Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Амоксиклав 625мг №15


MANUFACTURER: LEK Pharmaceuticals d.d


27,600 ₮

Тоо хэмжээ:

Амоксиклав нь пенициллиний бүлгийн бактерийг үхүүлэх өргөн хүрээний үйлдэлтэй антибиотик. Амоксициллин ба р - лактамаза ферментэд эргэлтгүйгээр хориг үүсгэгч клавуланы хүчил агуулсан нийлмэл найрлагатай бэлдмэл. Клавуланы хүчил нь бета-лактамаза ферментийг хориглосноор амоксициллиныг задрахаас хамгаалдаг. Бэлдмэл өргөн хүрээний үйлдэлтэй бөгөөд дараах амоксициллинд мэдрэг бактери болон бета-лактамаза ялгаруулдаг бактериудад идэвхтэй үйлчилнэ.

Грамм эерэг агаартан бактер,  грамм сөрөг агаартан бактериуд, агааргүйтэн бактериуд: Амоксициллин ба клавуланы хүчлийн фармакокинетикийн үндсэн шинжүүд төстэй. Амоксициллин ба клавуланы хүчлийг нэгтгэснээр бэлдмэлийн бүрэлдэхүүн тус бүрийн фармакокинетик өөрчлөгдөхгүй. Амоксиклавыг судсанд түргэн (болюс) тарьсны дараа амоксициллины цусан дахь дээд концентраци 105,4мг/л, клавуланы хүчлийнх 28,5мг/л байна. Амоксициллин ба клавуланы хүчил нь бие махбодын ихэнх эд шингэнд (уушги, дунд чихний шүүрэл, доод дайвар хөндийн шүүрэл, плеврийн болон хэвлийн шингэн, умай, өндгөвч) хялбархан нэвтэрнэ. Харин тархины бүрхүүлийн үрэвслийн үед зөвхөн тархи ба тархи нугасны шингэнд нэвтэрнэ. Бэлдмэлийн цусан дахь концентраци дээд хэмжээндээ хүрснээс 1 цагийн дараа бие махбодын эдүүд дэх концентраци нь дээд хэмжээндээ хүрнэ. Амоксициллин ба клавуланы хүчил нь ихсийн хоригийг нэвтрэх ба бага хэмжээгээр хөхний сүүтэй ялгарна. Ойролцоогоор амоксициллины 17-20% нь, клавуланы хүчлийн 22-30% нь цусны сийвэнгийн уурагтай холбогдоно. Амоксициллин үндсэндээ өөрчлөгдөөгүй хэлбэрээр бөөрөөр шээстэй ялгарна. Клавуланы хүчил нь метаболизмд идэвхтэй орох бөгөөд ихэнх хэсэг нь бөөрөөр шээстэй, бага хэсэг нь өтгөнтэй болон амьсгалаар гадагшилна. Амоксициллины хагас ялгарлын үе 1-1,3 цаг, клавуланы хүчлийнх 0,8-1,2 цаг байна. Бөөрний үйл ажиллагаа өөрчлөгдөх нь амоксициллин болон клавуланы хүчлийн фармакокинөтикт нөлөөлнө. Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд эмийн бодисын ялгаралт удаашрах тул бөөрний гэмтлийн зэргээс хамаарч тун тохируулна.

  •  Амоксициллин/клавуланы хүчил 600мг-ын 1 флаконд 500мг амоксициллин натрийн давс хэлбэрээр, 100мг клавуланы хүчил калийн давс хэлбэрээр тус тус агуулагдана

  • Бэлдмэлийг дараах өвчнүүдийн үед хэрэглэнэ

  • Амьсгалын дээд замын халдвар:

  • Амьсгалын доод замын халдвар:

  • Шээс ялгаруулах замын халдвар:

  • Эх барих эмэгтэйчүүдийн халдвар: Заг хүйтэн, хүн болон амьтанд хазуулах ,арьс ба зөөлөн эдийн халдвар ,яс ба үе мөчний халдвар,  цөсний хүүдийн үрэвсэл ,шанкройд ,шүдний гаралтай халдвар, грамм эерэг ба сөрөг бактери үүсгэгдсэн холимог халдварын эмчилгээнд. Архаг синусит, чихний архаг үрэвсэл, гүйлсэн булчирхай орчмын буглаа, хөхний булчирхайн буглаа,үрэвсэл, пөритонит, цөсний сувгийн үрэвсэл, хэвлийн хөндийн мэс заслын дараах халдвар, хэвлийн хөндийн холимог халдвар

