Мэдээлэл
ХАРШИЛ хаяанд ирлээ, харин таны ХАМАР бэлэн үү?
Хэдхэн секунд хийж байгаа бүхнээ орхиод нүдээ аниад хөдөө талд голын хоржигноо, хонь ямаа майлалдах чимээтэй зэрэгцэн амтат шорлогны үнэр хамар цоргих тэр мөчийг төсөөлөөд үздээ. Шууд л гараад давхичихмаар санагдахгүй байна гэж үү???
Гэтэл таны хамар битүүрээд тэр сайхан шорлогны үнэрийг үнэрлэхгүй байна гээд боддоо, таны явах хүсэл унтарч байна уу?
Тэгэхээр аливааг үнэрлэж, мэдрэх тусам зүгээр л тэрхүү үнэрийг үнэрлэж байна хэмээн төсөөлөн бодох нь бидний сэтгэл зүйд ийм хүчтэй нөлөө үзүүлдэг байх нь... Учир нь хамар нь ганцхан амтлах, үнэрлэх гэсэн үүргээс гадна бидний хүүхэд нас, сэтгэлд хоногшсон газрууд, хайртай дотны хүмүүстэй холбоотой нандин дурсамжуудыг үнэрээр дамжуулан тархины гүнд хадгалж байдаг ба тэрхүү үнэрийг дахин үнэртэх эсвэл төсөөлөхөд л өчигдөр мэт тодхон санагдуулдаг байна.
Харин хамар битүүрэх нь ямар тааламжгүй, тухгүй мэдрэмж болохыг хүн бүр мэднэ шүү дээ. Хамар битүүрэх олон шалтгаан байдгийн нэг нь ХАРШИЛ.
Эрдэмтэн, судлаачдын үзэж буйгаар харшил бол орчин үеийн хэт цэвэрч байдалтай холбоотой үүсч буй “залуухан” эмгэг, учир нь хүмүүс тэр дундаа бага насны хүүхдүүд хэдэн жилийн өмнөх шиг өвс ургамал, модны навч холтос, элс шороогоор айл гэртэж “халтартаж” тоглохоо больсон, ихэнхи цагийг битүү орчинд гэртээ өнгөрөөх болсон, органик шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэхээ больсон буюу “хэт соёлжсон” учраас бидний дархлаа муудаж бүх зүйлд хэт мэдрэг, эмзэг болсон. Түүнээс гадна Ковид-19 халдварын улмаас удаан хугацаанд тогтмол маск зүүснээр харшилтай хүмүүсийн тоо ч нэмэгдсэн байна. Харшилтай холбоотой нэгэн сонирхолтой зүйл дуулгахад дэлхий дээрх хамгийн хачирхалтай, нэн ховор харшил бол усны харшил!
Харшлын улмаас:
- Хамар битүүрэх
- Хамраас шингэн нус гоожих
- Найтаах
- Нүд загатнах, хорсох
- Нулимс гоожих гэх мэт түгээмэл зовиурууд илэрдэг.
Тэгвэл хамрын битүүг Септаназал-д даатга!
Учир нь Септаназал хамрын цацлага нь хамрын битүүг хормын дотор арилгаад зогсохгүй декспантенол агуулсан тул хамрын салстыг чийгшүүлж, нөхөн төлжүүлэх давхар үйлдэлтэй. Түүнчлэн консервант/нөөшлөгч бодис агуулаагүй тул хамрын салстыг хуурайшуулахгүй ба хамрын өөрөө өөрийгөө цэвэрлэх үндсэн үйл ажиллагаанд саад болдоггүй буюу хамрын цацлаганы дасал үүсгэдэггүй тул 2-оос дээш насны хүн бүр хэрэглэхэд аюулгүй. Үр дүн, аюулгүй байдал нь олон тооны судалгаагаар нотлогдсон.
ХАМАР- АМЬДРАЛД ХӨГ ЭГШИГ НЭМЭХ ЗЭМСЭГ.
Септаназал- хамрын битүүг хормын дотор арилгана. Цацлаа. Үйлчиллээ.
Түгээмэл асуулт хариулт