Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Ригевидон 0.15мг+0.03мг


MANUFACTURER: Gedeon Richter Plc


10,500 ₮

Тоо хэмжээ:

Фармакодинамикийн онцлог: Жирэмслэлтээс хамгаалах нийлмэл бэлдмэл (гестаген ба эстроген агуулсан нийлмэл найрлагатай). АТС код: G03A А07 Гонадотропиний үйлдлийг дарангуйлдаг нийлмэл найрлагтай жирэмсэлтээс хамгаалах бэлдмэл. Анхдагч үйлдэл нь өндгөн эсийн боловсролтыг саатуулахаас гадна умайн хүзүүний салст (эр бэлгийн эсийг умайруу ороход саадтай болгох) болон эндометрийг (бэхлэгдэх чадварыг дарангуйлах) өөрчлөх замаар үр тогтоолтыг дарангуйлна.

Фармакокинетикийн онцлог: Левоноргестрел Левоноргестрел хурдан шимэгддэг (4 цагийн дотор бүрэн шимэгдэнэ). Анхдагч хувиралд ордоггүй учир бэлдмэлийн биохүрэхүй 100% байдаг. Ихэнхдээ левоноргестрел нь цусны уураг болох альбумин, глобулин болон бэлгийн даавартай холбогддог. Левоноргестрелийн хагас ялгаралтын хугацаа нь - 8-30 цагийн хооронд хэлбэлздэг. Левоноргестрелийн эцсийн метаболит болох сульфат ба глюкуроны конъюгат хэлбэрээр шээс болон өтгөнтэй хамт гадагшилдаг. Этинилэстрадиол Ууж хэрэглэхэд бараг бүрэн, хурдан шимэгдэнэ. Ууж хэрэглэхэд биохүрэхүй 38-48%. Этинилэстрадиол нь цусны голлох уураг болох альбуминтай бүрэн холбогддог. Этинилэстрадиол нь системийн өмнөх конъюгациийн замаар задралд ордог. Гэдэсний хананд задралын эхний шатанд, харин элгэнд 2 дахь шатны задрал нь явагддаг. Задралын эхний шатны метаболит: 2-ОН-этинилэстрадиол, 2-метокси-этинилэстрадиол орно. Этинилэстрадиол ба түүний эхний шатны метаболит болох сульфат болон глюкуронидууд нь чөлөөлөгдөж гэдэс-элэгний орчинд ордог. Хагас ялгаралтын хугацаа 26±6,8 цаг. 40% шээсээр, 60% нь өтгөнтэй хамт гадагшилдаг. Үл нийцэл: Баримт үгүй.

Бүрхүүлтэй нэг ширхэг шахмалд 0,03мг этинилэстрадиол болон 0,15мг левоноргестрелийг агуулдаг.Туслах бодис: Цөм: коллоид кренезём, усгүй, магнийн стеарат, тальк, эрдэнэ шишийн цардуул, лактозийн моногидрат (33.0мг). Бүрхүүл: натрийн кармеллоз, повидон, макрогол 6000, коповидон, титаний диоксид (Е171), кальцийн карбонат, сахароз, коллоид кремнезём, усгүй, тальк.

Эмийн хэлбэр: Цагаан өнгийн, хоёр талын гадарга нь гүдгэр, дугуй хэлбэрийн бүрхүүлтэй шахмал.

Жирэмсэн болон хөхүүл эх элэгний хүнд эмгэг төрөлхийн гипербилирубинеми (Жльбер, Дубин-Джонсон ба Роторийн хам шинж) цөс чулуужих өвчин холецистит архаг колит асуумжинд зүрх судас, тромбоэмболи болон тархины судасны хүнд эмгэгтэй болон эдгээрт удамшилтай элэгний хавдар, хөхний хорт хавдар, эндометри өөх тосны солилцооны өөрчлөлт хүнд хэлбэрийн гипертони, чихрийн шижингийн хүнд хэлбэр болон дотоод шүүрлийн бусад эмгэг хадуур эст цус багадалт болон архаг цус задралын анеми шалтгаан тодорхойгүй үтрээний цус алдалт, мигрень, отосклероз (өмнөх жирэмслэлтийн үед хүндэрсэн), асуумжиндаа идиопатик шарлалттай, жирэмсэн үед арьс ихээр загатнасан, жирэмсний үеийн герпес эмгэгтэй байсан тохиолдолд хэрэглэхийг хатуу хориглоно.

