Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Ризин


MANUFACTURER: Анунгоо ХХК


15,000 ₮

Тоо хэмжээ:

Харшлын эсрэг антигистамины бүлгийн бэлдмэл.

  • Шахмал тус бүрдээ 10 мг цетиризин дигидрохлорид агуулсан

  • Улирлын чанартай харшлын ринит,  харшлын коньюктивит,  ургамлын харшил, загатнаа, архаг явцтай чонон хөрвөс зэрэгт хэрэглэнэ

  • Том хүн болон 6-аас дээш настай хүүхдэд өдөрт 1 шахмалыг ууж хэрэглэнэ. Уг эмэнд хэт мэдрэг хүмүүс өдөрт 1 шахмалыг хувааж ууна

  • Жирэмсэн болон хөхүүл үед: Жирэмсэн үед хэрэглэхгүй ба шаардлагатай тохиолдолд маш бага тунгаар эмчийн хяналтанд хэрэглэнэ

  • Жирэмсэн үед цетиризин дигидрохлорид хэрэглэж байгаа бол өөр бусад эм хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй

  • Цетиризин дигидрохлорид нь хөхний сүүгээр ялгардаг тул хөхүүл эхчүүд хэрэглэхийг хориглоно

  • Цээрлэлт:  Цетиризинд хэт мэдрэг өвчтөнүүд

  • Болгоомжтой хэрэглэх: Эрүүл мэндийн судалгаанд сайн дураар хамрагсдад өдөрт 20-25 мг цетиризин дигидрохлорид уулгахад хариу урвал үзүүлэх чадвар, сонор сэрэмж нь хэвийн байсан

  • Гэхдээ машин жолоодож яваа болон анхаарал ихээр шаардсан ажил эрхэлдэг хүмүүст тунг хэтрүүлж зөвлөж болохгүй

  • Гаж нөлөө: Ховор тохиолдолд бага зэрэг толгой өвдөх, толгой эргэх, нойр хүрэх, хөөрөх, ам аргах, ходоод гэдэс эвгүйрхэх шинж гарна

  • Хэрвээ дээрх шинж тэмдгүүд ажиглагдвал нэг удаа уух эмийн тунг хувааж өглөө 5 мг, орой 5 мг- аар ууна

  • Анхааруулга: Бусад төрлийн ижил үйлчилгээтэй эм уух болон спиртийн төрлийн ундаа хэтрүүлж хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй

Хамт худалдан авдаг бараа