Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Контролок 40мг 1г


MANUFACTURER: Nycomed Austria GmbH


19,000 ₮

Тоо хэмжээ:

  • Фармакологийн үйлдэл: Контролок нь суурь болон өдөөгдсөн ходоодны шүүрлийг (цочроогчийн төрлөөс хамааралгүйгээр) багасгаж давсны хүчлийн шүүрлийн төгсгөлийн шатыг дарангуйлна. Бэлдмэлийг 80мг тунгаар судсанд тарьж хэрэглэхэд шүүрэл багасгах үйлдэл 1 цагийн дотор дээд хэмжээндээ хүрч 24 цаг хадгалагдана. Helicobacter pylori-р үүсгэгдсэн 12 хуруу гэдэсний шархлааны үед ходоодны шүүрлийг багасгаж бичил биетний антибиотикт мэдрэг чанарыг ихэсгэдэг. Хоол боловсруулах замын хөдөлгөөнд нөлөөлдөггүй. Контролокын эмчилгээг зосгоосноос 3-4 хоногийн дараа ходоодны шүүрэл хэвийн болно. Бусад бэлдмэлүүдтэй харьцуулахад контролок нь ходоодны орчинд илүү тогтвортой бөгөөд элэгний шүүх системийн үйлчлэлд бага өртдөг. Иймээс контролок нь бусад өргөн хэрэглэгддэг олон эмийн бэлдмэлтэй харилцан үйлчилдэггүй

  • Фармакокинетик:  Элгэнд химийн хувиралд орно. Бэлдмэлийн ойролцоогоор 80% нь задралын бүтээгдэхүүн байдлаар шээстэй, бага хэмжээний бодис өтгөнтэй тус тус гадагшилна.  Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд (гемодиализ-д буй өвчтөн) тунг багасгах шаардлагагүй. Эрүүл хүнтэй адилаар хагас ялгарлын хугацаа нь богино байдаг. Маш бага хэмжээний бодис диализ-д ордог. Хэдийгээр үндсэн метаболитын хагас ялгарлын хугацаа нь удааширдаг (2-3 цаг) боловч ялгаралт хангалттай түргэн явагддаг учир биед хуримтлагдахгүй

 

  • Үйлчлэгч бодис: Пантопразол натрийн сесквигидрат 45.1мг (пантопразол натри (ангидрид) 42.3мг ба пантопразол (чөлөөт хүчил) 40мг ) Туслах бодис: Динатрийн эдетат 1мг, натрийн гидроксид 0.24мг тус тус агуулагдана

     

  • Бэлдмэлийг дараах өвчний үед хэрэглэнэ. Ходоод ба 12 хуруу гэдэсний шархлаа (хурцдалын үе), ходоодны улайлтат үрэвсэл (ялангуяа стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эм хэрэглэсэнтэй холбоотой үүссэн), Ходоод ба улаан хоолойн сөөргөөт өвчин: улаан хоолойн улайлтат сөөргөөт үрэвсэл (эмчилгээнд), ходоод ба улаан хоолойн сөөргөөт өвчний шинж тэмдгийн эмчилгээнд (улайлтгүй сөөргөөт өвчин) Золлингер-Эллисоны хам шинж Helicobacter pylori-ын эмчилгээнд бактерийн эсрэг эмтэй хамт Бухимдлын (стресс) гаралтай шархлаа, түүний хүндрэлийг (цус алдах, цоорох, нэвчих) эмчлэх урьдчилан сэргийлэх

  • Бэлдмэлийг ууж хэрэглэх боломжгүй тохиолдолд судсанд тарьж хэрэглэнэ. Хоногт 40мг тунгаар хэрэглэнэ.Золлингер-Эллисоны хам шинж ба ходоодны шүүрэл эмгэгээр ихэссэн бусад тохиолдолд контролокыг хоногт эхлээд 80мг тунгаар судсанд тарина. Үүний дараа тунг ихэсгэх буюу багасгаж болно

  • Бэлдмэлийг хоногт 80мг-аас их тунгаар хэрэглэж байгаа тохиолдолд хоногийн тунг 2 хувааж хэрэглэнэ. Контролокын хоногийн тунг 160мг хүртэл түр зуур ихэсгэж болно

  • Бухимдлын (стресс) гаралтай шархлаа, түүний хүндрэлийг (цус алдах, цоорох, нэвчих) эмчлэх урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж байгаа үед бэлдмэлийг хоногт 80мг тунгаар хэрэглэнэ

  • Хоногт 80мг-аас их тунгаар хэрэглэж байгаа тохиолдолд хоногийн тунг 2 хувааж хэрэглэнэ. Хоногийн тунг түр зуур 160мг хүртэл нэмэгдүүлж болно.Хуурай бодис агуулсан бөмбөлөг дээр 10мл натрийн хлоридын физиологийн уусмал хийн тарилгын уусмалыг бэлтгэнэ