  • Бөөрний үйл ажиллагаа хэвийн өвчтөнүүдэд: Насанд хүрэгсэд ба 12-оос дээш насны хүүхдэд 1,2г тунгаар 8 цагийн зайтай, хүнд халдварын үед 6 цагийн зайтай тус тус хэрэглэнэ. 3 сар - 12 насны хүүхдэд 30мг/кг тунгаар 8 цагийн зайтай, хүнд явцтай эмгэгийн үед 6 цагийн зайтай тус тус хэрэглэнэ. 0-3 сар хүртлэх насны хүүхдэд 30мг/кг тунгаар 8 цагийн зайтай хэрэглэнэ. Дутуу төрсөн болон шинэ төрсөн нярайд 30мг/кг тунгаар 12 цагийн зайтай хэрэглэнэ. Судсанд хийж буй 30мг амоксиклав нь 25мг амоксициллин ба 5мг клавуланы хүчил агуулна. Амоксициллины хоногийн дээд тун насанд хүрэгсдэд 6г, хүүхдэд 45мг/кг байна. Клавуланы хүчлийн (калийн давс хэлбэрээр) хоногийн дээд тун насанд хүрэгсдэд 600мг, хүүхдэд 10мг/кг байна

  • Мэс заслын халдварын үед урьдчилан сэргийлэх зорилгоор: Хагалгааны үед халдвараас сэргийлэх зорилгоор амоксиклавыг 1,2г-р мэдээгүйжүүлэлтийн эхэнд судсанд тарина

  • Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнүүдэд: Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт нь амоксициллин ба клавуланы хүчлийн фармакокинетикт нөлөөлнө. Бөөрний бага зэргийн өөрчлөлтийн үед (креатининий клиренс > 30мл/мин) тунг өөрчлөх шаардлагагүй. Дунд зэргийн өөрчлөлтийн үед (креатининий клиренс 10-30мл/мин) бэлдмэлийг хийх хоорондын зайг 12 цаг хүртэл уртасгана. Хүнд явцтай эмгэгийн үед (креатининий клиренс < 30мл/мин) бэлдмэлийг хийх хоорондын зайг 24 цаг хүртэл ихэсгэнэ. Хэвлийн диализийн үед тунг өөрчлөх шаардлагагүй. Гемодиализаар амоксициллины 85% нь гадагшилдаг учир ээлж гемодиализын төгсгөлд амоксиклавыг ердийн тунгаар хийнэ

  • Судсанд урсгалаар тарих: 600мг амоксиклав агуулсан флаконыг 10мл тарианы усаар, 1,2г амоксиклав агуулсан флаконыг 20мл тарианы усаар тус тус уусгаж найруулна. Хэвийн үедээ уусмал нь цайвар сүрлэн шар өнгөтэй байна. Судсанд урсгалаар 3-4 минутын турш удаан тарина

  • Судсанд дуслаар тарих: 600мг амоксиклавын нунтгийг найруулсан (10мл тарианы усанд) уусмал дээр 50мл хүртэл, 1,2г амоксиклавын нунтгийг найруулсан (20мл тарианы усанд) уусмал дээр 100мл хүртэл дуслын шингэн нэмнэ. Дуслыг 30-40 минутын турш хийнэ

  • Тогтворжилт ба нийцэл: Амоксиклавын судсанд тарих бэлдмэлийг найруулсны дараа 20 минутын хугацаанд хэрэглэж болно. Уусмал зайлшгүй хөргөчинд байх шаардлагагүй. Судсанд дуслаар тарих амоксиклавыг зарим дуслын шингэнүүдтэй хамт хэрэглэдэг. Доор дурьдсан дуслын шингэнүүдийг зөвлөсөн хэмжээгээр хэрэглэх үед антибиотикийг хангалттай концентрациар барьдаг. Амоксиклав нь глюкоз, декстран, бикарбонат агуулсан дуслын шингэнд тогтворгүй. Амоксиклавыг бусад эмийн бэлдмэлүүдтэй 1 тариурт хольж болохгүй

  • Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ: Үр хөврөлд сөргөөр нөлөөлдөг талаар тэмдэгдэгпээгүй. Жирэмсэн ба хөхүүл үед хэрэглэж болох эсэх нь тогтоогдоогүй. Амоксициллин ба клавуланы хүчил нь ФДА-ийн жирэмсний категороор В. Амоксиклавыг тодорхой заалтаар жирэмсэн үед хэрэглэж болно. Амоксициллин ба клавуланы хүчил нь бага хэмжээгээр хөхний сүүтэй ялгарна

  • Цочимог болон архаг синусит

  • Чихний цочмог болон архаг үрэвсэл

  • Гүйлсэн булчирхай орчмын буглаа

  • Архаг бронхит

  • Уушгины үрэвсэл.

