Мэдээлэл
Биеийн батга хэрхэн үүсдэг вэ?
Цээж ба нурууны батгыг арилгах зөвлөгөө
Бид нүүрэн дээр гардаг батганы талаар хангалттай их ярилаа. Батгашилттай хүмүүс нүүрнээс гадна биеийн батганаас болж мөн л багагүй шаналж, элдэв янзаар эдгээх гэж үзсэн байдаг. Бие дээр хамгийн түгээмэл батга гардаг хэсэг нь цээж болон нуруу юм. Хэдийгээр цээж, нурууны батгыг хувцсаараа далдалж болох ч гэлээ ялгаагүй л хөндүүртэй, сэтгэлийн дарамттай байдаг. Дээрээс нь зуны эд халуунд биеийн батганаасаа санаа зовсондоо дуртай хувцсаа ч өмсөөд алхаж чадахгүй болохоор их стресстэй байдаг шүү дээ. Тийм учраас өнөөдрийн сэдвээр бүгдээрээ биеийн батга гаргадаг хамгийн түгээмэл шалтгаан болон өдөр тутмын арьс арчилгаагаараа хэрхэн шийдэж болохыг мэдэж авцгаая!
Биеийн батга хэрхэн үүсдэг вэ?
Нүүрэн дээр гардаг батгатай яг л адилхан; таны биеийн арьсны нүхэн дотор хуримтлагдсан себум (арьсны ялгаруулдаг тос), үхсэн арьсны эсүүд, бактериуд арьсны нүхийг бөглөснөөр батга үүсдэг. Харин арьсны гүнд биеийн цагаан эсүүд бактери үүсгэгч бактеритай тэмцэхээр шингэн ялгаруулсны улмаас биед үрэвсэл үүсч, батга улайлттай, хөндүүртэй болдог.
Биеийн батга дийлэнхдээ удамшлаас болдог боловч таны мэдэхгүй өөр шалтгаанууд байж болох юм. Жишээлбэл:
Хөлс: Дасгал хийж хөлсөө гаргачхаад шүршүүрт орж хөлсөө урсгадаггүй бол
Хувцас: Маш бариу, амьсгалуулдаггүй хувцас арьсыг үрж үрэвсүүлнэ эсвэл бактерийг үржих орчныг бий болгоно
Угаалгын бодис: Хувцас угаахдаа ашигладаг угаалгын нунтаг, шингэн, ангижруулагч нь биед харшилж батга гаргах
Үсний бүтээгдэхүүн: Шампунь, ангижруулагч, үсний хөөс, вакс, гель гэх мэт бүтээгдэхүүнийг сайтар цэвэрлэхгүй бол арьсны нүхийг бөглөж эсвэл харшил өгч батга гаргах магадлалтай байдаг.
Ор дэрний уут:
Цээж, нурууны батгыг хэрхэн арчилж эмчлэх вэ?
Одоо тэгвэл бүгдээрээ батгыг хэрхэн арилгаж болох шийдлүүдийг мэдэж авцгаая!
Цэвэрлэгээ
Маш сайн гуужуулдаг бие угаагч эсвэл батганы эсрэг идэвхт найрлагатай бие угаагч олж аваарай. Ингэж гуужуулан цэвэрлэснээр үхсэн арьсны эсийг хуримтлагдаж батга үүсэхээс сэргийлэхээс гадна батганы сорвийг аажмаар бүдгээрүүлнэ.
