Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Иноклим №30


MANUFACTURER: Анунгоо ХХК


56,200 ₮

Тоо хэмжээ:

Цэвэршилтийн хам шинжийг бууруулах, шар буурцгийн ханд агуулсан биологийн идэвхт хүнсний нэмэлт бүтээгдэхүүн.

Эмчилгээний үйлчлэл: Цэвэршилт нь эмэгтэй хүн бүрт тодорхой насанд үүсдэг физиологийн хэвийн процесс юм. Гэхдээ янз бүрийн хүчин зүйлээс хамаарч эмгэг цэвэршилтийн хамж шинж хэлбэрээр илэрч болно. Цэвэршилтийн хам шинж нь вегетатив мэдрэлийн болон сэтгэл санааны өөрчлөлтөөр хамгийн түгээмэл илэрдэг. Үүнд: халуу оргих, шөнө хөлрөх, зүрх дэлсэх, уцаартай болох, нойрмоглох, цочромтгой болох, мартамхай болох гэх мэт. Цэвэршилтийн хам шинжийн шалтгаан нь эм бэлгийн даавар болох эстрогений хэмжээ буурах юм.

Япон эмэгтэйчүүд болон цагаан хоолтон эмэгтэйчүүдэд цэвэршилтийн хам шинж бага илэрдэг нь тэд хүнсэндээ изофлавон агуулсан шар буурцагны бүтээгдэхүүн түлхүү хэрэглэдэгтэй холбоотой гэдэг нь тодорхой болсон. Изофлавон нь фитоэстроген ангилалд ордог бөгөөд бүтэц болон молекул жингээрээ эм бэлгийн даавар болох эстрогентэй төстэй учир судасны хана, тархи, өндгөвч, хөхний булчирхай, ясны эд дэх бетта рецепторыг таних ба сонгомлоор /87%/ харилцан үйлчилж, эстрогений үйлдэлийг үзүүлнэ. Ингэснээр цэвэршилтийн шинж тэмдэг илрэхээс урьдчилан сэргийлэх ба түүний илрэлийг багасгана. Изофлавон эстроген төст үйлчилгээ үзүүлдэг учир бэлгийн замын салст бүрхэвчийн эдийн хэт өсөлтийг идэвхжүүлэхгүй ба даавар хамааралтай хавдар үүсгэдэггүй. Иноклим нь биологийн идэвхт хүнсний нэмэлт бүтээгдэхүүн юм. Изофлавоны нэмэлт үүсвэр болгон хэрэглэхийг зөвлөдөг. Генистин ба даидзин гэдэг 2 чухал изофлавоноор баялаг шар буурцагны ханд найрлагандаа агуулдаг.

  • 1 капсулд: Наранцэцгийн үрийн тос 137 мг, 40% -с багагүй изофлавон агуулсан шар буурцагны ханд Novasoy* 100 мг, усжуулсан шар буурцагны тос 15 мг, шар буурцагны лецитин 3 мг, загасны желатин 69,2 мг, глицерин 43,3 мг, эрдэнэшишийн цардуул 9,6 мг, титаны диоксид /Е171/ 4,8 мг, төмрийн улаан исэл /Е172/ 0,07 мг, цэвэршүүлсэн ус 382 мг капсулд шаардлагатай хэмжээгээр. Жин: 11.4 гр 

 


  • Хориглох зүйл: Бүтээгдэхүүний найрлага дахь аль нэг бодис хэт мэдрэг хүмүүс, хөхүүл эхчүүд ба жирэмсэн эмэгтэйчүүд.

Хамт худалдан авдаг бараа


Review


Guest - 2016-10-03 10:37
1800-1883 Лавлах төвийн эмч Т.Туул - 2016-10-03 10:40
Сайн байна уу
Guest - 2018-06-09 04:05
Хэрэглэх заавар нь? Өдөрт хэдийг уух вэ?
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Б.Мандах - 2018-06-09 04:05
сайн байна уу эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмчийн зааврын дагуу уугаарай.баярлалаа
Guest - 2017-09-24 19:41
сайн байна уу.энэ эм нь гармон агуулсан у.уухаар таргалуулдаг болов уу
1800-1883 Лавлах төвийн эмч Т.Туул - 2017-09-24 19:41
Сайн байна уу. Иммунал эмийн бэлдмэлийг жирэмсэн ба хөхүүл үед эмчийн урьдчилсан зөвлөгөөгүйгээр хэрэглэхгүй.
Guest - 2017-11-10 02:43
жирийн эрүүл хүн биений юм бага ирдэг хүн ууж болох уу
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Баярмаа Д - 2017-11-10 02:43
сайн байна уу болохгүй
Guest - 2018-01-15 07:27
Ene emiig uuj bga ued sariin temdeg zogsono gj baihuu
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Г.Бадамгарав - 2018-01-15 07:27
сайн байна уу Цэвэршилтийн хам шинжийг бууруулах, шар буурцгийн ханд агуулсан биологийн идэвхт хүнсний нэмэлт бүтээгдэхүүн учираас биений юм алдагдаж болно
Guest - 2018-01-19 03:43
цэвэршилт явагдаж байгаа үед уувал сарын тэмдэг дахин ирэх үү
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Г.Бадамгарав - 2018-01-19 03:43
Сайн байна уу Цэвэршилт нэгэнт мхэлсэн бол тэр үеийн шинж тэмдэг болох биеийн зовиуруудыг л багасгана. Тэрнээс биш яаг биений юм ирүүлэхгүй. Зарим цөөхөн тохиолдолд биений юм багаар үзэгдэж болно
Guest - 2018-05-08 14:51
жирэмсэн болсоноо мэдэхгуй иноклим эм уусан бна энэ нь урагт нолоолохуу
1800-1883 Лавлах төвийн эмч эмч М.Дэлгэрцэцэг - 2018-05-08 14:51
сайн байна уу? урагт нөлөөлөх нөлөөлөл нь бага ч эмэгтэйчүүдийн эмчид хандана уу баярлалаа
Guest - 2018-05-17 02:58
сайн байна уу , юм ирэхгүй байгаа уувал ирэх болов уу гэж утас уру залгаж асуусан болно гэсэн, үр дүн хир гарах вэ
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Б.Энхцолмон - 2018-05-17 02:58
Сайн байна уу,эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авбал зүгээр дээ.Баярлалаа.
Guest - 2018-09-20 07:04
sain bna uu. bienii yum ireed togtohgui emnelgt hevtej emchluuleed garsan yum.shinjilgeenii hariu notsmoi onosh garaagui. salst baga zereg zuzaan gesen.ene tohioldold uuval tsus aldalt zogsoh uu
1800-1883 Лавлах төвийн эмч Т.Идэрбат - 2018-09-20 07:04
Сайн байна уу Та эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө аваарай. Баярлалаа
Guest - 2018-10-27 05:02
sain bnu ene emiig 3 sar uugaad 8 sard duussan odoo dahij uuj bolohuu?
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Б.Мандах - 2018-10-27 05:02
Сайн байна уу Та эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө аваарай. Баярлалаа
Guest - 2018-12-06 11:30
Сайн бна уу, энэ эмийг 3 сар уугаад хэр хугацааны дараа дараагийн курсыг уух вэ,
1800-1883 Лавлах төвийн эмч Т.Идэрбат - 2018-12-06 11:30
Сайн байна уу 1 сар амраад дахиад хэрэглэж болно. Шаардлагатай гэж үзвэл шууд үргэлжлүүлээд хэрэглэж ч болдог. Баярлалаа