  • Цээрлэлт: Амоксициллин ба клавуланы хүчил, пөнициллиний бүлгийн антибиотикуудад хэт мэдрэг хүмүүс, лимфолейкоз, халдварт мононуклеоз зэргийн үед тус тус хэрэглэхийг цээрлэнэ

  • Харшилд өртөмтгий өвчтөнүүдэд бэлдмэлийг болгоомжтой хэрэглэнэ. Бөөрний хүнд явцтай өвчний үед тунг тохируулах буюу эсвэл хоорондын зайг уртасгана. Элэгний эмгэгтэй өвчтөнүүдэд элэгний үйл ажиллагааг тогтмол хянана. Амоксициллин/клавуланы хүчил болон пенициллиний бүлгийн антибиотик хэрэглэсэнтэй холбоотойгоор үүссэн элэгний үйл ажиллагааны өөрчлөлт ба цөс зогсонгишлын шарлалтын үед бэлдмэлийг хэрэглэхгүй. Бета-лактамын цагирагт бүтэцтэй антибиотикуудад (цефалоспорин) хэт мэдрэг хүмүүст маш болгоомжтой хэрэглэнэ. Эмчилгээний явцад шээсэнд талст үүсэхээс сэргийлэх зорилгоор өвчтөнд их хэмжээний шингэн өгнө

  • Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө: Амоксиклавын хордлого бараг илрэхгүй. Гэхдээ түүнийг өндөр тунгаар хэрэглэж байгаа үед сэрэмтгий болох, нойргүйдэх, толгой эргэх, зарим тохиолдолд таталдаа үүсэж болно. Энэ үед шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Амоксиклавыг гемодиализаар бие махбодоос гадагшлуулж болно

  • Гаж нөлөө: Бэлдмэлийг хэрэглэх үед илрэх гаж нөлөө нь бүдэг явцтай түр зуурын шинжтэй байна. Хоол боловсруулах замын зүгээс дотор муухайрах, бөөлжих, суулгах зэрэг шинж ихэвчлэн тохиолдоно. Эмчилгээний явцад бэлдмэлд тэсвэртэй бичил биетнээр үүсгэгдсэн суперинфекц үүсэж болно. Мөн амны хөндийн үрэвсэл, үтрээний үрэвсэл, суулгалт бүхий бүдүүн гэдэсний псевдомембраноз үрэвсэл ажиглагдаж болзошгүй. Хэрэв суулгалт илэрвэл эмчид хандах шаардлагатай. Арьсаар тууралт гарах, загатнах, экзантем, судасны хаван, бронх агчих, анафилаксын шок болох, харшлын урвал үүсэх зэрэг шинж илэрч болзошгүй. Ховор тохиолдолд элэгний ферментүүдийн хэмжээ ихсэнэ. Маш ховор тохиолдолд цөс зогсонгишлын шарлалт, элэгний үрэвсэл, бөөрний завсрын эдийн үрэвсэл үүснэ. Лейкоцит ба тромбоцитын тоо цөөрөх ба эозинфилийн тоо олширч болно. Хадгалалт: 25°С-аас доош хэмийн хүүхдэд хүрэхээргүй газар хадгална. Савлалтан дээрх хүчинтэй хугацаа дууссанаас хойш бэлдмэлийг хэрэглэж болохгүй

  • Болгоомжлол: Бэлдмэлийг хэрэглэх зааврын дагуу зөв найруулна. Зөвхөн шинэ, тунгалаг уусмал хэрэглэнэ. Бэлдмэлийг хөлдөөж болохгүй

  • Сэтгэцийн болон биеийн хүчний ажилын чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө: Өвөрмөц урьдчилан сэргийлэлт байхгүй. Эмийн болон бусад харилцан үйлчлэл: Амоксиклавыг метотрексаттай хамт хэрэглэхэд метотрексатын хорт нөлөө ихсэнэ. Аллопуринолтой хамт хэрэглэхэд экзантем үүсэх эрсдэл нэмэгдэнэ. Амоксиклав нь аминогликозидын бүлгийн антибиотикуудтай үл нийцэлтэй. Зарим тохиолдолд бэлдмэл протромбины хугацааг уртасгадаг учир амоксиклавыг ууж хэрэглэдэг цусны бүлэгнэлт саатуулдаг эмүүдтэй болгоомжтой хэрэглэнэ. Бэлдмэлийг дисульфирамтай хамт хэрэглэхээс зайлсхийнэ. Амоксиклавыг бусад бэлдмэлтэй 1 тариурт хольж болохгүй бөгөөд мөн 1 судсанд дараалан тарихгүй. Мөн уураг ба липидийн бэлдмэл, цус, бикарбонат, дөкстран, глюкоза агуулсан уусмалуудтай холихоос зайлсхийнэ

