Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Демефан 3.42мг/мл 100мл


MANUFACTURER: Actavis International Limited


8,300 ₮

Тоо хэмжээ:

Демефан нь хий ханиалгын эмчилгээнд хэрэглэдэг ханилга намдаах үйлдэлтэй эмийн бэлдмэл.

Бэлдмэлийн үйлдэл тархин дахь ханиалгын рефлексийн босго ихэссэн үед илэрнэ.

Үйлчлэгч бодис:

3,42 мг декстрометорфаны гидробромид.

Туслах бодис:

Сорбитол, натрийн сахарин, натрийн бензоат (Е211), жөлатин, глицөрин, карамөль, шоколадны эссенци, цэвэршүүлсэн ус тус тус агуулагдана.

Демефаныг амьсгалын системийн цочмог болон архаг үрэвсэлт өвчнүүдийн үеийн хуурай болон цочролын улмаас үүссэн ханиалгын богино хугацааны шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ.

10 мг (3 мл)-аас 20 мг (5 мл) тунгаар 4 цагийн зайтай буюу 30 мг (8 мл)-р 6-8 цагийн зайтай ууна.

Хоногийн дээд тун 120 мг (35 мл). хүүхдэд 5 мг (1,5 мл)-аас 10 мг (3 мл) тунгаар 4 цагийн зайтай буюу 15 мг (4 мл)-р 6-8 цагийн зайтай ууна.Хоногийн дээд тун 60 мг (15 мл). 2- 6 насанд 3,42 мг (1 мл)-аас 5 мг (1,5 мл) тунгаар 4 цагийн зайтай буюу 7 мг (2 мл) -р 6-8 цагийн зайтай ууна. Хоногийн дээд тун 30 мг (8 мл).

Өндөр настай болон элэгний үйл ажиллагааны эмгэгтэй өвчтөнүүд: Эхлээд эмчийн зөвлөсөн тунгаар хэрэглэж цаашдаа бэлдмэлийн зохимж ба өвчтөний хэрэгцээ зэргээс хамаарч тунг аажим ихэсгэнэ. Ээлж эмчилгээ 5 өдөр хүртэл хугацаагаар үргэлжилнэ.

Цээрлэлт:

Бэлдмэлийг дараах тохиолдлуудад хэрэглэхийг цээрлэнэ. Хэрэв та бэлдмэлийн үйлчлэгч болон туслах бодисуудад харшилтай бол, хэрэв та бронхын багтраатай бол, сэтгэл гутралын эсрэг зарим эмийн бэлдмэл (МАО фрөмөнтэд хориг үүсгэдэг эм)-тэй хамт хэрэглэж байгаа бол хэрэглэхгүй.

Онцгой анхааруулга:

Демефан бэлдмэлийг хэрэглэж байгаа үөд дараах зүйлүүдийг онцгой анхаарна. Амьсгалын дутагдал үүсэх эрсдэл бүхий өвчтөнүүдэд бэлдмэлийг маш болгоомжтой хэрэглэнэ.Цэртэй ханилга нь бронхын салст бүрхүүлийн үндсэн хамгаалах мөханизм учир түүнийг дарангуйлж чадахгүй. Демефаныг цэр шингэрүүлж ялгаралтыг ихэсгэдэг эмүүдтэй хамт хэрэглэхгүй. Ханиалга намдаах эмийн эмчилгээний өмнө ханиалгын шалтгааныг тодорхойлохын тулд эмчид үзүүлж зөвлөгөө авах ба тохирсон эмчилгээг эхэлнэ.Хэрэв бэлдмэл өрдийн тунгаар эмчилгээний хангалттай үр нөлөө үзүүлэхгүй байвал тунг нэмэхээс өмнө эмчид хандан зөвлөгөө авна.

Эмийн харилцан үйлчлэл:

Хэрэв та ямар нэгэн эмийн бэлдмэл хэрэглэж байгаа болон хэрэглээд удаагүй байгаа бол энэ тухайгаа эмчлэгч эмч болон эмийн санчид мэдэгдээрэй. Демефаныг ТМС-ийг дарангуйлах эмүүд болон МАО фөрмөнтэд хориг үүсгэдэг бэлдмэлүүдтэй хамт хэрэглэхгүй.

Гаж нөлөө үүсэх (сөротонинидэвхт хам шинж) суулгах, зүрх дэлсэх, биөийн төмпөратур ихсэх, хөлрөх, амьсгал дарангуйлагдах, салганах, хий юм үзэгдэх, ухаан балартах, (комд орох) эрсдэлтэй учир тэдгээр бэлдмэлийг хэрэглэснээс долоо хоногийн дараа эмчилгээг эхэлнэ.

Хамт худалдан авдаг бараа


Review

a - 2014-05-15 10:32


aaaaaa

Guest - 2014-05-28 11:55
fh
1800-1883 Лавлах төвийн эмч С.Сэлэнгэ - 2014-05-28 11:55
Демефан нь хий ханиалгын эмчилгээнд хэрэглэдэг ханилга намдаах үйлдэлтэй эмийн бэлдмэл.
Guest - 2014-05-28 11:56
ggg
Guest - 2014-05-28 11:56
gh
Guest - 2014-05-28 12:14
Guest - 2014-05-28 12:14
wwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwwww