогч таргалалт гэсэн ойлголт бас байдаг байна. Энд илүүдэл илчлэг ямар ч хамааралгүй бөгөөд дааврын өөрчлөлттэй холбоотой. Жнь:-преднизолон, дексаметазон зэрэг дааврыг гаралтай эмийг хэрэглэх үед таргалах явдал ажиглагддаг.
Таргалалт үүсэх анхдагч болон хоёрдогчоор нарийвчлан тайлбарлавал:
Анхдагчаар- хоол хүнсээр авсан өөх тос нь нарийн гэдсэнд липаза ферментийн нөлөөгөр задарч гэдэсний хучуур эсээр дамжин венийн цоргонд орж элгэнд хэлбэржиж хуримтлагддаг. Цаашдаа энерги /АТФ-ыг АДФ/ болгодог. Харин өөх тос энерги нь зарцуулалтаас их байхад арисан доорх өөхөн эд, сэмж, чацархайд нөөцлөгдөнө.
Хоёрдогч:Булчирхайн эсэд бодис концентрацийн ялгаварын эсрэг шимэгдэж, тэр нь булчирхайн шүүрэл байдлаар ялгараад энерги оролцдог. Харин тухайн булчирхайн эмгэгийн улмаас өөх тосны задралын үйл ажиллагаа өөрчлөгдөн таргалалтанд нөлөөлнө
Эмийн бодис: Преднизолон, Дексаметазон зэрэг эмнүүд нь фосфолипаза А2 ферментэд хориг үүсгэснээр простагландинууд, лейкотриенүүд болон тромбоцитыг идэвхжүүлэгч хүчин зүйлийн нийлэгжилтийг буруулдаг.Өөрөөр хэлбэл липопротейны задралыг багасгах нөлөөтэй
Таргалсан үед гарах зовуурь:
- Амьсгаадах
- -Даралт ихсэх
- -Өтгөн хатах
- -Хоолны шингэц муудах
- -Хөлний үеээр өвдөх
- -Хуянтах, мөрөөр чилэх гэх мэт ба зовууриуд улам ихсэн хүнд өвчлөл үүсгэнэ.
Үлүүдэл жин буюу таргалалтыг БИЕИЙН ЖИНГИЙН ИНДЕКС –ээр анхан шатанд тодорхойлдог.
/ БЖИ=ЖИН/ӨНДӨРИЙН КВАДРАТ/
18.5аас бага болжин бага
18.5-24.9 бол хэвийн
25-29.9 жингийн илүүэлтэй
30-34.9 нэгдүгээр зэргийн таргалалт
35-39.9 хоёрдугаар зэргийн таргалалт гэж үздэг.
Илүүдэл жин буюу таргалалтын эмчилгээнд:
-Хоолны дэглэм
-Идэвхтэй дасгал хөдөлгөөн
-2догчоор үүсэхэд нөлөөлөх эмгэгүүдийг олох
-Дагалдаж үүссэн эмгэгүүдийн эмчилгээ
Урьдчилан сэргийлэх:
Үүнд:
- зөв амьдралын хэв маяг
-зөв хооллолт хамгийн чухал.
Зөв хооллолтын талаарх анхан шатны мэдлэгт:
Илчлэг ба энерги
Хэрвээ та шатааж байгаа илчлэгээсээ илүү илчлэгтэй хүнс хэрэглэвэл булчин эсвэл биеийн өөх болон хуримтлагддаг. Харин шатааж байгаагаасаа бага илчлэгтэй хүнс хэрэглэвэл биеийн жин буурдаг.Хэрвээ та жингээ хасахыг хүсч байгаа бол илчлэгэ багатай хүнс сонгож хэрэглэх хэрэгтэй.
Шимт бодис
Бидний идэж хэрэглэж буй хүнс нь үндсэн шимт бодис болон бичил шимт бодисууд болох аминдэм, эрдэс бодисуудаас бүрддэг.
- Нүүрс ус: нэг грамм нүүрс ус 4 ккал илчлэг ялгаруулдаг. Нүүрс ус ихтэй хүнсэнд талх, гурилан бүтээгдэхүүн, будаа, гоймон, төмс хүнсний ногоо, жимс, шош, буурцаг, саахар болон цагаан идээ ордог.
- Уураг: нэг грамм уураг 4 ккал энерги ялгаруулдаг. Мах загас, цагаан идээ, өндөг, буурцагт ургамал болон дүпү ордог.
- Өөх тос: нэг грамм өөх тос 9 ккал энерги ялгаруулдаг. Самар, үр, ургамлын тос, цөцгий, бяслаг, тослог загас болон өөхтэй мах зэрэг ордог.
Эдгээр шимт бодисуудын хэрэгцээ нь таны амьдралын хэв маяг, хөдөлгөөний идэвхи, нас хүйс, байгаль цаг уурын нөхцөл зэргээс хамаардаг.
Аминдэм, эрдэс бодисууд нь хүний биед маш бага хэмжээгээр шаардагддаг.
Хүний биед шаардлагатай гол бичил шимт бодисуудаас дурдвал:
- Магни: 600 гаруй эсийн үйл ажиллагаанд гол үүрэг гүйцэтгэдэг. Тухайлбал энергийн үүсэлт, мэдрэлийн систем болон булчингийн үйл ажиллагаанд оролцдог. Гол эх үүсвэр: бүтэн үр тариа, бууцай, хар шош, газрын самар, дүпү
- Кали: цусны даралтын зохицуулгад гол үүрэгтэй. Мөн елекролит, шингэний тэнцвэр, булчингийн болон мэдрэлийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Гол эх үүсвэр: шош, гүн ногоон өнгийн ногоо, төмс, тараг, загас гэх мэт
- Төмөр: Цусан дахь хүчилтөрөгчийг зөөвөрлөдөг. Мөн дархлааны болон тархины үйл ажиллагаанд ач тустай. Мах, загас, өндөг, шош, буурцаг зэрэгт их агуулагддаг.
- Кальци: яс болон шүдний бүтцийн нэг хэсэг болдог. Мөн зүрх, булчин, мэдрэлийн системийн үйл ажиллагаанд чухал шаардлагатай. Гол эх үүсвэр: сүү цагаан идээ, гүн ногоон өнгийн ногоо
- Тосонд уусдаг аминдэмүүд: А, Д, Е, К аминдэмүүд нь тосонд уусдаг аминдэмүүд бөгөөд яс, булчингийн эрүүл байдал болон дархлааны системийг дэмждэг.
- Усанд уусдаг аминдэмүүд: С, В-ийн төрлийн аминдэмүүд нь хоол боловсруулалт, бодисын солилцоо, мэдрэлийн системийн үйл ажиллагаанд чухал нөлөөтэй. Мөн дархлааг дэмжиж байдаг.
Бүх аминдэм болон эрдэс бодисууд нь чухал шаардлагатай шимт бодисууд бөгөөд эрүүл байхын тулд эдгээрийг хоол хүнснээсээ авах хэрэгтэй.
Бичил шимт бодисуудын өдрийн хэрэгцээ нь өөр өөр байдаг. Хэрвээ та амьтан болон ургамлын гаралтай цэвэр хүнс хэрэглэдэг бол эдгээр шимт бодисуудыг нэмэлт хэрэглэхгүйгээр хүнснээсээ авах боломжтой байдаг.
Түгээмэл асуулт хариулт