Орлуулах бүтээгдэхүүн

Хамт худалдан авдаг бараа


Review


Guest - 2014-09-21 23:00
Амоксиклав 625мг энэ эмийг хүүхэд хэрэглэж болох уу. Хэрэглэх заавар
1800-1883 Лавлах төвийн эмч Г.Тунгалагтамир - 2014-09-21 23:02
Хувааж хэрэглэж болноо. хүүхдийнх нь 156мг 375 мг-тай гэж байгаа.
Guest - 2014-09-21 23:00
Амоксиклав 625мг энэ эмийг хүүхэд хэрэглэж болох уу. Хэрэглэх заавар
1800-1883 Лавлах төвийн эмч Г.Тунгалагтамир - 2014-09-21 23:01
Хувааж хэрэглэж болноо. хүүхдийнх нь 156мг 375 мг-тай гэж байгаа.
Guest - 2014-09-21 22:59
Хүүхэд хэрэглэж болох уу 3 настай
1800-1883 Лавлах төвийн эмч Г.Тунгалагтамир - 2014-09-21 22:59
Хүүхдийнх нь амоксиклав 375мг байгаа тэрийг өгч болно.эсвэл хувааж өгч болно.
Guest - 2014-09-21 23:02
Хүүхэд хэрэглэж болох уу 3 настай
1800-1883 Лавлах төвийн эмч Г.Тунгалагтамир - 2014-09-21 23:02
Хувааж хэрэглэж болноо. хүүхдийнх нь 156мг 375 мг-тай гэж байгаа.
Guest - 2014-12-20 16:23
Амоксиклав 625мг энэ эмийг насанд хүрсэн хүн хэдэн цагаар уух вэ?
1800-1883 Лавлах төвийн эмч Р.Мөнхдаваа - 2014-12-20 16:23
Сайн байна уу, энэ эмийг эмчийн зааврын дагуу том хүн өдөрт 1 ширхэгээр 8 цагийн зайтай ууна.
Guest - 2015-04-14 00:22
Ene emiin 375mg-taig 2,6 nastai huuhed 8 tsagiin zaitai uuhad booljchloo. Emneesee bolj booljino gej baih uu?
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2015-04-14 00:22
Сайн байна уу хоолой эмзэглэл ихтэй сэрвэгнээ ихтэй үед бөөлждөг тохиолдол байдаг. Эмэнд бөөлжих тийм зүйл байхгүй
Guest - 2015-05-18 17:46
сайн байна уу 156,25мг гэснийг 1ой 10 сайртай хүүхдэд ямар хэмжээтэй өгөх үү
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2015-05-18 17:46
Сайн байна уу Амоксиклав сироп 250мг+62.5/5мл 100мл - Хөвмөл нунтаг хэлбэрээр хэрэглэнэ. Тунг кг жинд нь бодож өгнө.
Guest - 2015-08-21 17:16
Aмоксиклав эмийг элэгний В вирустай хvн хэрэглэж бoлох уу?
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2015-08-21 17:16
Сайн байна уу анттибиотик байгаа бүх антибиотик элгэнд очиж задардаг тиймээс хяналтын эмчээс асууж тодруулаарай. Баярлалаа.
Guest - 2015-08-21 18:55
Амоксиклав-г жирэмсэн эх ууж болох уу. урагт нөлөөлөхгүй юу
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2015-08-21 18:55
Сайн байна уу хамгийн зөөлөн антибиотик учир урагт гаж нөлөө өгөх хэмжээний хүчтэй хортой биш гэсэн үг. Баярлалаа
Guest - 2015-12-30 15:02
Sn bnu? 1,5 nastai hvvhded urhiin emch 375mg.taig 8tsagiin zaitai 5honog uuhaar bichij uguud odoo 3dah uduruu uuj bga yumaa . Ingej uulgah zuw yum bolwuu? Tgd zaawal emee duustal n uulgah ystoi yumu? Hariult ugj tuslaach.
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2015-12-30 15:02
Сайн байна уу тэгж өгч болно. Антибиотикийг 3-5 хоног уулгадаг. Баярлалаа
Guest - 2016-04-25 10:17
sain bna u? 2 oitoi huuhed 125,25mg/5ml yaj uguh ve? yamar tungaar
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ариунзаяа - 2016-04-25 10:17
Сайн байна уу,Хэдэн кг жинтэй хүүхэд вэ? 1кг жинд нь 40мг амоксициллиныг тооцож өгнө.Баярлалаа
Guest - 2016-07-20 03:36
Кларотадин гэж юуны эм бэ
1800-1883 Лавлах төвийн эмч Г. Отгонтөгс - 2016-07-20 03:36
Сайн байна уу. Харшилын эм.
Guest - 2016-08-06 16:17
Амоксиклав 625мг, зулбасан хүн уудаг уу? 1,2г тунгаар 8 цагийн зайтай ууна гэсэн байна. 1,2г гэдэг нь 1 ширхэг нь гэсэн үг үү?
1800-1883 Лавлах төвийн эмч Т.Гэрэлмаа - 2016-08-06 16:17
Сайн байна уу Амоксиклавыг халдвараас сэргийлэх зорилгоор 1,2г-р судсанд тарина эсвэл уухаар бол насанд хүрсэн хүн 1ш--ээр 3 удаа хоолны дараа ууна. Баярлалаа.
