Мэдээлэл
Дуовит хэрэглэж эрүүл чийрэг, эрч хүчтэй байцгаая
Дуовит
Сэхүүн салхи чи хэзээ ирэв... гэдэг шиг нэг л мэдэхэд хаврын дунд сар эхэлжээ. Дэлхий нийтийг хамарсан цар тахлыг арай хийн давлаа даа гэтэл ханиад томууны улирал шууд л бүчээд авлаа. Энэ их халдварт өвчний эсрэг борви бохис хийлгүй тэмцсээр буй ДАРХЛААНЫ СИСТЕМ-дээ баярлах шиг.
Дэлхий ээж бидний бие махбодыг үнэхээр тааварлашгүй, тэсвэртэй, гайхалтай дасан зохицох чадвартай бүтээсэн ч амьд биет л юм хойно асрах тойлдох, халамжлах хэрэгтэй байдаг болов уу. Монголчууд бид эрт дээр үеэс хүйтэн ширүүн цаг уур, жилийн дөрвөн улиралтай холбоотойгоор ч тэрүү, хавар болохоор ядарч сульдах нь ихэсдэг учраас энэ л улиралд тамир тэнхээ оруулах хоол хүнс түлхүү хэрэглэж заншсан шүү дээ. Тэдгээр ядаргаа тайлах хоол хүнсийг бэлтгэхэд мэдээж ховор олддог нарийн ногоо, ургамлын охь үндэс, туршлага хэрэгтэйгээс гадна маш их цаг шаарддаг нь орчин үеийн завгүй амьдралын хэв маягтай хүмүүсийн хувьд нилээн бэрхшээлтэй. Бид олон жилийн өмнөх шиг айраг, гишүүнэ, халгай, таван салаа, гичгэнэ, арвайн гурил, мэхээр, нэрс, чацаргана, аньс гэх мэт бичил шим тэжээлээр баялаг байгалийн зэрлэг хүнс хэрэглэхээс илүүтэйгээр гадны улс орнуудын таримал жимс, ногоо түлхүү хэрэглэх болсон шүү дээ. Тиймээс манай улсын хувьд өдөр бүр бичил шим тэжээлээр баялаг, шинэхэн жимс, ногоо хүнсэндээ хэрэглэх боломж хүн бүрт харилцан адилгүй байдаг. Түүнчлэн жимс ногоо, бусад бүтээгдэхүүнд агуулагдах бичил шим тэжээл маш бага хэмжээтэй байдаг тул хоногийн хэрэгцээг хангахын тулд маш олон төрлийн хүнс шаардагддаг. Хангалттай шим тэжээлээр баялаг хүнс хэрэглэж чадахгүй, ойр ойрхон ханиад томуу туссанаас хүний бие шим тэжээлийн дутагдалд орж эхэлдэг. Ингэснээр доорх шинж тэмдэгүүд илэрдэг :
- Ядарч, сульдах.
- Байнга нойр хүрэх боловч чанартай нойр авч чадахгүй байх.
- Хоолны дуршил муудах.
- Арьс өнгө алдаж цонхийх, хуурайшиж загатнах.
- Үс, хумс хэврэг, хугарамтгай болох.
- Буйл үрэвсэж, хавдаж, хөндүүрлэх.
- Уруул орчим завьж гэмтэж, омголтож хагарах.
- Шөрмөс татах, булчин өвдөх.
- Халдварт өвчин ойр ойрхон тусах.
- Жижиг шарх, сорив эдгэхгүй удах.
Энэ тохиолдолд өдөр тутам идэж буй хоол хүнсэнд анхаарахаас гадна хүний биед зайлшгүй шаардлагатай амин дэм, эрдэс бодис агуулсан цогц бүтээгдэхүүн хэрэглэх ёстой.
Тэгвэл танд Дуовит - амин дэм, эрдэс бодисын цогц бүтээгдэхүүнийг санал болгож байна.
Дуовит нь Европын эмийн холбооноос хүлээн зөвшөөрсөн сертификаттайгаас гадна эрэгтэй, эмэгтэй хүний бие физиологийн онцлогт тохируулан бүтээгдсэн тул тухайн хүнд зайлшгүй шаардлагатай амин дэм, эрдэс бодисын хоногийн хэрэгцээг хангахуйц гэдгээрээ онцлог.

Амин дэм, эрдэс бодисын талаар хүн бүрт тулгардаг нэг асуулт бол дан амин дэм хэрэглэх нь зөв үү, эсвэл цогцоор нь буюу мультивитамин хэрэглэх нь зөв үү? Үүнтэй холбоотой хэд хэдэн судалгааг танилцуулахад:
- Канад улсад хийгдсэн судалгаагаар 2 жилийн турш жил бүр дөрвөн удаа, хоёр сарын хугацаанд мультивитаминыг хоногийн хэрэгцээт тунгаар хэрэглэснээр амьсгалын замын хурц өвчлөл 2 дахин буурсан.
- 10 жилийн хугацаанд хийгдсэн судалгаанд хавдрын эрсдэлийг 8% бууруулсан.
- АНУ-д хийгдсэн судалгаагаар мультвитаминыг насанд хүрэгсэд өдөр тутам хэрэглэж заншснаар зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлнэ.
- АНУ-ын эрүүл мэндийн сэтгүүл болох JAMA-д “Мультвитаминыг өдөр бүр шүдээ угаадаг шигээ хэвшүүлэх хэрэгтэй” хэмээн нийтлэгдсэн.
Эндээс дүгнэхэд аливаа амин дэм, эрдэс бодис нь хүний биед шимэгдэхдээ бие биенээсээ нягт хамааралтай байдаг, жишээ нь Са+ нь витамин Д-ын тусламжтайгаар шимэгддэг бол төмөр нь витамин С-ын тусламжтайгаар шимэгддэг гэх мэт. Ийм ч учраас мультивитамин буюу амин дэм, эрдэсийн цогц бүтээгдэхүүн, тэр дундаа ХОНОГИЙН ХЭРЭГЦЭЭГ ХАНГАЖ ЧАДАХУЙЦ бүтээгдэхүүн хэрэглэх нь ухаалаг сонголт юм. (учир нь хоногийн хэрэгцээнээс хэтрүүлэн хэрэглэх нь эргээд сөрөг үр дагаваруудад хүргэдэг)
Тиймээс өдөрт 1ш Дуовит хэрэглэж эрүүл чийрэг, эрч хүчтэй байцгаая.


