Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Гроспринозин 500мг №20


MANUFACTURER: Gedeon Richter Plc


21,500 ₮

Тоо хэмжээ:

Вирусийн эсрэг шууд үйлдэлтэй бэлдмэл:  Гроприносин (инозин пранобекс) дархлал сайжруулах үйлдэлтэй, бие махбодийн хамгаалах чадварыг сайжруулах, дархлалын тогтолцоог идэвхжүүлэх болон вирусийн халдварын үед бие махбодийн эсэргүүцэх чадварыг ихэсгэдэг бэлдмэл. Түүнчлэн вирусийн эсрэг илэрхий үйлдэлтэй (вирүсийн үржлийг дарангуйлдаг). Гроприносин нь хоруу чанар багатай учир түүнийг зүрхний бах, зүрхний архаг дутагдал болон өндөр настанд хэрэглэхэд зохимж сайтай. Гроприносинийг цаг үеэ олж хэрэглэвэл вирусын халдварын явцыг хөнгөвчлөн цаашид халдварын хугацааг богиносгодог. Иймд бэлдмэлийг дархлал дутагдлалтай өвчтөнд ихэвчлэн зөвлөдөг. Вирусынн гаралтай амьсгалын замын халдвар болон херпесийн хурц болон архаг дахилтат халдварын үед өндөр үр дүнтэй бэлдмэл.

  • Нэг шахмалд:

  • Үйлчлэгч бодис: Метизопринол (инозин пранобекс) - 500 мг.

  • Туслах бодис: Төмсний цардуул, повидон, магнийн стеарат

  • Дүрслэл: Цагаан өнгөтэй, зууван хэлбэрийн шахмал, хоёр талын гадарга нь гүдгэр, цагаан болон тосон цагаан өнгөтэй, нэг талдаа хуваах зориулалтын хэрчистэй, 17мм-ын урттай, 7мм-ын өргөнтэй.


  • Хориглох заалт:

  • Хэрэглэх явцад анхаарах зүйлс: Инозин нь бие махбодиос шээсний хүчил хэлбэрээр ялгардаг учир удаан хугацаагаар бэлдмэлийг хэрэглэх үед шээс болон цусанд агуулагдах шээсний хүчлийн хэмжээ ихэсдэг учир байнга шээсний хүчлийн хэмжээг хянах шаардлагатай. Шээсний хүчлийн хэмжээ өндөр байдаг өвчтөнд нэгэн зэрэг түүний хэмжээг бууруулдаг бүлгийн бэлдмэлтэй хамт хэрэглэж болно. Гроприносинийг элэгний дутагдалтай өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ. Учир нь гроприносин нь элгэнд хувиралд орно

  • Бэлдмэлийн сэтгэл хөдлөлийн үйл ажиллагаанд нөлөөлөх байдал: Бэлдмэл нь сэтгэл хөдлөлийн үйл ажиллагаанд нөлөөлдөггүй учир түүнийг автотээврийн хэрэгсэл жолооддог хүмүүст хэрэглэж болно

  • Эмийн харилцан нөлөөлөл: Дархлал дарангуйлдаг бэлдмэл нь Гроприносиний дархлал сэргээх үйлдлийг дарангуйлдаг. Гроприносиний ксантиноксидазийн ингибитор, шээсээр шээсний хүчлийн ялгаралтыг ихэсгэдэг бүлгийн бэлдмэл болон шээх хөөх бэлдмэлтэй хамт хэрэглэхдээ болгоомжлох шаардлагатай.Инозин пронабексийг зидовудинтай хамт хэрэглэхэд цусанд агуулагдах зидовудиний хэмжээ ихэсдэг, түүнчлэн хагас ялгаралтын хугацааг уртасгадаг. Иймд энэ хоёр бэлдмэлийг хамт хэрэглэх тохиолдолд зидовудиний тунг багасгах, хоорондын хэрэглэх хугацааг уртасгах шаардлагатай. Ингэснээр зидовудиний цусанд агуулагдах хэмжээг зохих түвшинд барина