Guest - 2016-08-21 06:48
Ханиад хоолой 2t бичсэн байна болдынмуу баярлалаа
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ариунзаяа - 2016-08-21 06:48
Сайн байна уу,Амьсгалын дээд замын халдвар: Цочимог болон архаг синусит, Чихний цочмог болон архаг үрэвсэл,Гүйлсэн булчирхай орчмын буглаа дээрхи тохиолдолд эмчийн заалтаар хэрэглэнэ.Тэгэхээр ханиад болон хоолойн үрэвсэлд эмчийн заалтаар хэрэглэж болно.Баярлалаа
Guest - 2016-09-17 03:30
энэ эмнээс харшил ямар маягаар өгдөг вэ
1800-1883 Лавлах төвийн эмч Т.Гэрэлмаа - 2016-09-17 03:30
Сайн байна уу Арьсаар улайх ба тууралт гарах зэргээр харшлын урвал илэрч болно. Та өөрөө эмнээс харшилдаг бол өөр байдлаар илэрч болно
Guest - 2016-10-03 10:53
Sn bnuuu. Ene em n dotroo xdn shirxegtei wee
1800-1883 Лавлах төвийн эмч Т.Туул - 2016-10-03 10:53
сайн байна уу. 15 ширхэгтэй эм
Guest - 2016-10-04 21:44
Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөгддөг үүү
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2016-10-04 21:44
Сайн байна уу хөнгөлөгдөнө. Баярлалаа
Guest - 2016-10-11 04:08
Амоксиклав daatgalar hungulugdud hed bldg ve
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч А. Солонго - 2016-10-11 04:08
сайн байна уу? 27600с 9750 болноо
Guest - 2016-12-03 23:26
Бөөрний үрэвсэлд ууж болох уу
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Уянга - 2016-12-03 23:26
Бэлдмэлийг дараах өвчнүүдийн үед хэрэглэнэ. Амьсгалын дээд замын халдвар: Цочимог болон архаг синусит Чихний цочмог болон архаг үрэвсэл Гүйлсэн булчирхай орчмын буглаа. Амьсгалын доод замын халдвар: Архаг бронхит Уушгины үрэвсэл. Шээс ялгаруулах замын халдвар:Бөөрний үйл ажиллагаа хэвийн өвчтөнүүдэд: Насанд хүрэгсэд ба 12-оос дээш насны хүүхдэд 1,2г тунгаар 8 цагийн зайтай, хүнд халдварын үед 6 цагийн зайтай тус тус хэрэглэнэ. 3 сар - 12 насны хүүхдэд 30мг/кг тунгаар 8 цагийн зайтай, хүнд явцтай эмгэгийн үед 6 цагийн зайтай тус тус хэрэглэнэ. 0-3 сар хүртлэх насны хүүхдэд 30мг/кг тунгаар 8 цагийн зайтай хэрэглэнэ. Дутуу төрсөн болон шинэ төрсөн нярайд 30мг/кг тунгаар 12 цагийн зайтай хэрэглэнэ. Судсанд хийж буй 30мг амоксиклав нь 25мг амоксициллин ба 5мг клавуланы хүчил агуулна.
Guest - 2016-12-15 21:30
Энэ эмийг 1000мгаар өдөрт 2 ууж байгаа гэхдээ усанд найруулдагыг нь бөөрний үрэвсэлд хэр сайн бол шээсээр уураг гараад байгаа
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2016-12-15 21:30
Сайн байна уу усанд найруулдаг нь үйлчилгээ нь ялгаагүй ходоод цочроох үйлдэл бага байдаг. Баярлалаа
Guest - 2016-12-20 01:02
Энэ эмтэй хамт rizine гэд эм бичсэн байхын юунд яаж уудаг эм юм бол хамт уухын болуу?
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Б.Уянга - 2016-12-20 01:02
Сайн байна уу. Ризайн бол харшлийн эм. Хамт хэрэглэж болно хоорондын зай 30 минутын зайтай хэргэлэх хэрэгтэй.
Guest - 2017-01-04 23:14
Sn bna uu yaj hregldg yum bol? Jiremsn 9sart uu gej bchsiiin usand nairuulj uudimu
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2017-01-04 23:14
Сайн байна уу 50гр усанд уусгаал ууж болно. Баярлалаа
Guest - 2017-02-18 19:46
sn bnuu xoxvvl yma xox urewseed 8tsagin zaitai -sayig tariul gsima xuxvvl uyd gaj nuluugui bzde xvvxd mani 2 sartai
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ариунзаяа - 2017-02-18 19:46
Сайн байна уу,Антибиотик хөхниЙ хөхний сүүгээр ялгардаг байгаа .Тиймээс эмчилгээ хийх хугацаандаа хөхүүлэх зайгаа холдуулж ,хүүхэдээ болж өгвөл нэмэлт тэжээлийн сүүгээр хооллох хэрэгтэй.Баярлалаа
Guest - 2017-02-18 19:46
