Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Новокайн 0.25%-2мл


MANUFACTURER: Нахиа импекс ХХК /ЭХНТ/


130 ₮

Тоо хэмжээ:

Эсийн мембраныг натри, кали ионыг нэвтрүүлэх чанарыг өөрчлөх замаар мэдрэх мэдрэлийн ширхэгээр сэрэл дамжих явцыг дарангуйлна. Новокайн гэмтээгүй салст бүрхүүлийг нэвтрэхдээ муу учир өнгөц буюу төгсгөлийн мэдээ алдуулалт үүсгэх идэвхээр сул бөгөөд харин нэвчүүлэн түгээх, дамжуулалтын болон нуруу нугасны мэдээгүйжүүлэлтэнд сайн үр нөлөө үзүүлнэ.

  • Новокайн 0.25%-2мл

  • Нэвчүүлэх, дамжуулалтын, нугасны мэдээгүйжүүлэлтийг ашиглан хийх хагалгаанууд, гипертони өвчин, цусны даралт гэнэтихдэх шинж бүхий жирэмсний хожуу хордлого, зүрхний бах, атеросклероз, зүрхний жирвэлзэх аритми, эндоартрит, ходоод 12 хуруу гэдэсний шархлаа, нейродермит, намарс, нүдний эвэрлэг бүрхүүлийн үрэвсэл, иридоциклит, глауком, суудлын мэдрэлийн үрэвсэл, гуурсан хоолойн багтраа, хэрхийн ба халдварын гаралтай үений үрэвсэл зэрэгт хэрэглэнэ

  • Нэвчүүлэн мэдээ алдуулахад 0.25-0.5%, А,В, Вишнеквскийн аргаар мэдээ алдуулахад 0.125-0.25%, дамжуулалтын мэдээгүйжүүлэлтэнд 1-2%, нугасны мэдээгүйжүүлэлтэнд 5%-ийн уусмалыг тус тус хэрэглэнэ

  • Гаж нөлөө: Новокайны эмчилгээний үед толгой эргэх, бие сулрах, цусны даралт буурах таталдах, муужрах, шок болох арьс үрэвсэх, нугасны мэдээгүйжүүлэлтийн үед нүүр цайж цонхийх хүйтэн хөлс гарах, судасны цохилт гэнэт сулрах, амьсгаа давхцах, бөөлжих, толгой өвдөх зэрэг гаж нөлөө илэрнэ

  • Цээрлэлт : Тарих хэсэгт үрэвсэх идээт шарах байх, новокайнд хэт мэдрэг хүмүүс, зүрх судасны системийн хүнд өвчнүүд зэрэгт хэрэглэхийг цээрлэнэ

Хамт худалдан авдаг бараа


Review