Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Горчичник 50гр


MANUFACTURER: Фармгранта ПКФ ООО


1,300 ₮

Тоо хэмжээ:

Гичийг эмчилгээ сувилгааны vйл ажиллагаанд нэлээд єргєн хэрэглэдэг. Гич нь арьсыг цочроон арьсны судсыг єргєсгєн тэлэх vйлчилгээ vзvvлдэг. Ингэснээр рефлексийн замаар гич тавьсан хэсгийн арьсны гvнд байх эрхтнvvдийн судасыг нарийсган vрэвслийг намдаах, євдєлтийг багасгах vйлчилгээ vзvvлнэ.

Зорилго:

1.Бие махбодийн євчин эмгэг бvхий хэсгийн vрэвслийг дарах

2.Биеийн хэсгvvдийн євчинг намдаах

3.Арьсны судсыг єргєсгєн, улмаар рефлексийн замаар эмчилгээний vйлчилгээ vзvvлэх.

Горчичник 50гр

  • Амьсгалын замын цочмог халдварууд,
  • амьсгалын дээд замын vрэвсэлт євчнvvд,
  • гуурсан хоолойн ба мєгєєрсєн хоолойн багтраа,
  • уушигны vрэвсэл,
  • vе мєчний євчнvvд,
  • зvрхний бах,
  • цусны даралт огцом ихсэх зэрэгт хэрэглэдэг. Гичийн гоюу нь хуурай vедээ арьсыг цочроох vйлчилгээгvй байдаг. Харин нойтон бол эфирийн тосны дэгдэлтээс болж арьсанд хvчтэй цочролыг vvсгэдэг. +60 хэмд цочроох vйлчилгээгээ алддаг тул хэт халуун усанд хэрэглэхгvй.

Наамал гич тавих.Бэлтгэх зvйл:

1.12 см урттай, 8 см єргєнтэй наамал гич

2.40-45 хэмийн бvлээн ус

3.Бvлээн усанд базсан алчуур

4.Давхарлан ороох даавуу

5.Цаг

6.Тvмпэн

Хэрэглэх хугацаа, усны хэмжээ, хэм, усанд дvрж норгох хугацааг анхаарна. Гич тавих vед хорсох, євдєх шинж илэрвэл шууд авна. Гичний vлдэгдлийг заавал бvлээн алчуураар арчиж авдаг.

Нvд, амьсгалын замын салст бvрхэвч цочрохоос сэргийлж хуурай гичийг цацаж хэрэглэж болохгvй. Гич тавьж болох, тавьж болохгvй талбайг анхаарна. Цус алдалт, биеийн халуун 38-аас дээш байгаа vед, арьсны эмгэгтэй байх, хорт хавдраар євчилсєн vед гичийг хэрэглэж болохгvй.

Хамт худалдан авдаг бараа


Review