sn bnuu xoxvvl yma xox urewseed 8tsagin zaitai -sayig tariul gsima xuxvvl uyd gaj nuluugui bzde xvvxd mani 2 sartai
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ариунзаяа - 2017-02-18 19:46
Сайн байна уу,Антибиотик хөхниЙ хөхний сүүгээр ялгардаг байгаа .Тиймээс эмчилгээ хийх хугацаандаа хөхүүлэх зайгаа холдуулж ,хүүхэдээ болж өгвөл нэмэлт тэжээлийн сүүгээр хооллох хэрэгтэй.Баярлалаа
Guest - 2017-04-28 20:00
Флемоклаваас юугаараа өөр вэ?
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2017-04-28 20:00
Сайн байна уу яг ижил өөр өөр улсад үйлдвэрлэснээрээ өөр байгаа. Баярлалаа
Guest - 2017-04-30 11:55
Жирэмсэн эмэгтэй хэрэглэж болох уу
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Ж. Давааболор - 2017-04-30 11:55
Сайн байна уу, манайхаас жирэмсэн хүн эмийн зөвлөгөө өгөх боломжгүй тул хяналтын эмчийн зааврыг дагана уу, Баярлалаа
Guest - 2017-05-03 01:10
sain bnuu? kg jind ni 40 mg geheer 20 kg jintei hvvhded yaaj ugnu gsn vgvv? bodoh argiig n zaaj ugj bolohuu?
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Ж. Давааболор - 2017-05-03 01:10
Сайн байна уу, антибиотекийн тунгийн зөвлөгөө манайхаас өгөх боломжгүй байгаа, Баярлалаа
Guest - 2017-06-05 05:15
Sn bn u. Nuden dr uwdug garah ued uudag uu
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ариунзаяа - 2017-06-05 05:15
Сайн байна уу,эмчийн заалтаар хэрэглэж болно.
Guest - 2017-06-17 22:25
33-34нед.тэй жирэмсэн юмаа сүүний булчирхай хөхний толгойтой холбогдох явцад халдвар ороод бага хэмжээнд үрэвссэн гээд эмчийн заавраар энэ эмийг бичиж өгсийн. Тэгсэн өнөөдөр өглөө өдрийнхийгөө ууснаас хойш боолжоод бхын таарахгүй бна гэсэн үг үү?
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Ж. Давааболор - 2017-06-17 22:25
Сайн байна уу, эмийн гаж нөлөө өгч байна, хоолны дараа хэрэглээд шинж тэмдэг нь арилахгүй бол эмчдээ хандаж эмээ солиулна, Баярлалаа
Guest - 2017-08-01 07:18
Жирэмсэн хүн ууж болох уу ерөн их хүчтэй антибиотик юмуу ямар нэгэн мөөгөнцөр үүсгэхгүй биз
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Ж. Давааболор - 2017-08-01 07:18
Сайн байна уу, жирэмсэн тохиолдолд манайхаас зөвлөгөө өгөхгүй хяналтын эмчдээ хандаарай
Guest - 2017-08-09 19:44
Сайн байна уу жирэмсэн болсноо мэдээгүй хоолой өвдсөн үед 7 ширхэгийг том хүний тунгаар уусан байна урагт нөлөөлөх болов уу сарын тэмдэг ирэх өдрөөс 7 хоногийн өмнө ууж дууссан байна мөн тэр үеэр харшлийн рэзайн эм ууж байсан хариулж тус болно уу
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ариунзаяа - 2017-08-09 19:44
Сайн банйа уу,За энэ тохиолдолд урагт нөлөөлсөн эсэхийг мэдэх боломжгүй.5сартайгаас хойш гажиг тогтоох эхо шинжилгээгээр мэдэх боломжтой.
Guest - 2017-08-19 19:34
Жирэмсэн 7н сартай аугментин ууж болхуу
1800-1883 Лавлах төвийн эмч Т.Туул - 2017-08-19 19:34
Сайн байна уу. Эмчийн заавраар ууж болно.
Guest - 2017-10-01 02:17
Sn bnu ene emig huwiin emneleg bichij ogson bol emd iin hongololttoi uneer ogoh uu? Hezee ogdog be? Ali salbaraas awcj boloh be
1800-1883 Лавлах төвийн эмч Т.Туул - 2017-10-01 02:17
Сайн байна уу. Та зайлшгүй өрхийн эмчээрээ тусгай жорон дээр бичүүлж авна.
Guest - 2017-10-01 23:14
Энэ эм эмд ын хөнгөлөлтөөр хэд болох вэ?
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Г.Бадамгарав - 2017-10-01 23:14
сайн байна уу манайд даатгалын мэдээлэл ирэхээ больсон байгаа. Эмийн сангууд дангаараа хариуцаж байгаа
Guest - 2017-10-03 19:44
2oi 9sartai hvvhed 375mg 12tsagiin zaitai 7 honoh uuhiin moogontsriin em heden udaa ogoh we.Ene emiig uuhr moogontsordohvv.