  • Тусгай заалт: Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмчлэгч эмчтэй зөвлөлдөнө үү.Гроприносин нь бусад вирүсийн эсрэг бэлдмэлийн нэгэн адил вирүсийн халдварын эрт үед нь (эхний хоногт) зөв хэрэглэж чадвар үр дүн нь маш өндөр

  • Гаж нөлөө: Гроприносинийг удаан хугацаагаар хэрэглэхэд ч зохимж сайтай. Бэлдмэлийг зогсооход гарсан гаж нөлөө амархан арилдаг. Нэмэгдэл эмчилгээг шаарддаггүй.Бөөрний үйл ажиллагаа хэвийн байх үед бэлдмэлийг хэрэглэх явцад шээс болон цусанд шээсний хүчлийн хэмжээ ихсэх (гэхдээ, хэмжээндээ байж болно) магадлалтай.

  • Байнга тохиолддог гаж нөлөөнд (˃1% тохиолдлын):

  • Хоол боловсруулах тогтолцооны талаас: Хоолны дуршил буурах, дотор муухайрч зарим тохиолдолд бөөлжилтөнд хүргэдэг, аюулхай орчмоор өвдөх.

  • Элэгний талаас: Аминотрансфераза фермент, шүлтлэг фосфотаза болон карбамид азотын хэмжээ цусанд ихсэх.

  • Арьсны талаас: Загатнаа, тууралт.

  • Төв мэдрэлийн тогтолцоо: Толгой өвдөх, толгой эргэх, ядрах.

  • Бусад шинж: Үе мөчөөр өвдөх.

  • Ховор тохиолдох гаж нөлөө (˂1% тохиолдлын):    Хоол боловсруулах тогтолцооны талаас: Суулгалт, өтгөн хатах.

  • Төв мэдрэлийн тогтолцоо: Цочромтгой, нойрмог болох нойргүйтэх

  • Шээс бэлгийн тогтолцоо: Полиури

  • Харшлын урвал: Толбот гүвдрүүт тууралт, чонон хөрвөс, загатнаа, ангионевротик хаван

  • Эмийн тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд: Эмчилгээний тунгаар бэлдмэлийг хэрэглэхэд эмийн тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдол гараагүй. Тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд ходоод угаах болон шинж тэмдгийн эмчилгээг хийнэ.

  • Өндөр настанд: Өндөр настанд эмийн тунгийн зохицуулалт хийх шаардлагагүй. Насанд хүрэгчдийн тунгаар хэрэглэнэ. Хижээл ба өндөр настны цусанд агуулагдах шээсний хүчлийн хэмжээ өндөр байна

  • Дараах тохиолдолд бэлдмэлийг хэрэглэхгүй

  • Бэлдмэлийн найрлаганд орсон ямар нэгэн бодист харшилтай тохиолдолд
  • Тулай Бөөрний чулуутай өвчтөнд
  • Бөөрний III зэргийн дутагдалтай өвчтөнд
  • Нэг хүртэлх насны хүүхдэд
  • Жирэмсэн болон хөхүүл эхэд хэрэглэхийг хориглоно. Учир нь эдгээр эхэд эмнэлзүйн судалгаа хийгдээгүй болно

