Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Тиамин хлорид 500мкг-1мл №10


MANUFACTURER: Нахиа импекс ХХК /ЭХНТ/


1,500 ₮

Тоо хэмжээ:

Тарилгаар хэрэглэх бэлдмэл

Тиамин нь эсийн түвшинд нүүрс ус, уураг, амин хүчлийн солилцоонд оролцдог усанд уусдаг витамин.  Бодисын солилцооны гол үндэс болох ацетил КоА, сукцинил КоА –ын үүсэлтэд чухал нөлөөтэй.
Бие махбодид витамин В1 дутагдахад нүүрс усны солилцоо, зүрхний үйл ажиллагаа, төв болон захын мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаа өөрчлөгдөнө.  Тэр тусмаа мэдрэлийн тогтолцоо илүүтэй нэрвэгдэж  айх цочих, мартах,  анхаарал төвлөрөлт алдагдах зэрэг сэтгэхүйн  өөрчлөлт, полиневрит, булчин суларч мэдрэхүй өөрчлөгдөнө.
Хүнд үед  Бери Бери өвчин үүсч саа саажил болдог.  Зүрх  судас, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа өөрчлөгдөнө.

Хэрэглэх заалт:  Мэдрэлийн системийн өвчин /неврит,  невралги,  парез, радикулит/,  зүрх судасны өвчин /дистрофи миокард, зүрхний бах/, Хоол боловсруулах замын өвчин,  янз бүрийн хордлого, зарим арьсны өвчнүүдийн үед хэрэглэнэ.  Эдэд нөөцлөгдөнө, бөөрөөр ялгарна.

  • Тиамин хлорид 500мкг -1мл


  • Гаж нөлөө: Эмчилгээний үед харшил, анацилаксын шок үүсэх зэрэг гаж нөлөө илэрч болно

  • Тиаминыг витамин В6, витамин В12 зэрэг тэрчлэн нэг шприцэнд пенициллин, стрептомицин, РР витаминтай хольж хэрэглэхийг цээрлэнэ

Хамт худалдан авдаг бараа


Review