Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Зилт 75 мг №14


MANUFACTURER: KRKA, tovarna zdravil, d.d


17,000 ₮

Тоо хэмжээ:

  • Бэлдмэлийг атеросклерозтой өвчтөнд ялангуяа зүрхний шигдээсээр өюдсөний дараа (35 хоног хүртэл), цус хомдолын цус харвалт, оношлогдсон захын судасны бөглөрөлт өвчний үед тус тус цусан хангамжийн дутагдалын өөрчлөлтөөс (зурхний булчингийн шигдээс, цус харвалт, захын артерийн тромбоз, судасны гаралтай гэнэтийн үхэл) урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ

  • Үйлчлэгч бодис: 75мг клопидогрел (клопидогрел гидросульфат хэлбэрээр)

  • Туслах бодис:Усгүй лактоз, бичил талст целлюлоза, царцмагжуулалтын өмнөх цардуул, макрогол 6000, устөрөгчжүүлсэн касторовын тос, гипромеллоза, титанийн хоёч исэл (Е171), будагч бодис төмрийн улаан исэл (Е172), тальк, пропиленгликоль тус тус агуулагдана

  • Насанд хүрэгсдэд хоногт 1 шахмалыг хоолноос хамаарахгүйгээр хэрэглэнэ

  • Цээрлэлт: Бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхийг цээрлэнэ. Клопидогрел болон бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг өвчтөн, элэгний илэрхий дутагдал, цусархаг хам шинж, цочмог цус алдалт (ялангуяа гавлын доторхи цус харвалт) ба түүнд хүргэх өвчин (ходоод ба 12 хуруу гэдэсний шархлаа өвчний хурцдал, бүдүүн гэдэсний өвөрмөц бус шархлаат үрэвсэл, сүрьеэ, уушгины хавдар, фибринолизийн системийн идэвх ихсэх) ,жирэмсэн ба хөхүүл үе ,18 хүртэл насны хүүхэд, гэмтэл ба мэс заслын дараа болон бусад эмгэг байдлын улмаас цус алдах эрсдэлтэй өвчтөн, түүнчлэн цус алдах эрсдэл бүлгийн өвчтөн (ялангуяа хоол боловсруулах зам ба нүдний цус алдалт), элэг ба бөөрний үйл ажиллагааны өөрчлөлтийн үед тус тус болгоомжтой хэрэглэнэ. Бэлдмэлийг зүрхний булчингийн шигдээсийн дараах эхний хэдэн хоног хэрэглэхгүй

  • Гаж нөлөө: Гаж нөлөө нь ховор тохиолдолд эмчилгээг зогсоох шалтгаан болно

  • Ерөнхий:  Цээжээр өвдөх, гэмтэх, томуу төст шинж, өвдөх, ядрах, сульдах, эвэрхий

  • Төв ба захын мэдрэлийн систем: толгой өвдөх ба эргэх, гаж мэдрэхүй, хөл татах, мэдрэхүй ихсэх, мэдрэлийн өвдөлт

  • Ургал мэдрэлийн систем: муужрах, зүрх дэлсэх

  • Зүрх судасны систем:захын хаван, артерийн гипертензи, зүрхний дутагдал, тархмал хаван

  • Хоол боловсруулах зам: хэвлийгээр өвдөх, хоол боловсруулах үйл ажиллагаа хямрах, суулгах, дотор муухайрах, өтөн хатах, бөөлжих, амт өөрчлөгдөх, ходоодны шарх цоорох, ходоодны цусархаг үрэвсэл, хоол боловсруулах дээд замын шархнаас цус алдах 

  • Элэг ба цөс ялгаруулах зам: элэгний ферментийн идэвх ихсэх, цусан дахь билирубины хэмжээ ихсэх, элэгний үрэвсэл, элэг өөхлөх

  • Цус ба цус төлжүүлэх систем: тромбоцитын тоо цөөрөх, цус багадалт (цус төлжилгүйдлийн ба гипохром цус багадалт), агранулоцитоз, лейкоцит ба нейтрофилийн тоо цөөрөх