Хамт худалдан авдаг бараа


Review


Guest - 2015-04-06 15:35
Сайн байна уу? Гроспринозин 500мг №50 гэсэн эмний үнэ 42000 гэж байх юм. Ямар ялгаатай юм бол ? https://emonos.mn/category/product/23942/
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2015-04-06 15:35
Сайн байна уу ширхэгээрээ өөр өөр байгаа
Guest - 2015-03-22 16:44
зажилж уух уу залгиж уух уу
1800-1883 Лавлах төвийн эмч Р. Мөнхдаваа - 2015-03-22 16:44
Сайн байна уу, энэ эмийг залгиж ууна.
Guest - 2015-06-13 17:43
сайн байна уу. Улаанбурхан тусаад эдгэсэн юм. дархлаагаа сайжруулах эм бэлдмэл юу хэрэглэх вэ
1800-1883 Лавлах төвийн эмч Г.Тунгалагтамир - 2015-06-13 17:43
Гроспринозин манай эмийн сангуудаар дууссан байгаа. Та виферон дархлаа дэмжихээр хэрэглэж болно.
Guest - 2015-06-22 12:47
Guest ees asuuya hed honog uuj bj haluun buursan be bayarlalaa
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2015-06-22 12:48
Сайн байна уу гроспринозин вирүсийн эсрэг эм байгаа халуурсан тохиолдолд уугаад 3-5 хоногт халуун буурч үрэвсэл намддаг байгаа. Баярлалаа
Guest - 2015-07-02 16:07
sn bna uu ulaan burhanii ued odriin hedeer yaaj uuh ve
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2015-07-02 16:07
Сайн байна уу биеийн кг жинд тооцож бодон тунг эмч тогтоодог. Баярлалаа
Guest - 2015-07-02 16:29
Хоногийн дээд тун хэд вэ надад корийн үед өдөрт 12 шахмал уухаар бичсэн ингэж хэрэглэж болох уу
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2015-07-02 16:29
Сайн байна уу кг жин нас халдьарын зэргээс хамаарч тунг тогтоодог. Баярлалаа
Guest - 2015-07-10 06:28
Хоолой идээлж халуурж байгаа том хүн ууж болох уу
1800-1883 Лавлах төвийн эмч Р. Мөнхдаваа - 2015-07-10 06:28
Сайн байна уу, хоолой нь идээлсэн бол эмчийн зааврын дагуу үрэвслийн эсрэг эмчилгээ хийлгэнэ. Энэ эмийг уухгүй.
Guest - 2015-07-20 16:11
Хоолой идээлж халуурж байгаа том хүн ууж болох уу
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2015-07-20 16:11
Сайн байна уу та эхлээд эмчид үзүүлэх нь зөв хоолойны үрэвсэлд өгч болно. Вирусын гаралтай үрэвсэлд хэрэглэж болно. Баярлалаа
Guest - 2015-11-17 10:58
Sain bna uu grosprinozin emiin talaar ur dun muutai amerikad horigolson geh met zuvulguug neted neg Navchaa Tovuu gedeg emch bichsen bhiin yamar uchirtai bhiin
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Э.Нэргүй - 2015-11-17 10:58
Сайн байна уу Гроприносин (инозин пранобекс) дархлал сайжруулах үйлдэлтэй, бие махбодийн хамгаалах чадварыг сайжруулах, дархлалын тогтолцоог идэвхжүүлэх болон вирусийн халдварын үед бие махбодийн эсэргүүцэх чадварыг ихэсгэдэг бэлдмэл
Guest - 2016-02-02 17:36
Гропринозин танайд байга юу хэд гэж байга бэ
1800-1883 Лавлах төвийн эмч Р. Мөнхдаваа - 2016-02-02 17:36
Сайн байна уу, Гроспринозин 20 ширхэг нь 18000 төгрөгөөр манай эмийн сангуудаар худалдаалагдаж байгаа.
Guest - 2016-01-18 11:06
