Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Фарматекс 20гр


MANUFACTURER: Анунгоо ХХК


21,500 ₮

Тоо хэмжээ:

Жирэмслэлтээс хамгаалах хэсэг газрын үйлчилгээтэй эмийн бэлдмэл.

100 гр тосонд:

Идэвхитэй бодис: 1,2 гр бензалконийн хлоридтой тэнцэх 50%-ийн 2,4 гр бензалконийн хлоридийн усан уусмал.

Туслах бодис: Нимбэгний хүчил, макроголь 300 болон 1500, этиленгликолийн стеарат (Тефоз 63), нил цэцгийн охь, цэвэршүүлсэн ус 100 гр хүртэл.

Нөхөн үржихүйн насны, эсрэг заалтгүй бүх эмэгтэйчүүдэд зориулсан хэсэг газрын үйлчилгээтэй жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл бөгөөд дараах тохиолдолуудад  хэрэглэж болно:

  • Жирэмснээс хамгаалах эм уух эсвэл умайд ерөндөг тавиулах боломжгүй, хугацааны болон үнэмлэхүй эсрэг заалттай үед
  • Хүүхэд төрүүлсний дараа, хөхүүл үед, жирэмслэлт тасалсаны дараа
  • Цэвэршилтийн урьдал насны хүмүүст, тогтмол бус, тодорхой хугацаанд жирэмслэлтээс хамгаалах шаардлагатай тохиолдолд
  • Жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл байнга уудаг хүмүүс завсарлах болон эмээ мартсан үедээ хэрэглэнэ. Үтрээний халхавч болон умайн ерөндөг хэрэглэж байгаа эмэгтэйчүүд стероид бус үрэвслийн эсрэг эм бэлдмэл хэрэглэсэн тохиолдолд нэмэлтээр жирэмслэхээс хамгаалах зорилгоор хэсэг газрын үйлдэлтэй бэлдмэлийг хэрэглэж болно.

Үтрээнд хийж хэрэглэнэ. Тунлагч хэрэгслийг тос бүхий савны амсарт байрлуулан, хий оруулахгүйгээр тосоор дүүргэнэ (цагираг тэмдэглэл эсвэл бүлүүрийн эцэс хүртэл). Дараа нь хэмжигч хэрэгслээ савнаас салгах ба бэлгийн харьцаанд орохын өмнө түүний бүлүүрийг удаан түлхэн үтрээнд тосыг гүн байрлуулна. Хэмжигч хэрэгслийг гаргана. Хэвтээгээр байрлуулах нь хялбар. Хамгаалах үйлчилгээ тэр даруйдаа эхлэх ба доод тал нь 10 цаг үргэлжилнэ. Давтан бэлгийн харьцаанд орох бүрдээ тосыг заавал шинээр хэрэглэх хэрэгтэй.

Нэг удаагийн тун: Нэг бэлгийн харьцаанд нэг тун тос байхаар тооцсон. Үйлчлэгч бодис хувь хүнд таарч байгаа эсэх болон бэлгийн харьцааны давтамжаас бэлдмэлийн хэрэглээ хамаарна. Ерөндөг болон үтрээний халхавчтай хамт хэрэглэж болно.

Гаж нөлөө: Бэлдмэлийн найрлага дахь бодист харшлах /хорсох, загатнах/, контактный дерматит илэрч болзошгүй. Эдгээр шинжүүд илэрвэл фарматексийг хэрэглэхээ зогсооно.

Анхааруулга: Жирэмслэхээс хамгаалах үйлдэлийн үр дүн нь хэрэглэх зааврыг чанд мөрдөхөөс хамаарна.

  • Бэлгийн харьцаа болгоны өмнө хэрэглэнэ.
  • Давтан бэлгийн харьцаа бүрийн өмнө заавал тосны шинэ тун хэрэглэнэ.
  • Хэмжигч хэрэгслийг түүнд агуулагдах тос үтрээнд аль болох гүн орохоор байрлуулах хэрэгтэй бөгөөд хэвтээ байрлал илүү тохиромжтой.
  • Бэлгийн харьцаанд орохын 2 цагийн өмнө, мөн түүнээс хойш 2 цагийн турш бэлэг эрхтэнээ савангаар угаахыг хориглоно, учир нь бага хэмжээний  савангийн үлдэгдэл ч Фарматексийн үйлчлэгч бодисыг  идэвхигүйжүүлнэ.
  • Бэлгийн харьцааны дараа зөвхөн цэвэр усаар эсвэл Фарматексийн саван агуулаагүй, бензалконийн хлорид бүхий хөөсөрдөг уусмалаар бэлэг эрхтэний гадна талыг угаана. Бэлгийн харьцаанаас хойш 2 цагийн дараа үтрээгээ угааж болно.
  • Фарматексийг үтрээнд хийсэн үед ванн,  нуур далайн ус, бассейн, усан санд орж болохгүй бөгөөд жирэмслэхээс хамгаалах үйчилгээг бууруулах аюултай.
  • Фарматекс бензалконийн хлорид агуулдаг учир үтрээний ямар нэг эмгэг үүсэх эсвэл сэдрэх тохиолдолд хэрэглэхээ зогсоох шаардлагатай.
  • Үтрээний өвчнийг эмчлэх ба/эсвэл үтрээгээр эм бэлдмэл хэрэглэх шаардлагатай тохиолдолд эмчилгээ дууссаны дараа Фарматексийг хэрэглэнэ.

Жирэмсэн үед: Жирэмсэн үед хэрэглэхэд ямар нэг хортой нөлөө илрээгүй  байна: үйлчлэгч бодис болон түүний эцсийн бүтээгдэхүүн урагт сөрөг нөлөө үзүүлдэггүй гэдэг нь туршилтаар харуулсан байна. Үүнээс гадна судалгаагаар бензалконийн хлорид нь цусанд ордоггүй гэдгийг баталсан.

Хөхүүл үед: Энэхүү спермицид нь хөхний сүү болон цусанд нэвтэрдэггүй гэдэг нь батлагдсан тул хөхүүл үед хэрэглэхэд аюулгүй.

Орлуулах бүтээгдэхүүн


Review