Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Глицерон /Lll/ 20мл


MANUFACTURER: БЕСТ-Фарм ООО


8,000 ₮

Тоо хэмжээ:

Элэгний эмгэг болон харшлын эсрэг үйлдэлтэй тарилгын бэлдмэл..

Арьсны цэврүүт бэлцрүү,идээт цэврүү, экзем, дерматит, чонон хөрвөс, загатнаа, амны салстын үрэвсэл, эмийн болон хордлогын тууралт, Элэгний архаг өвчний үед элэгний үйл ажиллагааг сэргээх зорилгоор хэрэглэнэ.

Ампул доторхи эзэлхүүн Ампул доторхи эзэлхүүн
Ампул тус бүр дэх идэвхтэй найрлага

Моноаммоны глицирризинат

(Глицирризин …………...............40 мг)

Глицин (JP)...................................400 мг

L-Цистейн (JP)

(L-Цистейний гидрохлорид ........20 мг)
Идэвхгүй найрлага

Хуурай натрийн сульфит...............20 мг

Натрийн хлорид, pH тохируулах бодис (давсны хүчил, натрийн гидроксид)

 


  •  Өндөр настнууд Гипокалиеми үүсэх өртөмж ихтэй байдаг

  • Гаж нөлөө

  • Гаж нөлөөний тохиолдлын давтамжийг сайтар тогтоосон судалгаа тодорхой хийгдээгүй болно

  • Эмнэл зүйн онцлог гаж нөлөө (тохиолдол нь тогтоогдоогүй)

  • Хэрэглэх үед анхаарах зүйлс:

  • Тарих хурд: Венийн судсанд тарихдаа өвчтөний биеийн байдлыг хянаж, аль болох удаан тарих хэрэгтэй. Ампулыг онгойлгох үед анхаарах зүйл: Ампулыг заагдсан нэг цэгээр онгойлгоно. Гадны биетийн бохирдлоос сэргийлж, ампулыг онгойлгохын өмнө оройн хэсгийг спирттэй хөвөнгөөр арчих хэрэгтэй

    • Шок үүсэх зэргээс сэргийлж, өвчтөнийг анхааралтай хянах хэрэгтэй

    • Шок үүсвэл хэрэглэгдэх яаралтай тусламжийн багажуудыг урьдчилан бэлдэх хэрэгтэй

    • Бэлдмэлийг хэрэглэсний дараагаар өвчтөнийг амрааж, хяналтанд байлгах хэрэгтэй

    • Чихэр өвсний үндэс агуулсан бэлдмэлийг давхар хэрэглэхгүй байхыг анхаарах хэрэгтэй. Глициррицины хэмжээ давхцан ихэссэнээс болж хуурамч альдостеронизмын шинж илэрч болно

    • Шок, анафилаксын урвал: Шок, анафилаксын урвал (цусны даралт багасах, ухаан алдах, амьсгал өөрчлөгдөх, зүрх-амьсгалын саатал, нүүр халуун оргих, нүүрний хаван г.м.) тохиолдож болно. Өвчтөнийг маш сайн хянах хэрэгтэй, хэрэв ямар нэгэн өөрчлөлт илэрвэл энэ бэлдмэлийг хэрэглэхийг зогсоож, тохирох арга хэмжээг авах хэрэгтэй

    • Анафилакс төст урвал: Анафилакс төст урвал (амьсгал өөрчлөгдөх,  нүүр халуун оргих, нүүрний хаван г.м.) тохиолдож болно. Өвчтөнийг маш сайн хянах хэрэгтэй, хэрэв эмгэг байдал ажиглагдвал энэ бэлдмэлийг хэрэглэхийг зогсоож, тохирох арга хэмжээг авах хэрэгтэй

    • Хуурамч альдостеронизм: Тунгийн хэтрэлт болон удаан хугацаагаар хэрэглэснээс болж цусны калийн хэмжээ багасах, цусны даралт ихсэх, биед натрийн ус хуримтлагдах, хавагнах, жин ихсэх зэрэг хуурамч альдостеронизмийн шинжүүд үүсч болно

    • Өвчтөнийг маш сайн хянах (сийвэнгийн калийн хэмжээг хянах г.м.) хэрэгтэй, хэрэв эмгэг байдал ажиглагдвал энэ бэлдмэлийг хэрэглэхийг зогсоох хэрэгтэй

    • Гипокалиемийн улмаас ядрах, булчин сулрах зэрэг илрэл тохиолдож болно

    • Өндөр настны хэрэглээ: Өндөр настай өвчтөнийг хэрэглэх үед гипокалиеми үүсэх зэрэг гаж нөлөөнүүд гарах хандлагатай нь эмнэл зүйн туршлага дээр ажиглагдсан учир өвчтөн бэлдмэлийг хэрэглэх үед анхааралтай хянаж, болгоомжтой хэрэглэх нь зүйтэй


    Хамт худалдан авдаг бараа


    Review


    Guest - 2018-07-22 04:57
    Guest - 2018-07-22 04:57
    Guest - 2018-01-11 04:03
    Жирэмсэн үед хэрэглэж болох уу?
    1800-1883 Лавлах төвийн эмч эмч Д.Баярмаа - 2018-01-11 04:03
    сайн байна уу шаардлагатай үед эмчийн заавраар хэрэглэнэ.
    Guest - 2018-01-11 04:06
    Жирэмсэн үед хэрэглэж болох уу?
    1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Баярмаа Д - 2018-01-11 04:06
    сайн байна заавал эмчийн заавраар хэрэглэнэ.
    Guest - 2018-04-14 13:44
    Судсаар хийдэг глицироныг хэр давтамжтай хийдэг вэ?
    1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Б.Энхцолмон - 2018-04-14 13:44
    Сайн байна уу,хүн хүн өөр тул,хяналтын эмчийн заалтаар хийнэ.Баярлалаа