Мэдээлэл
ПИКОВИТ
ПИКОВИТ- ГУРВАН ҮЕИЙН ТУРШ ХАМТДАА
Энхрий бяцхан үрсээ, элбэрэлт сайхан ач зээ нараа бодоход хамгийн түрүүнд юу таны нүдэнд харагдаж, саяхан мэт дурсамж сэтгэл догдлуулж, нулимс цийлэгнүүлж, нармай шагшруулж байна?
Саяхан л улаан нялзрай амьтан, инээхэд нь даган баясаж, уйлахад нь яах учраа олохгүй дэмий л хамт уйлахаас наагуур байсансан, ямар хурдан өсөж том болоов дээ хэмээх бодол өөрийн эрхгүй бодогдож буй за.
Одоогоос 20-30хан жилийн өмнөхтэй харьцуулахад өнөөгийн хүрээлэн буй орчин, хүнсний чанар, аюулгүй байдал гээд бүх зүйлс тэс өөрчлөгдсөн болохыг та ч бас анзаарч байгаа байх. Технологи өнөөдрийнх шиг хөгжөөгүй, айл бүрт гар утас, компьютер битгий хэл зурагт ч хомс байхад хүүхэд багачууд чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг байсныг бодоход цагаахан “атаархал” төрмөөр...
Орчин үеийн хүүхдүүд агаар салхинд гүйж харайж, хацраа сайрттал тоглохоо больсон ба ихэнх цагийг битүү орчинд өнгөрөөх болсон тул Д аминдэмийн дутагдалд өртөх эрсдэл нь нэмэгдсэн. Сахар ихтэй ундаа, гурилан бүтээгдэхүүн, түргэн хоол ихээр хэрэглэх болсноор зайлшгүй шаардлагатай аминдэм, эрдэс бодисын дутагдалд орох эрсдэл нь мөн адил нэмэгдсэн.
Аминдэм, эрдэс бодис дутагдсанаар:
- ядарч, сульдах
- хоолны дуршил муудах
- үс, хумс хугарамтгай болох
- завьж цахлайтах, шархлах
- хурууны арьс холцруутах
- халдварт өвчин ойр ойрхон тусах
- оюуны болон биеийн өсөлт хөгжил удаашрах гэх мэт шинж тэмдэг илэрдэг.
Хэрвээ таны хүүхдэд дээрх шинж тэмдэг илэрч байвал танд зөвлөе - Пиковитыг сонгоорой.
Энхрий бяцхан үрсээ, ач зээ нарыгаа цэцэрлэг, сургуульд явахад нь бид юунд хамгийн их анхаарал хандуулдаг билээ???
Мэдээж анги удирдах багшийн туршлага, арга барил. Тэр багш хэдий чинээ олон жилийн арвин туршлага хуримтлуулсан байна, төдий чинээ өөр өөр орчинд өсөж хүмүүжсэн хүүхдүүдтэй харилцах, ойлголцох, аливааг сургах чадвар нь өндөр байдаг.
Яг үүнтэй адил Пиковит – хүүхдийн аминдэм, эрдсийн иж бүрдэл нь 30 гаруй жилийн турш бидэнтэй хамт байж, хувьсан өөрчлөгдснөөр орчин үеийн хүүхдүүдэд юу шаардлагатай байгааг хамгийн сайн мэддэг, ээж аавууд болон хүүхдийн эмч нарын итгэл даасан бренд юм.
Эрүүл чийрэг, инээд хөөрөөр бялхсан хүүхдийн төлөө - Пиковитыг сонгоорой.
ПИКОВИТ аминдэм, эрдэсийн иж бүрдэл нь хүүхдийн бүхий л амьдралын турш түүнтэй хамт байж зайлшгүй хэрэгтэй амин дэм, эрдэсээр хангахын тулд бүтээгдсэн билээ
Түгээмэл асуулт хариулт