Та юу хайж байна вэ?
  • Эм
  • Гоо сайхан
  • Ээж ба хүүхэд
  • Эм
  • Гоо сайхан
  • Ээж ба хүүхэд

Та юу хайж байна вэ?

  • Эм
  • Гоо сайхан
  • Ээж ба хүүхэд
  • Эм
  • Гоо сайхан
  • Ээж ба хүүхэд
ЭмГоо сайханЭэж ба хүүхэдХүнсӨргөн хэрэглээVip member saleШинэХямдралтай
Жор илгээхЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Мэдээлэл

Гербион

KRKA

Эрүүл мэнд
2022-10-14

Ханиад томууны улирал аль хэдийн хаалга тогшоод эхэлжээ. Харин ханиад томууг үүсгэгч вирус, нянгууд өнгө төрх, нэр усаа жил бүр өөрчлөн овжин мэх ашиглан биднийг, ялангуяа энхрий бяцхан үрсийг минь өвтгөх гэж хичээх үед бид чадах чинээгээрээ эсэргүүцэн тэмцэлдсээр...

Халдвар үүсгэгч “дайсны цэргүүд” хүний биед агаар дуслын замаар буюу хамар, амны хөндий, нүдний салст дээр наалдаж нэвтэрснээр эрүүл эс рүү нэвтрэн орж улмаар эсийн хуваагдал үүсгэх замаар тоо толгой нь өсдөг байна.

Судлаачдын дүгнэж буйгаар амьсгалын замын халдвараар насанд хүрэгсэд жилд 2-5 удаа, харин хүүхдүүд 6-8 удаа өвчилдөг байна.

Амьсгалын замын халдварын хамгийн түгээмэл тохиолддог, хамгийн удаан үргэлжилдэг зовиур бол ханиалгах.

Аливаа амьсгалын замын халдварт өвчний үед хоолой сэрвэгнэж үе үе ханиалгаж эхэлдэг ба улмаар амьсалын дээд зам цочирсноор хуурай ханиалгаж, цаашлаад амьсгалын доод зам цочирсноор цэртэй ханиалгадаг.  Халдварын дараа эргэн хуурай ханиалгаж эхэлдэг байна.

Хуурай болон цэртэй ханиалга үүсэх механизм нь хоорондоо адилгүй байдаг тул цэртэй ханиалганд цэрийг шингэлж, ховхлоход туслах бэлдмэл харин хуурай ханиалганд амьсгалын замын салстыг чийгшүүлж, хамгаалж, тайвшруулах бэлдмэл хэрэглэснээр тухайн эмчилгээ үр дүнтэй болно.

Тэгвэл байгалийн анагаагч Гербион нь:  

  • хуурай болон цэртэй ханиалганд зориулагдсан
  • олон талт үйлдэлтэй ургамлын ханд агуулдаг
  • үр дүн аюулгүй байдал нь олон тооны эмнэлзүйн судалгаагаар нотлогдсон
  • Европын чанарын стандартыг хангасан ханиалганы эсрэг бэлдмэл юм.  

Бусад  ургамлын гаралтай ханиалганы бэлдмэлтэй харьцуулахад Гербион нь эмнэлзүйн хувьд үр дүнтэй, цөөн тооны ургамлын ханд агуулдаг тул харшил үүсгэх эрсдэлгүй.

Хуурай ханиалганы сироп болох Исландын хөвд болон Их таван салаа нь үрэвслийн эсрэг, вирус ба нянгийн эсрэг, амьсгалын замын салстыг чийгшүүлэх үйлдэлтэйгээс гадна дархлаа дэмжих С аминдэм агуулдаг.

Цэртэй ханиалганы сироп болох Мөлхөө ороонго болон Хаварсал нь цэр шингэлэх, цэр ховхлох, амьсгалын замыг чөлөөлөх үйлдэлтэй.

Ханиалгыг эхэлсэн мөчөөс “зөв” эмчилснээр тааварлашгүй хүндрэлүүдээс урьдчилан сэргийлнэ.

БАЙГАЛИЙН АНАГААГЧ ГЕРБИОН- ХАНИАЛГАНЫ БҮХ ТӨРЛИЙН ЗОВИУРЫГ ЭМЧИЛНЭ.

Нийтлэлчийн тухай

KRKA

Словений эмийн үйлдвэрлэгч КРКА фармын монгол дахь төлөөлөгчийн газар

Улаанбаатар© Undram Khan Khangai LLC 2026