  • Уг уусмалыг 100мл 5% глюкозын уусмал ба натрийн хлоридын уусмалаар шингэлж хэрэглэж болно. Судсанд тарьж хэрэглэх уусмалын рН нь 9 байна. Бэлдмэлийг 2-15 минутын хугацаанд хийнэ. Уусмалыг бэлтгэснээс хойш 3 цагийн дотор хэрэглэж болно

  •   Цээрлэлт: Бэлдмэлд хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхийг цээрлэнэ. Контролокыг хүүхдийн практикт хэрэглсэн талаар эмнэлзүйн судалгаа байдаггүй. Жирэмсэн ба хөхүүл үе, элэгний дутагдлын үед болгоомжтой хэрэглэнэ

  • Гаж нөлөө:Бэлдмэлийг тохирсон заалтаар зөв тунгаар хэрэглэвэл гаж нөлөө ховор тохиолдоно. Пантопразолыг хэрэглэх явцад дараах гаж нөлөө илэрч болно

  • Байнга илрэх : хэвлийн дээд хэсгээр өвдөх, суулгах, өтгөн хатах, гэдэс дүүрэх, толгой өвдөх

  • Хааяа илрэх : дотор муухайрах, бөөлжих, толгой эргэх, хараа өөрчлөгдөх (нүд бүрэлзэх), харшлын урвал (арьсны тууралт, загатнаа)

  • Ховор илрэх: Ялангуяа мэдрэг өвчтөнүүдэд ам хатах, үе өвдөх, сэтгэл унал, хий юм үзэгдэх, баримжаа алдагдах, ухаан балартах зэрэг шинж илрэх ба хэрэв дээрх шинж тэмдгүүд эрт илэрсэн бол хүчжинэ

  • Маш ховор илрэх: лейкопени, тромбоцитопени, тарьсан хэсэгт тромбофлебит үүсэх, захын хаван, элэгний эсийн дутагдал шарлалтанд (элэгний дутагдалтай буюу дутагдалгүй) хүрэх, анафилаксын урвал (анафилаксын шок), элэгний ферментүүд ихсэх (трансаминаз, глютамилтранспептидаз), цусан дахь триглицеридийн хэмжээ ихсэх, биеийн хэм нэмэгдэх, булчин өвдөх, бөөрний завсрын эдийн үрэвсэл, чонон хөрвөс, судас мэдрэлийн хаван, хүнд явцтай арьсны урвал (Стивенса-Джонсоны хам шинж, олон хэлбэрт эритем, гэрэлд мэдрэгших, Лайеллын хам шинж)

  • Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө: Контролокын хордлого илэрсэн талаар мэдээлэл байдаггүй. Бэлдмэлийг 240мг хүртэл тунгаар 2 минутын турш судсанд тарьж хэрэглэхэд зохимж сайтай. Хордлого илэрсэн үед зөвхөн эмнэлзүйн шинж тэмдэг (гаж нөлөө хүчтэй илэрч болно) ажиглагдсан тохиолдолд шинж тэмдгийн ба амьдралын чухал эрхтний үйл ажиллагааг дэмжих эмчилгээ хийнэ. Пантопразол гемодиализаар ялгардаггүй

  • Эмийн харилцан үйлчлэл: Контролоктой хамт хэрэглэснээр биохүртэхүй нь ходоодны рН-ын орчноос хамаардаг бэлдмэлийн (жишээ нь төмрийн давс, кетоконазол, атазанавир, ритонавир) шимэгдэлт нь багасаж болно. Контролок нь бусад бэлдмэлээс дараах эмийн харилцан үйлчлэлийн эрсдэлгүйгээрээ ялгаатай. Зүрхний гликозид (дигоксин), кальцийн удаан сувагт хориг үүсгэх бэлдмэл (нифедипин), бета-адреноблокатор (метопролол) хэрэглэж буй зүрх судасны системийн эмгэгтэй өвчтөн. Ходоодны хүчил саармагжуулах бэлдмэл, антибиотик (амоксициллин, кларитромицин) хэрэглэж буй хоол боловсруулах замын эмгэгтэй өвчтөн; Ууж хэрэглэдэг жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл хэрэглэж буй өвчтөн; Стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эм (диклофенак, феназон, напроксен, пироксикам) хэрэглэж байгаа өвчтөн; Глибенкламид, левотироксин натри хэрэглэж байгаа дотоод шүүрлийн эмгэгтэй өвчтөн. Диазепам хэрэглэж буй айдас түгшүүрэл ба нойрны өөрчлөлт бүхий өвчтөн. Карбамазепин ба фенитоин хэрэглэж буй эпилепситэй өвчтөн Варфарин, фенпрокумон зэрэг шууд бус үйлдэлтэй цусны бүлэгнэлтийг саатуулах бэлдмэл хэрэглэж буй өвчтөн

Хамт худалдан авдаг бараа


Review

- 2014-04-24 11:09