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч А. Солонго - 2017-10-03 19:44
Сайн байна уу? Энэ эмийг уухаар мөөгөнцөрдөх нь харьцангуй бага байдаг гэхдээ мөөгөнцрийн эм 50мг өдөрт 1 удаа урьдчилан сэргийлэх байдлаар уугаарай. Баярлалаа
Guest - 2017-10-03 20:21
8 shirhegiig uuhad muuguntsurtuh uu? Tgvl muuguntsurin ymr em heregleh ve
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч А. Солонго - 2017-10-03 20:21
Сайн байна уу? Мөөгөнцөр магадлал харьцангуй бага. Гэхдээ флузол урьдчилан сэргийлэх тунгаар ууж болно. Баярлалаа
Guest - 2017-10-03 20:21
8 shirhegiig uuhad muuguntsurtuh uu? Tgvl muuguntsurin ymr em heregleh ve
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч А. Солонго - 2017-10-03 20:21
Сайн байна уу? Мөөгөнцөр магадлал харьцангуй бага. Гэхдээ флузол урьдчилан сэргийлэх тунгаар ууж болно. Баярлалаа
Guest - 2017-10-03 20:22
Сайн байна уу. Би амоксиклав, вильпрафен солютаб, нольпаза, де нол. Эдгээр эмийг эмчийн зааврын дагуу өдөрт 10 ширхэгийг хеликобактерын эсрэг ууж байга юм. Эм хоорондын хугацаа хэд байвал тохиромжтой вэ ? Баярлалаа
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч А. Солонго - 2017-10-03 20:22
Сайн байна уу? Эм хоорондын хугацаа 30 минут та шингэн юм сайн уугаарай. Баярлалаа
Guest - 2017-10-04 02:27
8 shirhegiig uuhad muuguntsurtuh uu? Tgvl muuguntsurin ymr em heregleh ve
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Г.Бадамгарав - 2017-10-04 02:27
Сайн байна уу мөөгөнцөр нь хүний биеийн онцлогоос хамаараад өөр өөр байдаг. мөөгөнцөрийн фунголон150мг 1удаа 1ш р ууж болно
Guest - 2017-10-04 02:07
Muuguntsur shg zagtnad bh ym. Biynii ym irsen uyd fluzol uuj bolohuu yavaanda gaigui bolchih ym bolvu
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Г.Бадамгарав - 2017-10-04 02:07
Сайн байна уу Мөөгөнцбрийн эсрэг амаар уух эмийг шаардлагатай үед хэдийд ч ууж болно. Үтрээгээр хйидэг лааг биений юм дууссанаас 3 хоногын дараа хийнэ
Guest - 2017-10-05 10:47
Muuguntsur shg zagtnad bh ym. Biynii ym irsen uyd fluzol uuj bolohuu yavaanda gaigui bolchih ym bolvu
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Ж. Давааболор - 2017-10-05 10:47
Сайн байна уу, Биений юм ирсэн үед мөөгөнцөрийн эсрэг флузол эмийг ууж болно, үтрээгээр лаа хэрэглэх боломжгүй байгаа, Баярлалаа
Guest - 2017-10-13 19:53
Sain bnu ? 3nastai 17kg jintei hvvhded maan urhiin emch амоксиклав 156,25мг/5мл- teig 3,5ml eer 3udaa uu gj bichij ugsun yumaa . Say monos lavlahaas asuusan 10 ml eer uuna gj hellee . 10ml eer uguh n zuw bizdee ,
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2017-10-13 19:53
Сайн байна уу 10мл 8цагийн зайтай ууна. Баярлалаа
Guest - 2017-10-17 04:01
амоксиклав156,25мг найруулдагынт хүүхэд хэрэглэж болохуу яаж хэрэглэх вэ
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Г.Бадамгарав - 2017-10-17 04:01
сайн байна уу заавал эмчийн заавраар хэрэглээрэй
Guest - 2017-11-22 00:59
Сайн байнауу.парапроктитд ууж болохуу
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Энхцолмон - 2017-11-22 00:59
Сайн байна уу,антибиотикийг эмчийн заавраар ууна.Баярлалаа
Guest - 2017-11-28 01:50
amoxiclav 625taig 4tei huuhded butneer udurt 2 udaa gej bichsen baihiin. Ingej uuj bolohuu
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Д.Баярмаа - 2017-11-28 01:50
сайн байна уу болохгүй ээ 1800-1883 утсаар холбогдон зөвөлгөө авч болно.
Guest - 2017-11-28 01:19
Сандостатин ёрөнхий үйлдэл нь ямар үйлчилгээтэй юм бол
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Б.Мандах - 2017-11-28 01:19