Гропринозин гэсэн энэ эмийг хэдэн цагийн зайтай хэрэглэдэг юм бэ
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Э.Нэргүй - 2016-01-18 11:06
Сайн байна уу Насанд хүрэгсдэд: Хоногт 2 шахмалаар 3-4 удаа ууж хэрэглэнэ.Баярлалаа
Guest - 2016-01-18 11:13
3-4 зайтай тунг эмчийн тогтоосноор жишээ нь: Том хүнд хоногийн дээд тун нь 4гр буюу 500мг 8 ширхэг, хүүхдийн томуу томуу төст өвчний үед 50мг/кг-р гэх мэтээр хэрэглэдэг гэх юм үнэн үү
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Э.Нэргүй - 2016-01-18 11:13
Сайн байна уу Насанд хүрэгсдэд: Хоногт 2 шахмалаар 3-4 удаа ууж хэрэглэнэ. Хүүхдэд: Хоногийн тун биеийн жинд 50мг/кг-д тооцно. Шаардлагатай гэж үзвэл эмчилгээг үргэлжлүүлэн хэрэглэх эсвэл 7-8 хоног завсарласны дараа дахин үргэлжлүүлэн хэрэглэнэ. Вирусын гаралтай амьсгалын хурц халдварын үед эмчилгээний өндөр үр дүнд хүрэхийн тулд гроприносинийг өвчний эхний шинж тэмдэг илрэнгүүт эсвэл өвчний эхний хоногт хэрэглэх ёстойг анхаар. Харин өвчний шинж тэмдэг арилснаас хойш 1-2 хоног гроприносинийг хэрэглэнэ. Улаан бурхан: Хоногийн тун биеийн жинд 100мг/кг-д тооцон 3-4 удаа ууна. Эмчилгээний үргэлжлэх хугацаа 7-14 хоног.Баярлалаа
Guest - 2016-03-06 08:33
Сайн байна жуу улаан бурхан туссан хүүхджэд хэр хэмжээтэй яаж өгөх вэ
1800-1883 Лавлах төвийн эмч Г. Отгонтөгс - 2016-03-06 08:33
Сайн байна уу.50мг/кг жинд бодож өгнө.Хүүхдийн жингээс хамаарна гэсэн үг.
Guest - 2016-03-12 12:09
гар хөл амны өвчиний үед ууж болох уу
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Б. Одгэрэл - 2016-03-12 12:09
Сайн байна уу ууж болно. баярлалаа
Guest - 2016-06-05 05:12
Гроприносины тухай худал мэдээллээ болиочээ. Ард иргэдээ оросоор эмийн зааврын уншаад үзээрэй танай байгууллагыг эдийн засгийн цагдаад өгнө ингэж болохгүй
Guest - 2018-06-20 06:41
Сиропоороо байгаа юу? Ямар үнэтэй вэ?
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Э.Цэрэнчимэд - 2018-06-20 06:41
сайн байна уу Гропринозин 250мг/5мл 150мл Сироп - Gedeon Richter Plc 14,300.000 манайхаар байна. баярлалаа
Guest - 2016-07-21 02:50
Сайн байна уу. Цитомегулавирусын халварын үед ямар тунгаар уух вэ хариулж өгч тусална уу. Жин 53 кг
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ариунзаяа - 2016-07-21 02:50
Сайн байна уу,Заавал эмчийн заалтаар ууна энэ эмийг .Хоногт 2 шахмалаар 3-4 удаа ууж хэрэглэнэ.Эмчлэгч эмч нь нарийн тун хэрэглэх өдрийг тогтооно.Баярлалаа
Guest - 2018-06-20 06:42
Сиропоороо байгаа юу? Ямар үнэтэй вэ?
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Э.Цэрэнчимэд - 2018-06-20 06:42
сайн байна уу сайн байна уу Гропринозин 250мг/5мл 150мл Сироп - Gedeon Richter Plc 14,300.000 манайхаар байна. баярлалаа
Guest - 2016-09-22 20:48
гроспринозиныг интерферон лаатай цуг хэрэглэж болох уу
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2016-09-22 20:48
Сайн байна уу хамт хэрэглэхгүй аль нэгийг нь дангаар нь хэрэглэнэ. Баярлалаа
