Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Нитролонг 10мг №50


MANUFACTURER: Actavis International Limited


6,500 ₮

Тоо хэмжээ:

Нитролонг нь нитратын бүлгийн удаан үйлдэлтэй бэлдмэл. Нитролонг ялангуяа венийн судасны гөлгөр булчингийн тонусыг багасган венийн судсыг өргөсгөж венийн системийн даралтыг бууруулах ба улмаар зүрхэнд ирэх венийн цусны урсгал болон ховдлын дүүрэлтийг тус тус багасгана. Үүний дүнд зүрхний булчингийн хүчилтөрөгчийн хэрэгцээ багасаж зүрхний үйл ажиллагаа хөнгөвчлөгдөн сайжирна. Бэлдмэл зүрхний бахын өвдөлтийн шинж тэмдгийг арилгана.

  • Үйлчлэгч бодис: Пентраэритритил тетранитрат 10 мг

  • Туслах бодис: Лактозын моногидрат улаан буудайн цардуул, желатин, магнийн стеарат, тальк, бичил талст целлюлоза тус тус агуулагдана

  • Насанд хүрэгсдэд 20-30мг шахмалаар эхлэх бөгөөд 2-3 хувааж хэрэглэнэ

  • Эмчлэхэд шаардлагатай тунг эмчлэгч эмч тусгайлан тогтооно

  • Жирэмсэн болон хөхүүл үеийн хэрэглээ: Бэлдмэлийг урагт үзүүлэх сөрөг нөлөө болон эхэд үзүүлэх эмчилгээний үр нөлөөг анхааралтай харьцуулсны дараа буюу туйлын зайлшгүй шаардлагаас бусад тохиолдлуудад жирэмсэн үед хэрэглэхгүй. Хөхүүл хүүхдэд эрсдэл үүсгэж болзошгүй тул нитролонгийн эмчилгээ ба хөхөөр хооллолтын алиныг зогсоох эсэхийг шийдэх шаардлагатай

  • Цээрлэлт: Нитролонгийг дараах тохиолдуудад хэрэглэхийг цээрлэнэ. Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс Зүрхний булчингийн цочимог шигдээс Цусны эргэлтийн цочмог алдагдал, хүнд явцтай артерийн даралт болон эргэлдэх цусны хэмжээ багасалт, коллапс, шок. Илэрхий цус багадалт Тархины шинэхэн гэмтэл, тархинд цус харвах, тархины дотоод даралт ихэссэнтэй холбоотой эмгэг

  • Онцгой анхааруулга: Доор дурьдсан тохиолдлуудын үед нитролонгийн эмчилгээг маш болгоомжтой эмчийн хяналтанд явуулна. Үйлдэл нь удаан учир нитролонгийг зүрхний бахын өвчин хөдлөлийн эмчилгээнд хэрэглэхгүй. Бамбай булчирхайн үйл ажиллагаа багассан, биеийн хэм багассан, хангалтгүй хооллолт, элэг ба бөөрний үйл ажиллагааны хүнд явцтай эмгэг зэрэг тохиолдлуудад бэлдмэлийг маш болгоомжтойх хэрэглэнэ. Хоол боловсруулах замын гүрвэлзэх хөдөлгөөн ихэссэн (хоолны шингээлт багасаж хоол боловсруулах замаар дамжиж өнгөрөх хурд ихсэх) үед бэлдмэлийн цусан дахь хэмжээ шаардлагатай хэмжээнд хүрдэггүй. Энэ үед тунг ихэсгэх шаардлагатай. Зүрхний бахын шинж тэмдгүүд хүчжиж болзошгүй тул ховдлын дүүрэлтийн өөрчлөлт бүхий өвчтөнүүдэд (зүрх чихэлдэх, констриктив перикардит, аортын болон хоёр хавтас хавхлагын нарийсал, томролт бүхий бөглөрөлтөт кардиомиопати) бэлдмэлийг болгоомжтой хэрэглэнэ. Нүдний даралт ихсэх өвчний үед эмчилгээг нарийвчлан тодотгож явуулвал зохино. Бэлдмэлийн даралт бууруулах үйлдэлд илүү мэдрэг настай өвчтөнүүдэд ортостатик гипотензи үүсэж болзошгүй. Нитролонгийн удаан хугацааны эмчилгээний үед үүсэж болно. Дасал үүсгэхгүйн тулд нитролонгийн эмчилгээг 10-12 цагийн хугацаагаар завсарлана. (долоо хоногт 1-2 удаа ) Нитролонгийн эмчилгээний үед онцгой хоолны дэглэм барих талаар тэмдэглэгдээгүй байна

  • Эмийн болон бусад харилцан үйлчлэл: Фосфодиэстераза ферментэд хориг үүсгэдэг бэлдмэлүүд (виагра) нитратын бүлгийн эмүүдийн даралт бууруулах үйлдлийг хүчжүүлдэг учир хамт хэрэглэж болохгүй. Нитратуудыг солиорлын эсрэг болон сэтгэл гутралыг эмчлэх бүлгийн эмүүдтэй хамт хэрэглэхэд дээрхтэй төстэй үйлдэл илэрч болно. Бета-адреноблокатор, кальцийн сувагт хориг үүсгэх бэлдмэл, судас өргөсгөдөг бэлдмэл зэрэг даралт бууруулах эмүүд болон согтууруулах ундааны зүйлтэй хамт хэрэглэвэл даралт бууруулах үйлдэл нь хүчжинэ. Нитратууд нь хамт хэрэглэж буй норадреналин, ацетилхолин, гистамин зэрэг бэлдмэлийн үйлдлийг багасгана. Симпатомиметик бэлдмэлүүд нь нитратуудын зүрхний бахын эсрэг үйлдлийг сулруулна. Нитратууд нь цусан дахь дигидроэрготамины хэмжээг ихэсгэж түүний даралт ихэсгэх үйлдлийг хүчжүүлж болзошгүй

  • Машин жолоодох болон техниктэй ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө: Эмчилгээний эхний үед артерийн даралт буурснаас хөдөлгөөний урвал ба анхаарал төвлөрүүлэлт өөрчлөгдөж болзошгүй тул автомашин жолоодохгүй ба мөн техниктэй ажиллаж болохгүй

  • Туслах бодистой холбоотой мэдээлэл: Бэлдмэлийн найрлагад туслах бодис лактоза агуулагддаг учир лактоза таардаггүй өвчтөнд нитролонгийг хэрэглэхгүй. Мөн бэлдмэлийн бүрэлдэхүүнд улаан буудайн цардуул агуулагддаг учир глютен зохидоггүй өвчтөнүүдэд аюултай

Хамт худалдан авдаг бараа


Review


Guest - 2017-07-31 20:39
энэ эм бну тасарцан гэж үнэн болуу?
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Ж. Давааболор - 2017-07-31 20:39
Сайн байна уу, тиймээ тасарсан байгаа, Баярлалаа
Guest - 2017-08-06 02:19
hi. ene em lansorbid nershleer bdag uu. uilchilgee ijil u
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2017-08-06 02:19
Сайн байна уу үйлчилгээ ижил 2 өөр эм. Баярлалаа
Guest - 2017-06-20 05:04
Сайн байна уу? нитроглицрин эмтэй адилхан уу?
1800-1883 Лавлах төвийн эмч Т.Туул - 2017-06-20 05:04
Сайн байна уу. Ижил үйлчилгээ үзүүлнэ.