ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Мэдээлэл

Хэрхэн арьсныхаа төрлийг мэдэх вэ?

www.emonos.mn

Арьс арчилгаа
2022-04-25

 

Хуурай Aрьс

Хуурай арьстай гэдэг нь таны арьс сөрдийж, хөгшрөлтийн шинж тэмдгүүд илэрснийг хэлнэ.

Гэхдээ Та бүү санаа зов! Сайн мэдээ нь танд бараг нүхжилт байхгүй, таны арьс тослогдож гялалзахгүй, бас барагтаа батга гарахгүй. Та арьсандаа тэжээл өгөх зөөлөн суурьтай тос хэрэглэхийг хичээгээрэй. Мөн гиалуроны найрлагатай бүтээгдэхүүн сонгосноор арьсан дахь чийгийг нөхөн сэргээж өгнө.

Таны санаа зовох зүйл: Хөгшрөлтийн эсрэг!

Арьс арчилгаандаа маш сайн чийгшүүлэх бүтээгдэхүүн нэмснээр хялгасан үрчлээг тэнийлгэнэ, мөн антиоксидантаар баялаг бүтээгдэхүүн хэрэглэснээр арьсны өнгийг сэргээж хөгшрөлтөөс сэргийлнэ.

Тослог Арьс

Таны арьс тос ялгаруулах дуртай.Ялгаруулсан тос нь таны арьсан дахь нүх сүвийг бөглөснөөр батга гаргахад хүргэнэ.  Сайн мэдээ нь арьсны өөрийнх нь ялгаруулдаг тос нь хөгшрөлтийг удаашруулдаг. Арьс арчилгаандаа хөнгөн усан суурьтай бүтээгдэхүүн сонгож мөн тогтмол гуужуулж байгаарай. Өглөө оройдоо заавал давхар цэвэрлэж байхийг зөвлөж байна.

Таны санаа зовох зүйл: Tом нүхжилт, илүүдэл тос!

Хэрэв таны арьс том том нүхжилттэй, илүүдэл тос ихтэй бол арьсны чийгийн түвшинээ тэнцвэржүүлэх тал дээр илүү анхаарал хандуулаарай. Чийгшүүл, ойр ойрхон гуужуул, тослог бүтээглэхүүн хэрэглэхээсээ бүү ай. Өглөө ба оройдоо ургамалын гаралтай тосон цэвэрлэгч хэрэглээрэй. Харин нүхжилтийн хувьд бол ор тас алга болгох боломжгүй, чийгшүүлээд цэвэрлээд, нүүрс болон шаврaн найрлагатай бүтээгдэхүнүүд хэрэглээд байхад бага багаар гайгүй болдог.

Холимог Арьс

Таны арьс зарим хэсгээрээ хуурай, харин зарим хэсгээрээ тослог юм байна. Ийм төрлийн арьстай хүмүүсийн арьсаа арчлах арга бол хэсэгчилсэн арга буюу тухайн хэсэгт нь тохирох бүтээгдэхүүнийг сонгох арга юм. Хуурай хэсэгтээ тослог ихтэй, тосон сууьтай чийгшүүлэх тос түрхэж чийг тэжээлээр хангаарай. Харин Т зоне буюу тослог хэсэгтээ BHA –тай гуужуулагчаар гуужуулж, нүх сүвийг бөглөхөөс сэргийлсэн гелэн суурьтай тос хэрэглээрэй.

Таны санаа зовох зүйл: Tом нүхжилт, илүүдэл тос!

Хэрэв таны арьс том том нүхжилттэй, илүүдэл тос ихтэй бол арьсны чийгийн түвшинээ тэнцвэржүүлэх тал дээр илүү анхаарал хандуулаарай. Чийгшүүл, ойр ойрхон гуужуул, тослог бүтээглэхүүн хэрэглэхээсээ бүү ай. Өглөө ба оройдоо ургамалын гаралтай тосон цэвэрлэгч хэрэглээрэй. Харин нүхжилтийн хувьд бол ор тас алга болгох боломжгүй, чийгшүүлээд цэвэрлээд, нүүрс болон шаврaн найрлагатай бүтээгдэхүнүүд хэрэглээд байхад бага багаар гайгүй болдог.

Хэвийн Aрьс

Та маш азтай юм. Өөрөөр хэлбэл тослог ч биш, хуурай ч биш. Ямар ч бүтээгдэхүүн хэрэглэсэн таны арьсанд элдэв харшил өгөхгүй. Өдөр тутмын арьс арчилгаандаа анхаарх гол зүйл чинь ердөө л сайн цэвэрлээд, чийгшил сайн өгч, нарны хамгаалалт хэрэглэхэд л болно.

Таны санаа зовох зүйл: Хөгшрөлт буюу үрчлээ!

Хөгшрөлт буюу үрчлээнээс сайн хамгаалах хэрэгтэй. Өдөр тутмын арчилгаандаа сайн чийгшүүлэх бүтээгдэхүүн хэрэглэсэнээр хялгасан үрчлээг тэнийлгэдэг niacinamide болон антиоксидантаар баялаг бүтээгдэхүүн нь арьсыг цайруулж, хөгшрөлтөөc урьдчилан сэргийлнэ. Байнга гуужуулж бай, гэхдээ хүзүүний aрьсаа арчлахаа мартуузай.

Эх сурвалж: https://beautysecrets.mn/howtoknowyourskintype/

Нийтлэлчийн тухай

www.emonos.mn

Имонос 24 цагийн хүргэлт үйлчилгээ нь 2014 оноос эхлэн тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. 

Түгээмэл асуулт хариулт