Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Натри хлорид 0.9%-200мл


MANUFACTURER: IVCO


2,200 ₮

Тоо хэмжээ:

Натрийн хлорид эдийн шингэн, цусанд агуулагддаг давс бөгөөд осмос даралтын тогтмол байдлыг хангах үүрэг гүйцэтгэнэ. Хүний бие махбодид натрийн хлорид хоол тэжээлийг хамт орох ба түүний дутагдлаас болж олон янзын эмгэг үүсдэг. Натри дутагдахад цуснаас шингэн эд эсэд шилжих тул цус өтгөрөхөөс гадна их хэмжээгээр дутагдвал гөлгөр булчин агчих, араг ясны булчин таталдах, мэдрэлийн системийн ажиллагаа цусны эргэлт өөрчлөгдөнө.Натрийн хлоридын изотоник уусмал нь хоргүйжүүлэх үйлдэл үзүүлнэ. Харин гипертоник уусмал нь осмост нөлөөлснөөр шархны идээг гадагшлуулж микробын эсрэг үйлдэл үзүүлнэ.

  • Натри хлорид 0,9%-200 мл

 

  • Гипертоник уусмалыг уушги, ходоод, гэдэсний болон бусад цус алдалт, гэдэс гүрвэлзэлгүй болох, мөнгөний нитратын хордлого, идээт шарх зэрэгт хэрэглэнэ. Дотуур цус алдалтын үед натрийн хлоридын 10%-ын уусмалыг 10-20мл-ээр судсанд тарих, өтгөн гадагшлалтыг түргэсгэх, зорилгоор бургуй тавих (5%-ийн 75-100мл), мөнгөний нитратын хордлогын үед 2-5%-ийн уусмалыг уулгах буюу эсвэл ходоод угаах гэх мэт аргуудаар тус тус хэрэглэнэ.Идээт шарханд 3, 5 10%-ийн уусмалыг марльд шингээж хэрэглэнэ

  • Бөөрний өвчнүүд, ажиллагааны тэнцвэр алдагдсан зүрхний гажиг, тромбофлебит, цусны бүлэгнэлт ихэссэн тохиолдлуудад натрийн хлоридын гипертоник уусмалыг хэрэглэхийг цээрлэнэ Гипертоник уусмалыг арьсан дор тарьж болохгүй

Орлуулах бүтээгдэхүүн

Хамт худалдан авдаг бараа


Review


Guest - 2017-11-21 03:06
НҮҮРНИЙ БАТГАНД УУДАГ ЭМ БАЙДАГ ГЭНЭ ТЭР ЭМНИЙ НЭРИЙГ ХЭЛЖ ӨГЧ ТУСЛААЧ
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Б.Мандах - 2017-11-21 03:06
сайн байна уу үрэвслийн эсрэг үйлчилгээтэй болон ходоод гэдэсний шалтгаант батгашилт бол өөр өөр эмүүд уудаг байгаа.Та тэгэхээр арьс гоо засал болон дотрын эмчийн заавраар эмчилгээ эхлүүлээрэй.баярлалаа