сайн байна уу?Өсөлтийн дааврыг багасгах буюу шинж тэмдгийн эмчилгээнд болон акромегалийн үед мэс заслын болон туяа эмчилгээ хийлгэсний дараа сийвэнгийн IGF 1 ийн түвшинг бууруулах зорилгоор хэрэглэнэ. Сандостатиныг мөн акромегалийн үед мэс засал хийх хүртэлх үед эсвэл туяа эмчилгээ бүрэн үр дүнтэй болтол хэрэглэдэг. Мөн ходоод, нарийн гэдэс, нойр булчирхайн дотоод шүүрлийн хэсгийн хавдрын үед шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ: Карциноид хам шинжийн илрэл бүхий карциноид хавдрууд; VIPomas; Glucagonomas; Гастрином/золингер эллисоны хам шинжийн үед протоны насосыг хориглох эмүүд буюу H2 блокатортай хавсруулан хэрэглэнэ. Инсулиномын үед гипергликемийг багасгах зорилгоор мэс заслаас өмнөх үед буюу барих тунгийн эмчилгээний шатанд хэрэглэнэ.Сандостатин нь хавдрын эсрэг эмчилгээ биш бөгөөд өвчтөний төгс эмчлэхгүй.ДОХ-той өвчтөний ужиг суулгалтын эмчилгээнд хэрэглэнэ.Нойр булчирхайн мэс заслын дараах хүндрэлээс сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.Элэгний хатууралтай өвчтөний ходоод, улаан хоолойн өргөсөлтийн улмаас цус алдалтаас сэргийлэх буюу цус алдалтыг зогсоох яаралтай эмчилгээний зорилгоор хэрэглэдэг.Сандостатиныг дурангийн склеротерапи зэрэг өвөрмөц эмчилгээтэй хавсруулан хэрэглэдэг.баярлалаа
Guest - 2017-12-13 22:51
Энэ эмийг 5 хоног ууж дуусаад 2 дохь хоногоосоо гарын тохой орчим, биеийн энэ тэндгүй загатнаад тууралтууд гараав байх юм. Эмний хордлого уу эсвэл мөөгөнцөр үү
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Б.Мандах - 2017-12-13 22:51
сайн байна уу эмийн гаж нөлөө байж магадгүй ,та заавал эмчид үзүүлэн зөвөлгөө аваарай.баярлалаа
Guest - 2018-02-04 18:11
ЭРХ ЗЭЭЛИЙН ЭРХЭМ ЗӨВШӨӨРЛӨГЧИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ {NO SCAM ACTIVITIES} Олон нийтэд мэндчилгээ, Би ноён Крис Хармони Николас, БИДНИЙГЭЭ БИЧИГ, БИЧИГ БАРИМТЛАГДАГЧ, Зээлдэгч зээлдэгч. Та санхүүгийн өрөнд орсон уу? Чи муу зээл байна уу? Та санхүүгийн хувьд доошоо байна. Би бага хүүтэй зээлийг 2% -ийн зээлээр өгдөг. БИДНИЙ ТЭМДЭГЛЭЭД ОРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭНД АЛХАМУУДЫГ АЖИЛЛАГАА. Би бизнес, хувийн болон хувийн зээлээ зээлээр олгож байгаа хүмүүст өөрсдөө туслалцаа үзүүлж, туслалцаа үзүүлж байгаа эмэгтэйчүүдэд туслалцаа үзүүлж, тэдэнд зээл өгөхийг хүсч байна. Мөн энэ зээлд хамрагдахаар төлөвлөж буй хүмүүст зориулж зээл олгохыг хүсч байна. ЭНЭ ЭРГЭН НИЙГЭД БОЛОН БУСАД БОЛОХГҮЙ БАЙГУУЛАГЧ БУУРЛАГДАХ БАРИМТ БИЧГҮҮДЭЭ, БУСАД ЗӨВЛӨГӨӨНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХТЭЙ БОЛОХГҮЙ БОЛОМЖТОЙ БОЛОХГҮЙ. Хэрэв та энэхүү зээлийн саналыг сонирхож байгаа бол хөгжилдөхгүй байх, эсвэл үүнийг буруу мөрдөн шалгах буруу зам, Та харилцагчаа илгээж болно ЭСВЭЛ И-мэйл хаяг: christloanfunds@gmail.com ТАЙЛБАР: Хэрэв та энэ зээлдүүлэх хүсэлтэй байгаа бол Итгэл, зоригтой байх ёстой
1800-1883 Лавлах төвийн эмч эмч А. Солонго - 2018-02-04 18:11
Сайн байна уу Манайд хандсанд баярлалаа дахин ийм асуудлаар хандахгүй байвал баярлах болно
Guest - 2018-05-02 12:23
сайн байна уу. ко- амоксиклаб гэдэг эм бичиж өгсөн байна. Клавомид гэдэг нэрээр байдаг гээд. энэ эмийг авсан байна ижил эм үү өөр үү
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Г.Бадамгарав - 2018-05-02 12:23
Сайн байна уу. Яаг адилхан эм байгаа шүү. Баярлалаа
Guest - 2018-07-11 10:09
sn bnu ene emiig xagalgaand orsnii daraa uuj boldog ym boluu umnu uuj bsiin emchiin zaawraar
1800-1883 Лавлах төвийн эмч Т.Идэрбат - 2018-07-11 10:09
Сайн байна уу Та эмчлэгч эмчийнхээ заавраар хэрэглээрэй Баярлалаа