Та юу хайж байна вэ?
  • Эм
  • Гоо сайхан
  • Ээж ба хүүхэд
  • Эм
  • Гоо сайхан
  • Ээж ба хүүхэд

Та юу хайж байна вэ?

  • Эм
  • Гоо сайхан
  • Ээж ба хүүхэд
  • Эм
  • Гоо сайхан
  • Ээж ба хүүхэд
Жор илгээхЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Мэдээлэл

АЯЛАЛД ТОХИОЛДДОГ ТҮГЭЭМЭЛ ГЭМТЭЛ БА АНХНЫ ТУСЛАМЖ

www.emonos.mn

Эрүүл мэнд
2024-06-20
  1. Нарших /Нарны хордлого / 

Шинж тэмдэг Хөнгөн- Бие суларна, толгой өвдөнө, бөөлжис цутгана, амьсгал, зүрхний цохилт түргэсгэнэ. Хүндэвтэр /39-40 хүртэл халуурна/ - толгой хүчтэй өвдөнө, огиулж бөөлжинө, тэнцвэр алдагдаж гуйвж дайвна, муужирч унана. Хүнд /41-42 градус хүртэл халуурна/ - нүүр чинэрч улайна, цонхийно, ухаан алдаж комын байдалд орно, таталт өгнө.

Арга хэмжээ - Хэт халуун дулаан орчноос нь гаргана, толгой, суга ,  цавь хүйтэн жин тавина, хөлөө дээш сойх, хүйтэн усаар биеийг арчих, шингэн зүйлийг ихээр уух, хувцсаа нимгэлэх

Анхаарах зүйлс -Хүндэвтэр зэргийн үед яаралтай өөрт аль  ойрхон байрлах эмнэлэгт хандах хэрэгтэйг анхаарна уу.

  1. Хачигт хазуулах

Монгол улсын 8 аймаг 17 сум хачигт энцефалитын байгалийн голомт тэмдэглэгдсэн байдаг. Хачиг нь өөртөө 3 төрлийн бактерийн халдвар тээдэг. Эдгээрээс хамгийн их тохиолдог нь хачигт энценфалит юм. Энэ нь  5 сарын сүүл үеэс идэвхжиж , ой модтой газруудад аялж явахад хүнийг халдварлуулдаг. Хачгийн шүлсэнд агуулагдах өвдөлт намдаах бодисын нөлөөгөөр хазах сорох нь эзэн амьтанд мэддэггүй. Ихэвчлэн хүний нимгэн чийгтэй арьсны хэсэг суга, цавь, хөхний дор, чихний ард байрлаж хаздаг. Нууц үе 7-14 хоног.

Шинж тэмдэг- Халуурах, толгой хүчтэй өвдөх, огиулах , бөөлжих нуруу, хүзүүний булчин хүчтэй өвдөх, татах

Арга хэмжээ - Хувалз болж шигдсэн эсвэл зууж наалдсан хэсгийг чимхүүрээр чимхэж эргүүлэх хөдөлгөөнөөр сугалж авах, шигдсэн хэсгийг спирт , иод, тамединаар арчиж ариутгах тод өнгийн битүү хувцас өмсөх

  1. Хоолны хордлого

Халуун дулааны цагт ихэнх тохиолдолд  аялалд авч яваа бэлэн бүтээгдэхүүний хадгалалт тээвэрлэлтийн горим алдагдах болон халдварлагдсан хүнсээр дамжин халдвар авдаг бөгөөд богино хугацаанд шингэн алдаж үхэлд ч хүргэх аюултай.

Шинж тэмдэг - Бөөлжинө /3-аас доошгүй удаа гүйлгэнэ/ бие суларч , илт тамир тэнхээгүй болно Ам цангана, хатна, арьс хуурайшна цусны даралт багасна, гэдсээр хүчтэй хатгуулах

Арга хэмжээ - Шингэн зүйл их уух, хорсол хэрэглэх, нүүрсэн эм хэрэглэх / 2-3 цаг тутам 4 шахмал эм гэхдээ хоногт 12 шахмалаас хэтрэхгүй/, хамгийн ойрын эмнэлэгт хандах.

