Та юу хайж байна вэ?
  • Эм
  • Гоо сайхан
  • Ээж ба хүүхэд
  • Эм
  • Гоо сайхан
  • Ээж ба хүүхэд

Та юу хайж байна вэ?

  • Эм
  • Гоо сайхан
  • Ээж ба хүүхэд
  • Эм
  • Гоо сайхан
  • Ээж ба хүүхэд
ЭмГоо сайханЭэж ба хүүхэдХүнсӨргөн хэрэглээVip member saleШинэХямдралтай
Жор илгээхЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Мэдээлэл

Элевит

Bayer Consumer Health

Эрүүл мэнд
2022-07-27

Жирэмсэн болон хөхүүл үед эрдэс, амин дэмийн хэрэгцээ, зарцуулалт ихэсдэг.

Энэхүү өсөн нэмэгдэж буй хэрэгцээгээ хэрхэн нөхөж байна вэ?

Үүнийг нөхөх нь яагаад чухал вэ?

Бид өдөр тутамдаа микро шим тэжээлийг хаанаас авдаг вэ?

Хүүхдийн зөв хөгжилд Элевит яагаад чухал вэ?

Хүний бие мах бодид хэрэгцээтэй шим тэжээлийг өдөр тутам хоол хүнсээрээ зайлшгүй авах шаардлагатай байдаг. Аминдэм, эрдэс бодисыг “бичил тэжээл” гэж нэрлэдэг.

Хүний бие мах бодид багахан хэмжээгээр шаардагдах боловч хэвийн өсөлт хөгжил, бодисын солилцоо, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чухал үүрэгтэй. Ялангуяа амин дэмийн хэрэгцээ, зарцуулалт нэмэгдэх үе буюу жирэмсэн болон хөхүүл үед өөрт шаардлагатай эрдэс, амин дэмийг заавал нэмэлтээр хэрэглэх хэрэгтэй.

Жирэмсэн үед бие мах бодийн бодисын солилцоо идэвхжиж, энергийн зарцуулалт нэмэгддэг хэдий ч их идэх биш зөв идэх нь хамгийн чухал байдаг.

Жирэмсний эхний 3 сард нэмэлт илчлэг шаардлагагүй бол хоёр дахь сард 300ккал, гурав дахь  сард 450ккал нэмэлтээр авбал зохилтой. Энэ үед эрдэс бодис, амин дэмээр баялаг цагаан идээ, шинэ жимс, ногоо, үр тариа, уургаар баялаг мах, шош, самар сайн хэрэглэж, боловсруулсан болон лаазалсан бүтээгдэхүүн, халуун ногоо, кофе, чихэрийн хэрэглээг хязгаарлах хэрэгтэй.

Гэвч хүн амын дунд хоол хүнсний хэрэглээ найрлага нь уураг, өөх тос, нүүрс ус, хэт болгосон хүнс давамгайлж байдаг. Үүнээс хархад макро шим тэжээлийг хангалттай болон хэтрүүлсэн байдлаар хэрэглэдэг учир тэнцвэртэй хооллож чадахгүй байна.

Хүн амын хоол хүнсний хэрэглээг авч үзэхэд:

Өндөр илчлэгтэй цэвэршүүлсэн хүнс - Далд сахар, давс тос агуулсан хүнсний хэрэглээ зонхилж

Жимс, ногоо, хүнсний эслэг хангалтгүй хэрэглэж байна

Илчлэгийн илүүдэл хэрэглээнээс шалтгаалсан таргалалттай

 Аминдэм эрдсийн хомстлоос шалтгаалсан далд өлсгөлөнд өртсөн байгаа нь судалгааны тоо мэдээгээр батлагдсаар байна.

 

Тэгвэл бид шаардлагатай бичил тэжээлийг хаанаас авах вэ?

Өдөр тутамдаа бичил шим тэжээл агуулсан хүнсийг хангалттай хэмжээгээр хэрэглэж чадахгүй байгаа тул ялангуяа хэрэгцээ, зарцуулалт ихэссэн энэ үед амин дэм, эрдэсийн бүрэн найрлага бэлдмэлээр нөхөх шаардлагатай байдаг.

Амин дэм,эрдэсийн бүрэн найрлагатай бэлдмэл хэрэглэснээр урагт мэдрэлийн гуурсны гаж хөгжил үүсэхээс болон маш олон эрсдэлээс сэргийлэх боломжтой.

Тэгвэл жирэмсэнд зориулсан витамин бүхэн бүрэн найрлагатай байж чаддаг уу?

Та олон төрлийн витаминуудаас сонголтоо хийхдээ найрлагыг харьцуулан харж байгаарай. Амин дэм,эрдэсийн бүрэн найрлагатай бэлдмэлийг сонгоорой.

 

ШИНЭ: Элевит* 1 - Жирэмслэхээр төлөвлөж байгаа болон жирэмсэний эхний 3 сард хэрэглэнэ. 

Ургын эрхтэн системын хөгжил ялангуяа зүрх болон тархины хөгжилийг дэмжинэ.

100% шимэгдэх МЕТАФОЛИН агуулсан. 

 

Элевит* Пронаталь 

Ургын хөгжлийн гажиг үүсэх эрсдэлийг бууруулж буй нь судалгаагаар нотлогдсон цорын ганц аминдэм-эрдсийн комплекс. 

 Жирэмсэн үеийн дараах хүндрэлүүдийн давтамжийг бууруулсан

* төмөр дутлын цус багадалт

* жирэмсэний хожуу үеийн хордлого

* том ураг төрөх эрсдэл

* цагаасаа өмнө төрөх болон бага жинтэй хүүхэд төрөх эрсдэл

* төрсний дараах цус алдалт

* жирэмсний холестаз

 

Элевит* Кормление Хөхүүл ээжийн витамин

Хөхөнд сүү оруулахын тулд таргалуулах олон арга хэрэглэхгүйгээр Элевит* Кормление хэрэглээрэй.

*  хөхний сүүний гарцыг 2 дахин нэмэгдүүлнэ

* хөхний сүүнд агуулагдах эрдэс амин дэмийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлнэ

* төрсний дараа үс, хумс хугарч гэмтэхээс сэргийлнэ, эмчилнэ

* дархлаа дэмжинэ

Нийтлэлчийн тухай

Bayer Consumer Health

Фармаци Грант ХХК

Улаанбаатар© Undram Khan Khangai LLC 2026