Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

АЦЦ 600мг №10


MANUFACTURER: LEK Pharmaceuticals d.d


15,600 ₮

Тоо хэмжээ:

  • Фармакологийн үйлдэл: Цэрийг шингэрүүлэн хэмжээг нь ихэсгэж, ялгаралтыг нь хөнгөвчилж, цэр ховхрох боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ амьсгалын замын үрэвслийг багасгана

  • Ацетилцистеин мөн идээг шингэрүүлэх үйлдэл үзүүлдэг

  • Ацетилцистеин 600мг

  • Цэрний зуурмаг чанар ихэссэн ба салс-идээт цэр дагалдсан цочимог, архаг бронхит, бактери, вирусын трахеит, уушгины үрэвсэл, бронх тэлэх өвчин, бронхын багтраа, бронх салсаар бөглөрснөөс үүссэн ателектаз зэргийн үед хэрэглэнэ

  • Насанд хүрэгсэд өдөрт 1 удаа усанд уусгаж ууна

  • Тухайн бэлдмэл хэт мэдрэг хүмүүс, ходоод 12 хуруу гэдэсний шарх, цус алдалт, жирэмсэн үед хэрэглэхийг цээрлэнэ

Хамт худалдан авдаг бараа


Review


Guest - 2017-09-05 22:02
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Б.Мандах - 2017-09-05 22:02
сайн байна уу?асуултаа дэлгэрэнгүй бичээрэй.баярлалаа
Guest - 2017-06-15 11:12
3сартай хүүхдэд өгч болхуу калийн иод өдрийн 2оор 3хоног уусан цэр нь ховхорохгүй байна шөнөдөа их бөгшүүлж ханайх юма юу өгвөл зүгээр вэ туслаач
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2017-06-15 11:12
Сайн байна уу нярайд АЦЦ өгөхгүй. Баярлалаа
Guest - 2017-11-02 20:23
Сайнуу хоолны өмнө уухуу
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2017-11-02 20:23
Сайн байна уу хоолноос 1цагийн өмнө хоолны дараа 2цагийн дараа ууна. Баярлалаа
Guest - 2017-11-10 02:27
Сайн байна уу танай эмийн сангуудаар калийн иод байгаа юу
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Баярмаа Д - 2017-11-10 02:27
сайн байна уу Калийн иод 1%-100.0 Уусмал-манай таван шарын моност байгаа.
Guest - 2017-12-13 22:52
Сайн байна уу 5 сартай жирэмсэн юмаа цэр гарахгүй болхоор ацц 600 мг ууж байгаа зүгээр үү
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Ж. Давааболор - 2017-12-13 22:52
Сайн байна уу, жирэмсэн тохиолдолд заавал эмчид хандаж эмчийн заавраар хэрэглэнэ, Баярлалаа
Guest - 2017-12-22 06:31
Сайн байна уу. Моносын эмийн сангуудад калийн иод зардаг уу. Сар гарантай хүүхд хоолойд нь цэр дугараад байгаа юу өгвөл дээр вэ.
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Ж. Давааболор - 2017-12-22 06:31
Сайн байна уу, моносоор калийн иод найруулагдахгүй байгаа, нярай хүүхэд тул заавал эмчид үзүүлээрэй, Баярлалаа
Guest - 2018-01-13 20:57
Heden ml usand 600taig nairuulj uuh we
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Ж. Давааболор - 2018-01-13 20:57
Сайн байна уу, 100-150 мл халуун бүлээн усанд найруулна, Баярлалаа
Guest - 2018-04-04 13:34
sain bnu, esreg zaalt bgaa yu? yaaraltai hariulj tus bolooroi
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Э.Цэрэнчимэд - 2018-04-04 13:34
сайн байна уу жирэмсэн, ходоод, 12 хуруу гэдэсний шарх, цус алдалт уг эмэнд хэт мэдрэг хүн хэрэглэхгүй баярлалаа
Guest - 2018-06-03 13:08
Тонзиллитэнд уудаг юм болов уу ?
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Б.Мандах - 2018-06-03 13:08
сайн байна уу энэ эм нь Цэрний зуурмаг чанар ихэссэн ба салс-идээт цэр дагалдсан цочимог, архаг бронхит, бактери, вирусын трахеит, уушгины үрэвсэл, бронх тэлэх өвчин, бронхын багтраа, бронх салсаар бөглөрснөөс үүссэн ателектаз зэргийн үед хэрэглэнэ баярлалаа