Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Метоклопрамид 10мг №50


MANUFACTURER: Polfa Ltd


5,500 ₮

Тоо хэмжээ:

Метоклопрамид нь дофамины ба серотонины рецепторт хориг үүсгэдэг бэлдмэл. Уртавтар тархинд үйлчилсний улмаас бөөлжилтийн эсрэг үйлдэл үзүүлнэ. Мөн хоол боловсруулах үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө. Улаан хоолойн хөдөлгөөний идэвхийг багасгах, улаан хоолойн доод хуниасын тонусыг ихэсгэх, ходоодны хөдөлгөөнийг түргэсгэх, нарийн гэдэсний агууламжийн хөдөлгөөнийг хурдасгах үйлдэл тус тус үзүүлнэ. Харин суулгалт үүсгэхгүй. Метоклопрамид ихсийн ба цус тархины хоригийг нэвтрэхээс гадна хөхний сүүтэй ялгарна.

  •  Метоклопрамид10 мг

  • Насанд хүрэгсэд 1 шахмалаар өдөрт 3 удаа

  • Хүүхдэд насны байдлыг харгалзан бага тунгаар хэрэглэнэ

  • 6 дээш насны хүүхэд 1/2 ийн 1 шахмалаар өдөрт 3 удаа зажлахгүй бага зэрэг усаар даруулж ууна

  • Гаж нөлөө: Эмчилгээний эхний үед өтгөн хатах, суулгах, ам хатах, ядарч сульдах, нойрмоглох, толгой өвдөх, толгой эргэх, сэтгэлээр унах, сэрэлд орох, цочромтгой болох, айх түгшүүрлэх, тайван бус болох, харшлын урвал илрэх зэрэг гаж нөлөө ажиглагдаж болно

  • Зарим тохиолдолд ялангуяа хүүхдэд хөдөлгөөн өөрчлөлтийн хам шинж илэрнэ

  • Өндөр настай өвчтөнүүдэд удаан хугацаагаар хэрэглэх үед паркинсонизм, хожуу үеийн хөдөлгөөний өөрчлөлт илэрнэ. Ховор тохиолдолд өндөр тунгаар удаан хугацаагаар хэрэглэсэнээс цусны метгемоглобины хэмжээ ихсэх, хавагнах, хөхнөөс сүү ялгарах, эрэгтэй хүний хөх томрох, биений юмны мөчлөг өөрчлөгдөх зэрэг шинж ажиглагдана

  • Цээрлэлт:Хоол боловсруулах замаас цус алдах, нугалуурын нарийсал, гэдэсний механик түгжрэл, ходоод ба гэдэс цоорох, феохромоцитом, экстрапирамид системийн өөрчлөлт, эпилепси, пролактин хамааралт хавдар, жирэмсэн үе, 2 хүртэл насны хүүхэд, метоклопрамид ба түүний бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүст тус тус хэрэглэхгүй

  • Анхааруулга!Артерийн даралт ихсэх өвчин, паркинсоны өвчин, элэг ба бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт, өндөр настай өвчтөн, хүүхэд зэрэгт болгоомжтой хэрэглэнэ. Учир нь хөдөлгөөн өөрчлөлтийн хам шинж үүсэж болзошгүй. Церугланыг хөхүүл үед хэрэглэхгүй бөгөөд хэрэв зайлшгүй хэрэглэх шаардлага гарвал хөхөөр хооллолтыг зогсоох эсэхээ шийднэ. Жирэмсэн үе (2 ба 3 дахь гурван сар), 2-14 насны хүүхдэд зөвхөн амьдралын заалтаар хэрэглэнэ

Орлуулах бүтээгдэхүүн

Хамт худалдан авдаг бараа


Review