Мэдээлэл
Ямар витаминуудыг хамтад нь уух вэ?
Ямар ч витамин байгаль дээр дангаараа оршдоггүй. Харин хоорондоо тохирох бие биеийнхээ үйлчилгээг дэмжих хэлбэрээр хамтран оршдог. Тиймээс өөрт хэрэгтэй витаминаа дангаар нь уухын оронд, үйлчилгээг нь дэмждэг витаминтай хослуулан хэрэглэхийг зөвлөж байна. Энэ удаагийн зөвлөгөөгөөрөө ямар витаминуудыг хослуулан хэрэглэхэд тохиромжтой талаар мэдээллийг хүргэж байна.
Витамин D ба кальци
Витамин D болон кальцийг хамтад нь хэрэглэх нь ясны хэвийн үйл ажиллагааг дэмжихэд зайлшгүй шаардлагатай. Витамин D-г кальцитай хослуулснаар илүү үр дүнтэй байгаа нь олон судалгаагаар батлагдсан. Учир нь Д аминдэм нь кальцийг цусанд шимэгдэхэд зөөвөрлөдөг бол кальци нь ясны эрүүл мэндэд тустай гэдгээрээ алдартай юм.
Витамин D ба Омега-3
Д аминдэм ба омега-3-ыг хамтад нь уувал синергетик нөлөө үзүүлдэг. Д аминдэм нь зүрхний эрүүл мэнд, ясны эрүүл мэнд, дархлааг сайжруулдаг. Омега-3 нь тархи, зүрх, үе мөчний хэвийн үйл ажиллагааг дэмждэг өөхний хүчил юм. Судалгаагаар Д аминдэм болон омега-3 бэлдмэлийг хослуулан хэрэглэх нь хоёулангийнх нь үр дүнг нэмэгдүүлж, биед илүү сайн шингэдэг гэдгийг харуулсан.
Витамин D ба магни
Магни нь 300 гаруй ферментийн системд агуулагддаг хүний биед агуулагдах гол эрдэс юм. Магни нь Д аминдэмийг биед шингэхэд маш чухал нөлөөтэй байдаг. Магнийн дутагдал нь Д аминдэмийн хэмжээг бууруулдаг. Ялангуяа магнийн дутагдал нь исэлдэлтийн стресс, цус,судасны хэвийн байдалд сөргөөг нөлөөлдгийг бууруулдаг болохыг тогтоожээ. Д аминдэм, магни хоёрыг хослуулах нь антиоксидант үйлдэл үзүүлж, Д аминдэмийг биед хангалттай хэмжээгээр идэвхжүүлдэг.
Витамин С, төмөр
Витамин С ба төмөр нь гайхалтай, синергетик нэмэлтүүд юм: Витамин С нь ургамлын гаралтай төмрийн шингээлтийг сайжруулахад тусалдаг. Илүүдэл төмөр нь хортой байдаг тул та төмрийн бэлдмэл хэрэглэхээсээ өмнө мэргэжилтэнтэй зөвлөлдөх хэрэгтэй.
Хамтад нь хэрэглэхэд тохиромжгүй витаминууд:
Цайр ба магни
Цайр ба магни хоёулаа бие махбод дахь биохимийн чухал үйл явцад оролцдог чухал эрдэс бодис юм. Ихэнх хүмүүс хоол хүнсэндээ хангалттай хэмжээгээр авдаггүйн улмаас магни, цайрын дутагдалд ордог. Гэсэн хэдий ч цайрын нэмэлтийг өндөр тунгаар хэрэглэх нь магнийн хэмжээг алдагдуулж болзошгүйг судалгаагаар харуулж байгаа тул энэ 2-ыг хамтад нь хэрэглэхгүй байх нь зөв шийдэл болно.
Төмөр ба кальци
Төмөр, кальци нь таны биеийн хэвийн үйл ажиллагаанд маш чухал юм. Судалгаанаас үзэхэд кальци нь таны биед төмрийг шингээх чадварыг дарангуйлдаг тул та тэдгээрийг хамт хэрэглэхээс зайлсхийхийг зөвлөж байна.
Түгээмэл асуулт хариулт