Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Фталазол 500мг №10


MANUFACTURER:


950 ₮

Тоо хэмжээ:

Нийлмэл эм нарийн гэдэснээс цусанд маш удаан шимэгдэнэ. Иймээс бүдүүн нарийн гэдсэнд удаан хадгалагдах бөгөөд тэндээ аажим задарч чөлөөлөгдсөн эмийн бодис нь гэдсэнд буй микробын эсрэг идэвхитэй нөлөөлнө.

  • Фталазол 500мг


  • Тухайн эмийн найрлаганд орсон бодисуудад хэт мэдрэг үед харшлын урвал үзүүлж болно

Хамт худалдан авдаг бараа


Review

йы - 2014-04-08 02:30


й

Guest - 2017-12-17 05:19
хөхүүл хүн ууж болох уу
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Ж. Давааболор - 2017-12-17 05:19
Сайн байна уу, эмийн заалтанд бол хориглосон заалт байхгүй байгаа, Баярлалаа
Guest - 2018-02-15 06:19
Сайн Байна уу. 2 сартай хуухдэд егч болох уу? Бактери уугаад намддаггуй шээх болгондоо жоохон жоохон шингэн шар, заримдаа ногоон бижмэгтэй баагаад байх юм?
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч М.Булган - 2018-02-15 06:19
Сайн байна уу. 2 сартай хүүхдэд өгөхгүй шүү.Хүүхэд нь халуураагүй, хөхөндөө сайн, ямар нэгэн зовиургүй бол янз бүрийн эм өгөх хэрэггүй. Ээж нь идэж байгаа зүйлдээ анхаарах, гараа тогтмол угаах хэрэгтэй. Хүүхдэд хөхөө сайн хөхүүлэх, хоросол бага багаар ойр ойрхон халбагаар уулгах, мөн цайрын бэлдмэл өгч болно оо. Баярлалаа.
Guest - 2018-03-06 02:49
1настай хүүхэд ууж болохуу. Гүйлгээд байна. Яаж хэрэглэхүү.
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч М.Булган - 2018-03-06 02:49
Сайн байна уу. Фталазол сүүлийн үед эмчилгээнд тэр бүр хэрэглэхээ байсан /Энэ эмийн дараа дараагийн олон сайн эмнүүд гарсан учраас/ Зайлшгүй шаардлагатай тохиолдолд хүүхдийнх нь кг жинд бодож өгдөг юм аа.
Guest - 2018-04-26 09:11
Сайн байна уу, 2 сартай нярай гэдэс базлаж өвдөөд, хоногт 10-аас дээш удаа усархаг шар баасаар бааж байгаа ба базлалт өгөх үед эвхэрч чарлаж уйлах шинж тэмдэг илэрдэг. Энэ эмийг өгч болох уу?
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Б.Мандах - 2018-04-26 09:11
сайн байна уу энэ фталазол эм эмийн жагсаалтаас хасагдсан байгаа.та 1800-1883 гэсэн дугаараас эмчилгээний зөвөлгөө аваарай.баярлалаа