Guest - 2016-10-06 04:08
sn bn u ГРОПРИНОЗИН 500МГ тай эмийг ой 3 сартай хүүхэддээ хоолойны эмтэй андуураад 2 хоног өгчихсөн ямар нэг сөрөг нөлөө байгаа юу энэ эмэнд
1800-1883 Лавлах төвийн эмч Т.Туул - 2016-10-06 04:08
Сайн байна уу, Өдөрт хэдэн ширхэгийг өгсөн юм бол?
Guest - 2016-11-10 01:40
сайн байнуу энэ эмийг бүслүүр үлдийн үед хэрэглэж болох ууу
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2016-11-10 01:40
Сайн байна уу эмчийн заалтаар хэрэглж болно. Бүслүүр үлдэнд виферон лаа ирлүү үр дүнтэй байдаг. Баярлалаа
Guest - 2016-11-10 04:29
юу ёолиороод байгаан бэ
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ариунзаяа - 2016-11-10 04:29
Сайн байна уу соёлтой харьцахыг хүсье
Guest - 2016-12-07 19:07
50мг/кг гэхээр 15 кг жинтэй хүүхдэд яаж өгөх бэ? 1 удаагийн тун нь хэд вэ
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Ж. Давааболор - 2016-12-07 19:07
Сайн байна уу, 250мг-аар 8 цагийн зайтай ууна, 1 уухдаа бүтэнийг хуваагаад хагасыг ууна гэсэн үг
Guest - 2016-12-10 23:49
сайн байнуу эмчээ.Хүү маань 2 нас 2 сартай. 39,3 хүртэл халуурсан эмч нь ibuprofen denk Фломиксин,Гроспринозин 500м бичиж өгсөн боловч үр дүн гараагүй.Гэхдээ эдгээр эмийг удаан өгөөгүй.Учир нь халуун нь буурахгүй байсан.Одоо Гроспринозин Фромилид 2-г хамт өгч болохуу. Энэ 2 чинь 1 нь вирусны гаралтай нөгөөх нь нянгийн гаралтай ханиаданд уудаг зөв үү
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ариунзаяа - 2016-12-10 23:52
Сайн байна уу,Эдгээр эмээ хэд хоног өгсөн бэ? 3-5 хоног хэрэглээд үр дүн гарахгүй бол эмчийн заалтаар эмээ солих хэрэгтэй.Тиймээ Гроприносин нь вирусийн эсрэг үйлдэлтэй эм,флемоксин нь антибиотик байгаа .Давхар ибупрофеноо хүүхдийн тунгаар болон эдгээр 2 эмээ эмчийн заалтаар өгч болно.Баярлалаа
Guest - 2016-12-12 02:53
баярлаллаа
Guest - 2016-12-12 02:54
Сайн байна уу. Хүүхэд маань 2 настай хүүхэд ойр ойрхон бөгшүүлж ханиалгаад тэгээд унтаж чадахгүй ханиад сэрээд байна яах ёстой вэ Эмчээ
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Ж. Давааболор - 2016-12-12 02:54
Сайн байна уу, өрхийн эмчдэ хандаж чагнуудж үзээрэй
Guest - 2017-01-04 08:18
Ene beldmeliig ur dungee ugduggui virusiin garaltai haniadad uguhgui gechihsen baih um. Navchaa Tovuu ged page deer. Yamar uchirtai um bol?
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Ж. Давааболор - 2017-01-04 08:18
Сайн байна уу, вирусын эсрэг дархлаа дэмжих үйлдэлтэй бэлдмэл байгаа ханиад гэдэг вирусын гаралтай учир хэрэглэж болно.
Guest - 2017-01-16 03:44
Нэг хүртэлх насны хүүхдэд хэрэглэж болохгүй гэсэн байна. Эмч 5 сартай хүүхдэд өглөө орой хоёрны нэгээр бичиж өгсөн. Эхний талыг нь өгчихсөн байхдаа ууж болохгүйг нь мэдлээ. Одоо уулгаж болох уу? Өгөөгүй нь дээр юм боловуу
1800-1883 Лавлах төвийн эмч эмч А.Солонго - 2017-01-16 03:44