  • Бүлэгнэлтийн хямрал ба цус алдалт: арьсанд цус харвах, экстравазат (судаснаас ялгарсан цус), хамраас цус гарах, хоол боловсруулах замын цус алдалт, үенд цус харвах, шээс ялгаруулах замаас цус алдах, цустай ханиах, гавлын доторхи цус харвалт, хэвлийн цус харвалт, хагалгааны дараа шархнаас цус алдах, нүдэнд цус харвах, плеврийн хөндийд цус хурах, уушгины цус алдалт, цусархаг шинж бүхий судасны үрэвсэл, тромбын тромбоцитопенийн пурпур

  • Яс булчингийн систем: үе өвдөх, нуруу өвдөх, үений үрэвсэл

  • Амьсгалын зам:амьсгалын дээд замын үрэвсэл, амьсгаадах, хамрын салст бүрхүүлийн үрэвсэл, гуурсан хоолойн үрэвсэл, ханиалгах, уушгины үрэвсэл, дайвар хөндийн үрэвсэл

  • Арьс: тууралт, загатнах, намарс, арьсны цэврүүт үрэвсэл, улайралт тууралт, толбот гөвдрүүт тууралт, чонон хөрвөс

  • Мэдрэхүйн эрхтэн: нүдний болор цайх, нүдний салст бүрхүүлийн үрэвсэл

  • Шээс бэлгийн зам:шээс ялгаруулах замын халдвар, давсагны үрэвсэл, биений юм их хэмжээтэй ирэх. Клопидогрелын эмчилгээний үед дээр дурьдсан гаж нөлөөнөөс гадна ганц нэг тохиолдолд цус задралын уремийн хам шинж, бөөрний бүрхүүлийн эмгэг (мембранозный нефропати), харшлын урвал (судасны хаван, гуурсан хоолой агчих, анафилаксын урвал) илэрсэн талаар тэмдэглэгдсэн байдаг

  • Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө: Клопидогрелийг 1050мг тунгаар хэрэглэхэд хордлогын шинж илрээгүй байна

  • Эмийн харилцан үйлчлэл: Цус алдах эрсдэл ихэсдэг учир бэлдмэлийг варфаринтай хамт хэрэглэхгүй. Ацетилсалицилын хүчил нь клопидогрелээр үүсгэгдсэн АТФ - хамааралт тромбоцитын бөөгнөрөмтгий чанарт нөлөөлдөггүй. Ацетилсалицилын хүчлийг 500мг-р хоногт 2 удаа тогтмол хэрэглэж байгаа үед цус алдалтын хугацаа уртасдаггүй. Клопидогрел нь коллаген хамааралт тромбоцитын бөөгнөрөмтгий чанарт нөлөөлөх ацетилсалицилын үйлдлийг хүчжүүлж болно. Ацетилсалицилын хүчил ба клопидогрел нь фармакодинамикын хувьд харилцан үйлчилж цус алдах эрсдлийг нэмэгдүүлж болох тул тэдгээрийг хамт 1 жилээс дээш хугацаагаар хэрэглэхгүй. Дээрх 2 бэлдмэлийг хамтад нь хэрэглэх асуудал бүх талаасаа үнэлж дүгнэгдсэн. Клопидогрелыг тромб хайлуулах эм ба гепаринтай хамт хэрэглэхэд цус алдалт үүсэх эрсдэл нэмэгдэх тул маш болгоомжтой хэрэглэнэ. Стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эмтэй хамт хэрэглэж байгаа тохиолдолд ходоодны шархлаа үүсэх ба шархнаас цус алдах эрсдэл нэмэгдэнэ

  • Иймээс тэдгээрийг хамт болгоомжтой хэрэглэнэ. Бэлдмэлийг атенолол, ангиотензин хувиргагч ферментийг хориглогч бэлдмэл, цусан дахь холестерины агууламжийг багасгах бэлдмэл, нифедипин, дигоксин, фенобарбитал, циметидин, эстроген, теофиллин зэрэг бэлдмэлтэй хамт хэрэглэхэд эмнэлзүйн ач холбогдол бүхий харилцан үйлчлэл илэрдэггүй. Клопидогрел цитохром Р450 системийн CYP2C9 ферментийн идэвхийг дарангуйлдаг учир уг ферментийн оролцоотой метаболизмд ордог бэлдмэлүүдтэй (толбутамид, фенитоин) хамт хэрэглэх үед тэдгээрийн цусан дахь концентрацийг ихэсгэж болно. Ходоодны хүчиллэгийг сарамагжуулах бэлдмэл клопидогрелийн шимэгдэлтэнд нөлөөлөхгүй

