Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Strepsils lemon No 24


MANUFACTURER: Reckitt Benckiser Healthcare
GENERIC: Strepsils lemon No 24


8,900 ₮

Тоо хэмжээ:

Залгиур хоолой ба амны хөндийн хэсэг газрын эмчилгээнд зориулсан бактерийн эсрэг үйлдэлтэй нийлмэл найрлагатай бэлдмэл. Үжилгүйжүүлэх үйлдэлтэй. Грам эерэг болон сөрөг бактерийн эсрэг идэвхтэй үйлчилнэ.

 

 

  • Шимж хэрэглэхэд зориулсан стрепсилсд: Батрашны тос, анисны тос, левоментол, тартарын хүчил, понсо 4R эдикол, кармазин эдикол, хүнсний шингэн сахар болон шингэн глюкозоос шахмал гарган авахад зориулсан хатууруулагч (2,6г жинтэй) бал ба нимбэгний амт бүхий шимж хэрэглэхэд зориулсан. шахмалд: зөгийн бал, батрашны тос, нимбэгний тос, тартарын хүчил, шар хинолин, хүнсний шингэн сахар болон шингэн глюкозоос шахмал гарган авахад зориулсан хатууруулагч (2,6г жинтэй) эвкалипт ба ментолтой шахмалд: левоментол (8мг), эвкалиптийн тос, тартарын хүчил, индогокармин, хүнсний шингэн сахар болон шингэн глюкозоос шахмал гарган авахад зориулсан хатууруулагч (2,6г жинтэй)

  • Витамин С-тэй шахмалд: Витамин С (100мг), анисны тос, амтат жүржний тос, левоментол, тартарын хүчил, понсо 4R эдикол, шар эдикол, хүнсний шингэн сахар болон шингэн глюкозоос шахмал гарган авахад зориулсан хатууруулагч (2,6г жинтэй) нимбэг ба ургамлын амт бүхий шимж хэрэглэхэд зориулсан шахмалд: тартарын хүчил, натрийн сахаринат, розмарины тос, амт оруулагч нэмэлт бодис, изомальтоза, мальтитолын сироп тус тус агуулагдана

  • Насанд хүрэгсэд болон 5-аас дээш насны хүүхдэд 1 шахмалаар 2-3 цагийн зайтай шимж хэрэглэнэ

  • Хоногийн дээд тун 8 шахмал

  • Цээрлэлт: Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс, 5 хүртлэх насны хүүхдэд тус тус хэрэглэхийг цээрлэнэ

  • Гаж нөлөө: Бэлдмэлийг хэрэглэх үед харшлын урвал илэрч болзошгүй

  • Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө: Cтрепсилсын хордлого бараг илрэхгүй. Илэрсэн тохиолдолд хоол боловсруулах замын хямралын шинж илэрч болзошгүй. Энэ үед шинж тэмдгийн эмчилгээ хийнэ

  • Эмийн болон бусад харилцан үйлчлэл: Бусад эмийн бэлдмэлтэй харилцан үйлчилсэн эсэх нь тогтоогдоогүй

  • Жирэмсэн ба хөхүүл эхчүүдэд бэлдмэлийг хэрэглэхээс өмнө эмчээс зөвлөгөө авах шаардлагатай. Бэлдмэлийг дээрх тунгаас хэтрүүлж хэрэглэж болохгүй. Бэлдмэл (сахар агуулдаггүй нимбэг ба ургамлын амттай стрепсилсын шахмалаас бусад нь) ойролцоогоор 2,6г сахар агуулдаг учир чихрийн өвчтэй хүмүүс анхаарах хэрэгтэй

Хамт худалдан авдаг бараа


Review

Эм -


Эмийн тухай
- 2014-03-21 09:53



Guest - 2018-06-04 08:35
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Б.Энхцолмон - 2018-06-04 08:35
Сайн байна уу,Баярлалаа.