Сайн байна уу? Биеийн байдлыг харгалзан эмчийн заалтаар хэрэглэж болно
Guest - 2017-01-16 01:34
Манай хүү 4 сартай ханиалгад байгаа юм. Эмчид үзүүлсэн чинь энэ эмийг бичиж өгсөн юм уух нь зөв болвуу
1800-1883 Лавлах төвийн эмч эмч А.Солонго - 2017-01-16 01:34
Сайн байна уу? Вирусаар үүсгэгдсэн ханиад томуугын үед хэрэглэж байгаа гол эм байгаа
Guest - 2017-01-26 02:57
сн бна уу. 22 кг жинтэй хүүхэд өдөрт яаж уух вэ, 500аар 2 удаа уухуу, 2/3оор 3 удаа уух уу, эм уух зай заавал 8 цаг бх ёстой юу, хурдан хариу өгвөл сайн бна баярлалаа
1800-1883 Лавлах төвийн эмч Т.Туул - 2017-01-26 02:57
Сайн байна уу. 1 шахмалаар өдөрт 3 удаа ууна, цочмог халдварын үед 5-14 хоног,архаг халдварын үед 10 хоногын курс эмчилгээ 7-10 хоногын зайтай 2-3 удаа давтана.
Guest - 2017-01-26 02:57
сн бна уу. 22 кг жинтэй хүүхэд өдөрт яаж уух вэ, 500аар 2 удаа уухуу, 2/3оор 3 удаа уух уу, эм уух зай заавал 8 цаг бх ёстой юу, хурдан хариу өгвөл сайн бна баярлалаа
1800-1883 Лавлах төвийн эмч Т.Туул - 2017-01-26 02:57
Сайн байна уу. 1 шахмалаар өдөрт 3 удаа ууна, цочмог халдварын үед 5-14 хоног,архаг халдварын үед 10 хоногын курс эмчилгээ 7-10 хоногын зайтай 2-3 удаа давтана.
Guest - 2017-03-10 09:58
Энэ эмийг жирэмсэн хүн ууж болох уу одоо 7сартаы
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2017-03-10 09:58
Сайн байна уу 7 сартай бол болно. Баярлалаа
Guest - 2017-06-03 00:23
5 sartai jiremsen uuj bolhuu salhin ceceg tusciimaa
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Б.Уянга - 2017-06-03 00:23
Сайн байна уу? Та заавал нарийн мэрэгжлийн эмчээс зөвөлгөө аваарай халдвартын лавлах 100 залгаад зөвөлгөө аварай, баярлалаа
Guest - 2017-11-05 06:42
сайн байна уу. herpesiin үед урдьчилан сэргийлэх зорилгоор уудаг уу. уувал яамар тунгаар уух вэ. 70кг
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Ж. Давааболор - 2017-11-05 06:43
Сайн байна уу, хэрэглэж болно, тунгийн зааврыг өрхийн эмчид хандаж бичүүлээрэй, Баярлалаа
Guest - 2017-11-19 02:02
Сайн байна уу 9кг 13 кгтай хүүхдэд өдөрт ямар тунгаар өдрийн хэдээр өгөх вэ?
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Энхцолмон - 2017-11-19 02:02
Сайн байна уу, 9кг-тай хүүхдэд таллаад 1/2-р өдөрт 2 удаа,13кг-тай хүүхдэд 1 ширхэгээр өдөрт 2 удаа өгнө
Guest - 2017-12-16 09:32
Emegteichuudiin urewseld todruulbal beleg erhten dr urgatsah shig ym garsn uyd bichin ugsun zow uu
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2017-12-16 09:32
Сайн байна уу хэрэглэж болно. Баярлалаа
Guest - 2017-12-25 09:20
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ган-Өлзий - 2017-12-25 09:20
Сайн байна уу
Guest - 2017-12-25 01:03
ene emiig tegeed uuj boloh ymu bolkumu? horigloson edr gehiin?
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Ж. Давааболор - 2017-12-25 01:03
Сайн байна уу, дэлгэрэнгүй мэдээлэлийг 1800-1883-аас лавлана уу,
Guest - 2017-12-25 09:43