Тусгай анхааруулга: Ригевидоныг хэрэглэхийн өмнө эмэгтэйчүүдийн дотуур үзлэг болон эмчийн үзлэгт хамрагдах шаардлагатай. Цусны даралт хэмжих, шээсэнд глюкозыг тодорхойлох, элэгний үйл ажиллагаа, хөхний үзлэг болон үтрээний арчдаст цитологийн шинжилгээг хийснээр жирэмслэлт болон ямар нэг эрсдэлт хүчин зүйлсийг үгүйсгэнэ. Дараах эмгэгийн үед Ригевидоныг болгоомжтой хэрэглэнэ. Үүнд: чихрийн шижин, гипертони, вений судасны бүдүүрэлт, флебит, отосклероз, тархмал склероз, эпилепси, бага хорея, даамжирсан порфири, далд хэлбэрийн таталт, гуурсан хоолойн багтраа, умайн хоргүй хавдар, эндометроз болон мастопати.Бэлдмэлийг хэрэглэх явцад 6 сар тутамд эмчийн үзлэгт хамрагдах шаардлагатай.Элэгний вируст гепатитаар өвчилснөөс 6 сарын дараа элэгний үйл ажиллагаа хэвийн болсон тохиолдолд дотуур ууж хэрэглэдэг жирэмслэлтээс хамгаалах бэлдмэлийг хэрэглэнэ. Дотуур ууж хэрэглэдэг жирэмслэлтээс хамгаалах бэлдмэлийг маш удаан хугацаагаар хэрэглэхэд элэгний хоргүй хавдар, ховор тохиолдолд хортой хавдрыг үүсгэн хэвлийд цус алдах ноцтой хүндрэлд хүргэдэг. Хэвлийн дээд хэсгээр хүчтэй өвдөх, элэг томрох эсвэл хэвлийд цус алдвал элгэнд хавдар үүссэн байна гэж сэжиглэх ёстой. Энэ тохиолдолд бэлдмэлийг зогсооно.Өндгөвч, эндометри, умайн хүзүү болон хөхний хорт хавдрын тархалтын тоог эмэгтэйчүүдийн дунд тархвар судалгаа хийгдсэн бөгөөд дотуур ууж хэрэглэдэг жирэмслэлтээс хамгаалах бэлдмэлийг хэрэглэдэг эмэгтэйчүүд өндгөвч болон эндометрийн хавдраар бага өвчилдөгийг тогтоосон.Зарим судалгаанаас үзэхэд дотуур ууж хэрэглэдэг жирэмсэлтээс хамгаалах нийлмэл бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэхэд умайн хүзүүний хавдар үүсдэг тухай бичсэн байдаг боловч энэ хоёрын хоорондох шалтгаан холбоог тогтоогоогүй болно. Учир нь бэлгийн хүмүүжил болон бусад шалтгаанаас умайн хүзүүний хавдар үүсэх магадлалтай байдаг.Тархвар судлалын аргаар дотуур ууж хэрэглэдэг жирэмсэлтээс хамгаалах нийлмэл бэлдмэлийг хэрэглэхэд эмэгтэйчүүдэд хөхний хорт хавдар үүсдэг болохыг тогтоосон боловч дааврын бэлдмэлийг бага тунгаар хэрэглэхэд хөхний хорт хавдраас сэргийлдэг магадлал өндөрийг нь тогтоогдсон.Сарын тэмдэг ирээгүй тохиолдолд жирэмслэлтийг үгүйсгэх шаардлагатай.Элэгний эмгэгтэй эмэгтэйчүүдэд 2-3 сар тутамд элэгний үйл ажиллагааг хянах шаардлагатай.Сарын тэмдэгийн хооронд бага хэмжээний цус гарвал бэлдмэлийг цааш нь үргэлжлүүлэн хэрэглэнэ. Хэрэв сарын тэмдэгийн хоорондох цус тогтохгүй, дахин давтвал бэлэг эрхтэн гэмтсэн эсэхийг тогтоох зорилгоор эмнэлгийн үзлэгт орох шаардлагатай.Хэрэв бөөлжих болон суулгах шинж илэрвэл жирэмсэлтээс хамгаалах бэлдмэлийг үргэлжлүүлэн хэрэглээд цаашид жирэмсэлтээс хамгаалах дааврын бус аргыг давхар хэрэглэнэ.