Батганы эсрэг идэвхт найрлага гэдэг нь:
Салицилын хүчил (Salicylic acid) (BHA)
AHA: Гликолийн хүчил (Glycolic acid), сүүн хүчил (lactic acid), lactobionic acid (LHA)
Benzoyl peroxide (Бензол пероксид)
Tea Tree oil (Цайны модны тос)
Гуужуулалт
Биеийн бохирдол, хөлс, себумыг илүү гүн цэвэрлэхийн тулд долоо хоногтоо 1 удаа гуужуулж болно. Долоо хоног бүр угаадаг гуужуулагч маск байж болно эсвэл түрхээд хонуулдаг гуужуулагч бүтээгдэхүүн байж болно. Биеийн угаагчтай ижилхэн, ингэж гуужуулснаар арьсны нүх бөглөрч цаашид батга гарахаас сэргийлнэ! Заавал арьс арчилгааны зориулалтын бүтээгдэхүүн байх ёстой юу? Үгүй ээ, нүүрний гуужуулагч бүтээгдэхүүн байж болно.
Гуужуулагч тонер:
Батганы эсрэг, үрэвсэл намдаах эсвэл зөөлөн гуужуулах нүүрний тонероо биедээ ч гэсэн түрхэж болно. Нүүрний хөвөнд шингээгээд биеэ арчиж болно.
Нурууныхаа батган дээр жигд түрхэхийн тулд өөр хүнээр түрхүүлж болно. Эсвэл цацдаг мистний саванд юүлээд ч хэрэглэж болно шүү.
Эмзэг арьсанд: Хэрвээ та батгатай, дээрээс нь эмзэг арьстай бол mandelic acid эсвэл PHA-тэй тонер сонгож болно.
Гуужуулагч пад:
Гуужуулагч пад гэдэг нь савлагаан дотроо гуужуулагч шингэж урьдчилж шингээж бэлдсэн пад хөвөнгүүдийг хэлдэг. Хөвөнгийн нэг тал нь иржгэр байдаг учраас физикал гуужуулагчийн үйлчилгээг давхар үзүүлдэг.
Чийгшүүлэх
Арьсандаа тохирох чийгшүүлэгч тосоо сонгоорой. Арьсаа гуужуулахаас гадна хамгаалалтын бүрхүүлээ ч гэсэн гэмтээхгүй байх хэрэгтэй. Ингэхийн тулд ванн, шүршүүрт орох, биеэ гуужуулах тоолондоо арьсаа чийгтэй байхад нь шууд чийгшүүлэгч тосоо түрхэх хэрэгтэй.
Хэтэрхий өтгөн, зузаан тос биш харин батгыг эмчлэх бие арчилгааны бүтээгдэхүүн олоорой.Батгыг эмчлэх бүтээгдэхүүн дотроос дараах найрлагуудыг хайгаарай: retinol, benzoyl peroxide, salicylic acid (салицилын хүчил), tea tree oil (цайны модны тос), sulfur (хүхэр), zinc (цайр).
Арьс арчилгаатай холбогдолгүй зөвлөгөө
Цээж, нурууны батга арьс арчилгаанаас ч өөр шалтгаантай байж болно. Батга үүсгэж болзошгүй бүх шалтгаануудыг устгахын тулд арьс арчилгаагаанаас гадна өөр хэд хэдэн анхаарах зүйл бий. Жишээлбэл:
- Шампунь, ангижруулагчаа сайтар зайлж угаасныхаа дараа биеэ угааж эхлэх
- Дасгал хийснийхээ дараа шууд шүршүүрт орох
- Биед эвтэйхэн, сул чөлөөтэй хувцас өмсөх
- Тэвчээртэй, тууштай байх
Бусад төрлийн эмчилгээ:
Юу ч оролдож үзээд биеийн батга тань арилахгүй байвал арьсны эмчид үзүүлэн зөвлөгөө авч, батганы эмчилгээ хийлгэж болно. Жишээлбэл антибиотик, жирэмснээс хамгаалах эм, лазер эмчилгээ, гэрлийн эмчилгээ, шарлага, tretinoin гэх мэт олон эмчилгээнүүд хийгддэг.
Эх сурвалж: https://www.wishtrend.com/glam/skincare-tips-for-body-acne-from-cleansing-to-non-skincare-tips
https://beautysecrets.mn/biyii-batga/
Түгээмэл асуулт хариулт