ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Мэдээлэл

Жирэмсэн үеийн хооллолт

Bayer Consumer Health

Ээж,хүүхэд ба гэр бүл
2022-09-30

Жирэмсэн үеийн хооллолт:

Бид хоол тэжээлээр дамжуулан хэрэгцээт макро шим тэжээл болох уураг, нүүрс ус, өөх тос микро шим тэжээл болох амин дэм, эрдэс бодисыг авч байдаг. Жирэмсэн үед бие мах бодийн бодисын солилцоо идэвхжиж энергийн зарцуулалт нэмэгддэг хэдий ч их идэх биш зөв идэх нь хамгийн чухал байдаг. Жирэмсний эхний 3 сард нэмэлт илчлэг шаардлагагүй бол 2 дахь 3 сард 300ккал, 3 дахь 3 сард 450ккал нэмэлтээр авбал зохистой.

Жирэмсний витамин ууснаас хүүхдийн болон эхийн биеийн жин нэмэгдэхүү?

Эрдэс витамин нь илчлэггүй буюу калоргүй байдаг тул бидний биеийн жинд нөлөөлдөггүй. Жирэмсэн үеийн жингийн илүүдэл үүсгэж байгаа гол шалтгаан нь тэнцвэргүй хооллолт юм. Нүүрс усыг/цагаан гурилан бүтээгдэхүүн, цагаан будаа, элдэв амттан/ хэтрүүлэн хэрэглэх болон буруу цагт хооллох /оройн цагаар хэтрүүлэн идэх/ зэрэг нь жингийн илүүдэл үүсэх гол шалтгаан болдог. Мөн хөдөлгөөний дутагдалаас шалтгаалж болно.

Жирэмсэн эмэгтэйн тэнцвэртэй эрүүл хооллолт гэж юу вэ?

Монголчуудын хувьд хооллолтын онцлог нь уураг, нүүрс ус, өөх тос түлхүү хэрэглэдэг. Энэ нь ургийн хөгжилд шаардлагатай амин дэм, эрдсийн өсөн нэмэгдсэн /амин дэм эрдсийн хэрэгцээ 1,5-2 дахин нэмэгддэг/ хэрэгцээг хангаж чаддаггүй.

Өндөр хөгжилтэй хооллолтын соёл өөр, тэнцвэртэй хоол хүнс тогтмол хэрэглэдэг /амин дэм эрдсээр баялаг шинэ жимс ногоо хэрэглэдэг/ улс орнуудад жирэмсний үеийн нэмэлт витамин хэрэглэх шаардлага харьцангуй бага байдаг мэдээллээр зарим монгол ээжүүд өрөөсгөл ойлголттой болох хандлагатай байдаг. Ингэснээр жирэмсэн ээжүүд витамин тогтмол хэрэглэх нь зөв эсвэл буруу эсэх дээр эргэлзээ үүсдэг.

Жирэмслэлт, хөхөөр хооллох нь эмэгтэй хүний бие организмд маш их ачааллыг өгдөг физиологийн үе юм.

Энэ үеүүдэд зөв зохистой,тэнцвэртэй  хооллолт нь :

  • Хүүхдийн хэвийн өсөлт хөгжилт 
  • Эхийн эрүүл ураг тээх гол нөхцөлийг хангаж өгдөг

Жирэмсэн үеийн  зохисгүй хооллолт нь – эрсдэлт хүчин зүйлүүд болдог:

  • Архаг өвчний сэдрэлт
  • Жирэмсний хүндрэлүүд /жирэмсний эрт болон хожуу үеийн хордлого, хавагнах даралт ихсэх, хугацаанаас өмнө төрөх гэх мэт бусад/
  • Ургийн эмгэгүүд  үүсэх      
  • Хүн амын хоол хүнсний хэрэглээг авч үзэхэд:

- Өндөр илчлэгтэй цэвэршүүлсэн хүнс

- Далд сахар, давс тос агуулсан хүнсний хэрэглээ зонхилж

- Жимс, ногоо, хүнсний эслэг хангалтгүй хэрэглэж байна

  •  Илчлэгийн илүүдэл хэрэглээнээс шалтгаалсан таргалалттай
  •  Аминдэм эрдсийн хомсдолоос шалтгаалсан далд өлсгөлөнд өртсөн байгаа нь судалгааны тоо мэдээгээр батлагдсаар байна.

 

Хүн амын дунд хангалттай амин дэмээр баялаг олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх нь ховор байхаас гадна хүнсний бүтээгдэхүүний шим тэжээлийг алдагдуулахгүй зөв боловсруулах тал дээр учир дутагдалтай байна.

Жирэмслэхээр төлөвлөхөөс эхлүүлээд жирэмсний хугацаанд ямар амин дэм нэмэлтээр хэрэглэх вэ?

ОХУ-д эмэгтэйчүүдийн 4% нь жирэмслэлтээ төлөвлөж эртнээс АМИНДЭМ ЭРДЭСИЙН КОМПЛЕКСИЙГ хэрэглэснээр мэдрэлийн гуурс хэлбэржих үед фолатыг хангалттай тунгаар авсан байдаг.

Ургийн гажигаас урьдчилан сэргийлэхийн тулд жирэмслэлтийг төлөвлөж буй үеээс Аминдэм эрдэсийн комплексыг хангалттай тунгаар авах нэн чухал

Жирэмслэлт нь  - зөв хоолох сайн зуршлыг төлөвшүүлэх, муу зуншлаасаа салах шалтгаан болдог.

Жирэмсэн болон хөхүүл үе дэх аминдэм болон эрдэс бодисын хэрэгцээ 1,5-2 дахин нэмэгддэг.

Жирэмсэн эмэгтэйчүүдэд 6 жилийн турш судалгаа хийгдэж ургийн хөгжлийн гажигаас урьдчилан сэргийлж байгаа нь нотлогдсон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн цорын ганц амин дэм эрдсийн комплекс.

Энэхүү судалгаанд 4753 жирэмсэн эмэгтэй хамрагдсан бөгөөд

  • Мэдрэлийн гуурсны гаж хөгжил үүсэх эрсдэлийг 92% бууруулсан
  • Зүрх судасны гаж хөгжил үүсэх давтамжийг 58% бууруулсан
  • Бөөр шээсний замын гажиг үүсэх эрсдэлийг 79% бууруулсан
  • Мөчдийн гажиг үүсэх эрдэлийг 56% бууруулсан

Бусад жирэмсний витаминтай харьцуулхад 19 төрлийн найрлагагыг нэг доор агуулж чаддаг* цор ганц амин дэм эрдсийн комплекс.

Элевит® Пронаталь бэлдмэлийн найрлаганд 12 амин дэм  (мөн түүнчлэн 800 мкг фолийн хүчил),4 эрдэс (60 мг төмөр болон 100 мг магни)  болон 3 микроэлемент агуулагдана.

Элевит Пронаталь шахмалын «Ухаалаг» бүтэц нь  шаардлагатай амин дэм эрдсүүд бие биенийхээ эмийн харилцан үйлдлийг дарангүйлахгүйгээр бүх бодисуудыг идэвхтэй хэлбэрээр нь шахмал бүрт хадгална.Ээжүүд витамин хэрэглэх үед үүсэх дотор муухайрах, ходоод цочрох гэх мэт гаж нөлөө байхгүй.

Нийтлэлчийн тухай

Bayer Consumer Health

Фармаци Грант ХХК

Түгээмэл асуулт хариулт