Эстроген агуулсан дотуур ууж хэрэглэдэг жирэмслэлтээс хамгаалах нийлмэл бэлдмэлийг хэрэглэдэг эмэгтэйчүүдийн дотор тромбоэмболик эмгэг үүсгэх эрсдлийг ихэсгэдэг (тархины инфаркт, зүрхний булчин, тархины зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт). Эдгээр эмгэг бүрэн эдгэрэхгүй, зарим тохиолдолд үхэлд ч хүргэдэг. Дотуур ууж хэрэглэдэг жирэмслэлтээс хамгаалах нийлмэл бэлдмэл нь вений судасны тромбоэмболик эмгэг үүсгэх эрсдлийг ихэсгэдэг. Эдгээр эрсдэл нь бэлдмэлийг хэрэглэсний эхний жилд элбэг тохиолддог. Эрсдэл нь жирэмсний үед тохиолддог судасны тромбоэмболик эмгэг үүсгэх эрсдэлтэй харьцуулахад бага, 100.000 жирэмсэн эхээс 60 эхэд тохиолддог бөгөөд 1-2% нь үхэлд хүргэдэг.Этинилэстрадиол 30мкг болон левоноргестрелыг 20мкг-аар агуулсан дотуур ууж хэрэглэдэг жирэмсэлтээс хамгаалах нийлмэл бэлдмэл нь жилд 100.000 эмэгтэйчүүдээс 20 эмэгтэйд нь тромбоэмболик эмгэг үүсгэдэг.Тромбоэмболик эмгэгийн эрсдэлт хүчин зүйлд тамхидалт, таргалалт, вений судасны өргөсөлт, зүрх судасны эмгэг, чихрийн шижин, мигрень зэрэг эмгэг орно.Тухайн эмэгтэйд дотуур ууж хэрэглэдэг жирэмсэлтээс хамгаалах нийлмэл бэлдмэл нь эрсдэлтэйг анхааруулан хэлж бэлдмэлийг хэрэглэх эсэхийг уг эмэгтэйгээр өөрөөр нь шийдвэрлүүлнэ.Нас ахих тутам дотуур ууж хэрэглэдэг жирэмслэлтээс хамгаалах нийлмэл бэлдмэл нь тромбоэмболик эмгэг үүсгэх эрсдлийг ихэсгэдэг. Ялангуяа тамхи татдаг эмэгтэйчүүдэд. Иймд 35-аас дээш насны эмэгтэй тамхинаас татгалзах шаардлагатай.Тромбоэмболик эмгэг үүсгэх эрсдэлт хүчин зүйлд, асуумжиндаа: залуудаа уг эмгэгээр өвчилж байсан эсвэл удамд нь гемостазын өөрчлөлттэй хүн байсан тухай.Дараах тохиолдол илэрвэл бэлдмэлийг шууд зогсооно. Үүнд:- Анх удаа эсвэл мигрень төст өвдөлт хэт ихсэх эсвэл толгой маш хүчтэй өвдөх, хараа огцом буурах болон ухаанаа алдах, тромбоз болон инфаркт гэж сэжиглэж байгаа үед- Артерийн даралт огцом ихсэх, шарлалт үүсэх эсвэл шарлалт үгүй мөртлөө гепатит үүсэх, тархмал хэлбэрийн загатнаа, эпилепси эсвэл эпилепси уналтын давтамж нь олшрох- Хагалгааны өмнө (хагалгаанд орохоос 4 долоо хоногийн өмнө), удаан хугацаагаар хэвтэх (гэмтлийн дараа) болон жирэмсэн үедЭмийн болон бусад харилцан нөлөөлөлДараах бэлдмэлтэй болгоомжтой хэрэглэнэ. Үүнд:- Ампициллин, рифампицин, хлорамфеникол, неомицин, пенициллин В, сульфонамид, тетрациклин, дигидроэрготамин, транквилизатор, фенилбутазонтай хамт хэрэглэхэд жирэмслэлтээс хамгаалах үйлдэл багасдаг тул дээрх бэлдмэлийг хэрэглэх явцад нэмэлт жирэмслэлтээс хамгаалах аргыг давхар хэрэглэнэ.- Антикоагулянт, кумарин болон индандион уламжлал (давтан протромбины хугацааг тодорхойлохоос гадна шаардлагатай тохиолдолд антикоагулянтийн тунгийг өөрчлөх шаардлагатай)- Гурван цагирагт антидепрессант, мапротилин, бета-блокатор нь бэлдмэлийн биохүрэхүйг ихэсгэн хоруу чанарыг ихэсгэдэг.- Дотуур ууж хэрэглэдэг чихрийн шижингийн бэлдмэл, инсулиний тунг өөрчлөх шаардлагатай- Бромокриптин нь бэлдмэлийн үйлдлийг бууруулдаг- Элэг гэмтээх бэлдмэл, ялангуяа дантролен нь 35-аас дээш насны эмэгтэйчүүдийн элэг гэмтээх эрсдлийг ихэсгэдэг.