  1. Шагай булгарах

Шинж тэмдэг - Өвдөх, хавдах, хөхрөх, хөдөлгөөн хязгаарлах

Арга хэмжээ - Хөдөлгөөн хязгаарлах боолт хийнэ, хүйтэн жин тавих /1 удаа 20-30 минутаар өдөрт 3-4удаа тавих/, үрэвсэл намдаах эм уух

  1. Түлэгдэл

Шинж: 1-р зэрэг /өнгөц түлэгдэлт/ - Улайна, бага зэрэг хавдана, хорсоно. 2-р зэрэг /Арьсны өнгөц болон жинхэнэ давхарга/- Улайж хавдана, цэврүү үүснэ, өвдөнө. 3-р зэрэг /Арьсны бүх давхарга/ - Улайна, хавдана, өвдөлтгүй, арьсны өнгө өөрчлөгдөнө

Арга хэмжээ - Осол болсон газраас холдуулах  /хувцас эд зүйлс тайлах/, урсгал  хүйтэн усан доор 10-20 минут байлгах, гар доорх цэвэр материалаар боолт хйих, өвдөлт намдаах эм уух, яаралтай эмнэлэгт хандах, галын дөлд түлэгдэж байгаа тохиолдолд Зогс-хэвт-өнхөр дарааллаар өөрийгөө хамгаалаарай

  1. Ил шарх

Шинж тэмдэг - Арьс салстын бүтэн байдал алдагдах, цус шүүрэх, хавдах, өвдөх

Арга хэмжээ - Гараа угаа, халдвар дамжихаас сэргийлж бээлий эсвэл уут оруулж өмс, шархны эргэн тойрны талбайг цэвэр усаар угаа, шарханд бинт байхгүй бол цэвэр даавуу тавь. Гэмтсэн судасны ханыг шахаж хатуу биетийг тавина. Боолт хий. Мөчийг өргүүлэн сойлт хийх

Анхаарах зүйлс - Том шарх үүссэн бол 6 цагийн дотор эмчид ханд, шарханд элдэв тос, антибиотик зэрэг эм түрхэж болохгүй, шарханд гадны биет зоогдсон бол авах оролдлого бүү хий, амьтанд хазуулсан шархыг амаараа бүү сор

  1. Усанд живэх

Усанд живснээс хойш эхний 3-6 минутад живсэн хүнийг уснаас гаргасан тохиолдолд амь насыг аварч болно. Гэхдээ аврахын тулд та өөрөө сайн сэлж чаддаг байхыг анхаарна уу.

Живсэн хүнийг уснаас гаргаж - Толгойг гэдийлгэж эрүүг өргөх, ам хоолойд тээглэсэн зүйлийг гаргах, цээж хөдөлж амьсгалж байгаа эсэхийг шалгах, амьсгалын замд орсон ус шингэнийг гаргана.

Хэрэв амьсгалахгүй бол - Усыг бүрэн гаргасны дараа хиймэл амьсгал хийнэ  Амнаас хамар руу хүчтэй үлээнэ /10 секундээр 5 удаа/ ухаан ортол давт, амьсгалж эхэлбэл хажуу талаар нь харуулж цэвэр агаар амьсгалуул

Хүзүүний судас цохилохгүй бол - Өвчүүний голд нэг гарынхаа алгыг байрлуулж нөгөө гараараа түгж, Хоёр гараа нугалахгүй, босоо байрлалд цээжин дээр нь дар, амьсгал сэргэж судасны лугшил мэдрэгдэх хүртэл үргэжлүүл.

  1. Ясны хугарал

Хугарлыг ил болон далд гэж ангилдаг бөгөөд ил хугарал нь яс хугарч хугарлын үзүүр арьсыг цоолон гарч ирдэг. Далд хугарал нь нүдэнд ил харагдахгүй ойр орчмын зөөлөн эд хавагнаж улайж өвдөлт ихтэй байдаг.

Шинж тэмдэг - Өвдөнө, хэлбэр алдагдана, хавдаж улайна, тэр хэсэг газрын арьс харлана, барьж үзэхэд ясны хувиралдах чимээ сонсогдоно

Арга хэмжээ - Гараа угаа, цус гарч байвал цусыг тогтоо, шарханд жийргэвч тавьж боолт хий, хугарсан ясанд чиг тавь, хугарсан үеийг хөдөлгөөнгүй болгож жийрэглэн тээвэрлэхэд бэлд

Чиг тавихад анхаарах зүйлс - Чиг нь хугарсан яснаас дээш, доош 1-2 үеийг хамарсан байна, чиг нь гулзайж мурийхгүй бат бөх байх, боолтын чанга сулыг тохируулсан байх

Чигийг дараах байдлаар тавьдаг

https://car.mandal.mn/storage/site/post_images/61bc0ff4c8687-9.jpg

 

 

Нийтлэлчийн тухай

www.emonos.mn

Имонос 24 цагийн хүргэлт үйлчилгээ нь 2014 оноос эхлэн тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. 

Улаанбаатар© Undram Khan Khangai LLC 2026