  • Онцгой анхааруулга!  Зүрхний булчингийн шигдээстэй өвчтөнд клопидогрелийг шигдээс болсны дараах эхний хэдэн хоног хэрэглэхгүй. Клопидогрел цус алдах хугацааг уртасгана. Гэмтэл ба мэс заслын дараа болон бусад эмгэг байдлын улмаас цус алдах эрсдэл нэмэгддэг өвчтөн, түүнчлэн цус алдах эрсдэл бүлгийн өвчтөнд (ялангуяа хоол боловсруулах зам ба нүдний цус алдалт) болгоомжтой хэрэглэнэ. Төлөвлөгөөт мэс заслаас (нүүр амны мэс ажилбар) дор хаяж 7 хоногийн өмнө клопидогрелын эмчилгээг зогсооно. Урьд нь өөрөө аяндаа тогтдог цэгэн цус харвалт болон цус алдалт клопидогрелын эмчилгээний үед удааширч болохыг өвчтөнд анхааруулж түүнээс сэргийлнэ. Бага зэргийн гэмтэл болон зүсэгдсэн тохиолдолд (жишээ нь сахлын хутгаар) ямар нэгэн тусгай арга хэмжээ авах шаардлагагүй. Харин том хэмжээний гэмтэл зүсэлтийн үед яаралтай эмчид хандах шаардлагатай

  • Эмчилгээний үед цусны бүлэгнэлтийн системийн үйл ажиллагаа (тромбоцитын тоо, тромбоцитын үйл ажиллагааны идэвхийн сорил) ба элэгний үйл ажиллагааны идэвхийг тогтмол хянах шаардлагатай. Цус алдах эрсдлийг ихэсгэдэг учир бэлдмэлийг элэгний илэрхий дутагдалтай өвчтөнд болгоомжтой хэрэглэх шаардлагатай. Стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эмтэй хамт хэрэглэж байгаа тохиолдолд хоол боловсруулах замын шарх үүсэх эрсдэл нэмэгддэг учир уг хослолыг зөвхөн онцгой тохиолдолд л хэрэглэнэ. 18 хүртлэх насны хүүхдэд бүрэн судлагдаагүй тул энэ насны бүлгийн өвчтөнд хэрэглэхгүй

  • Автомашин болон бусад машин механизмтай ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө: Тээврийн хэрэгсэл жолоодох ба бусад машин механизмтай ажиллах чадварт нөлөөлдөг эсэх нь тогтоогдоогүй

Хамт худалдан авдаг бараа


Review


Guest - 2017-12-20 05:06
Энэ эмийг хэдий хугацаагаар уух бэ.Оройд уух уу.
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2017-12-20 05:06
Сайн байна уу ямар эмгэгт хэрэглэхээс хамаарч уух тун нь өөр өөр байгаа. Урьдчилан сэргийлэх тунгаар өдөрт нэг өдрийн альч цагт болно. 3сар хэрэглээд завсарлана. Баярлалаа
Guest - 2018-07-09 05:23
Зүрэхний даралтанд ууж болох уу
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Э.Цэрэнчимэд - 2018-07-09 05:23
сайн байна уу Бэлдмэлийг атеросклерозтой өвчтөнд ялангуяа зүрхний шигдээсээр өюдсөний дараа (35 хоног хүртэл), цус хомдолын цус харвалт, оношлогдсон захын судасны бөглөрөлт өвчний үед тус тус цусан хангамжийн дутагдалын өөрчлөлтөөс (зурхний булчингийн шигдээс, цус харвалт, захын артерийн тромбоз, судасны гаралтай гэнэтийн үхэл) урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ баярлалаа