Автотээврийн хэрэгсэл болон бусад техниктэй харьцах чадварт нөлөөлөх байдал: Ригевидон бэлдмэлийн автотээврийн хэрэгслийг жолоодох болон бусад техниктэй харьцах чадварт нөлөөлөх байдлын судалгаа хийгдээгүй болно.

Гаж нөлөө: Дотор муухай оргих, бөөлжих, толгой хөх чинэрэх, биеийн жин болон бэлгийн дур өөрчлөгдөх, сэтгэл санаа дарангуйлагдах, хлоазм, сарын тэмдгийн хооронд цус гарах, наадаг линз зүүх үед харшилдана. Ховор тохиолдолд триглицеридийн хэмжээ ихсэх, цусанд глюкозийн хэмжээ ихсэх, глюкозийн толерант буурах, цусны даралт ихсэх, уушгины эмболи, тромбоэмболи, инфаркт миокард, зүрх судасны гаралтай үлдэц болох тархинд эмболи үүсэх, инсульт, торлогийн тромбоз, мезентериал тромбоз, бага аарцагний эрхтэний тромбоз, доод мөчдийн тромбоз, доод мөчдийн гүний вений судасны тромбофлебит, гепатит, цөсний хүүдийн эмгэг, шарлалт, арьсанд тууралт гарах, үс унах, үтрээний шүүрэл өөрчлөгдөх, үтрээний мөөгөнцөр, суулгалт болон амархан ядрамтгай болох шинжээр илэрнэ.

Эмийн тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд: Хүүхэд санамсаргүйгээр их хэмжээний жирэмслэлтээс хамгаалах бэлдмэлийг уусан тохиолдолд ноцтой байдалд хүргээгүй.

Эмийн тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд: Дотор муухайрах, эмэгтэйчүүдэд үтрээний ялгарас өөрчлөгдөх шинжээр илэрнэ. Өвөрмөц антидот үгүй, шинж тэмдэгийн эмчилгээ хийнэ.


Review


Guest - 2015-10-28 05:59
Yarina g 6 saraas hoish uujbgaa huuhed 10 sartai ene emiig solij uuhad yug anhaarah ve huuchin emee duusgaad 6 honog zavsarlaad shuud solij boloh bolov uu
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Э.Нэргүй - 2015-10-28 05:59
Санй байна уу болноо
Guest - 2017-12-08 04:18
ene em ni estrogen ni arai ih gesen uguu
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Ж. Давааболор - 2017-12-08 04:18
Сайн байна уу, прогестрон нь эстрогенээс илүү байгаа, Баярлалаа
Guest - 2018-01-25 08:03
Ene emig sarin temdgin ali mochlogin uid uuj boloh ve? Sarin temdeg uuj bga yed hereglej boloh u?
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч М.Булган - 2018-01-25 08:03
Сайн байна уу. Бүрхүүлтэй шахмалыг хоногт нэг удаа тогтмол цагт ууж хэвшинэ.Өмнөх сарын мөчлөгийн үед жирэмсэлтээс хамгаалах бэлдмэл хэрэглээгүй мөн эмч зөвлөөгүй тохиолдолд нэг ширхэг бүрхүүлтэй шахмалыг сарын тэмдгийн эхний өдрөөс эхлэн 21 хоногийн турш тасралтгүй хэрэглэнэ. Үүний дараа долоо хоногийн завсарлага авна. Энэ үед сарын тэмдэг ирэх ёстой. 7 долоо хоногийн завсарлага дууссаны дараа дараагийн 21 хоногийн шинэ бэлдмэлийг үргэлжлүүлэн ууна (21 хоног ууна-7 хоног завсарлана).
Guest - 2018-01-24 18:52
Сайн байна уу энэ эмийг өндөгөвчний киста шимэгдүүлхийн тулд хэрэглэж болох уу? Мөн кистатай хүн жирмэслэх боломжтой юу? Зарим нь жирмэслжж болно зарим нь кистатай үед жирмэслэх боломжгүй гээд байх юм. Баруун өндөгөвчиндөө 7см гаран кистатай визанна 3сар уугаад шимэгдээгүй тэгээд эмч энэ эмийг 1сар уугаад үз гэнэ баярлалаа.
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч А. Солонго - 2018-01-24 18:52
Сайн байна уу? Эмчлэгч эмчийнхээ зааврыг дагаарай. Баярлалаа
Guest - 2018-06-03 13:58
Умайн цус алдалтын үед ууж болох боловуу
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Б.Мандах - 2018-06-03 13:58
сайн байна уу нарийн мэргэжлийн эмчийн зааврын дагуу уугаарай.баярлалаа