ene emiig tegeed uuj boloh ymu bolkumu? horigloson edr gehiin?
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ган-Өлзий - 2017-12-25 09:43
Сайн байна уу. Эрүүл мэндийн яамны албан ёсны мэдээлэл хийгээгүй бол гадуур явж байгаа мэдээлэлд итгэх хэрэггүй
Guest - 2018-01-07 20:57
Sain bna uu 5n sartai xuuxded ogch boloxuu? Emch bichij ogson bxin ug ni bol 1xurtelx nasnii xuuxded xotiotoi gesen bna?
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ган-Өлзий - 2018-01-07 20:57
Сайн байна уу. Эмчийн зааврын дагуу хэрэглэж болно.
Guest - 2018-02-14 01:52
сайн байна уу. манай хүүхдийн мазокын шинжилгээгээр Цитомегаловирус илэрсэн юм. одоо охин маань 30 орчим кг жинтэй. хэдий хугацаанд ямар тунгаар уух вэ? энэ вирус нь бүүр устах уу, зөвлөгөө өгч тус болооч.
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Энхцолмон - 2018-02-14 01:52
Сайн байна уу,эмчийнхээ бичиж өгсөн хугацаанд л ууна даа,бүрэн устана.Та хүүхдийн нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй дээ.Баярлалаа
Guest - 2018-03-06 05:25
Gedesnii virusiin haldvariin uyed huuhded ugch boloh uu, 11kg jintei huuhded 1/2r udurt 2 udaa uuj boloh uu
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Б.Мандах - 2018-03-06 05:25
сайн байна уу эмчийн заалтаар өгөөрэй баярлалаа
Guest - 2018-06-18 08:03
Salhin tsetse Tussan 8 nastai 28 kg jintei hvv heded ene eniig uulgaj bolohuu yamar hemjeeger uulgah be bayrlala
1800-1883 Лавлах төвийн эмч Б. Ариунцэцэг - 2018-06-18 08:03
Сайн байна уу эмчийн заавраар хэрэглэнэ та эмчдээ хандаарай баярлалаа.
Guest - 2018-06-18 08:04
Salhin tsetse Tussan 8 nastai 28 kg jintei hvv heded ene eniig uulgaj bolohuu yamar hemjeeger uulgah be bayrlala
1800-1883 Лавлах төвийн эмч Б. Ариунцэцэг - 2018-06-18 08:04
Сайн байна уу эмчийн заавраар хэрэглэнэ та эмчдээ хандаарай баярлалаа.
Guest - 2018-07-04 01:27
Салхин цэцэгдсэн 13 настай 55kg huuhded yaj uulgah ve
1800-1883 Лавлах төвийн эмч Т.Идэрбат - 2018-07-04 01:27
Сайн байна уу та 2 ширхэгээр өдөрт 3 удаа өгөөрэй. Баярлалаа
Guest - 2018-07-04 17:37
Хатиганд ууж болохуу өдөрт хэд уудаг вэ
1800-1883 Лавлах төвийн эмч Т.Идэрбат - 2018-07-04 17:37
Сайн байна уу Энэ эмийг заавал эмчийн заалтаар ууна. Хоногт 2 шахмалаар 3-4 удаа ууж хэрэглэнэ. Эмчлэгч эмч нь нарийн тун хэрэглэх өдрийг тогтооно. Баярлалаа
Guest - 2018-09-03 05:56
Sain bnuu? Mnii darhalaa mash muu davhar davhar 2 3 homhoi uruul toirood bainga garaad bnaa. Atsiklovir turhlegeer turhej bgaa davhar ene emiig uuval zugeer uu? 21 nastai udurt hediig her udaan uuval zugeer ve? Eron homhoinii ene virusiig yaj sn darah ve yamar negen ustgah arga charga bdg uu? Zuwluguu ugnu uu bayrlalaa.
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Э. Риймаа - 2018-09-03 05:56
сайн байна уу? энэ эм нь вирусын эсрэг дархлаа дэмжих үйлдэлтэй эм хомхооны үед ууж болно. хоногт 4 удаа 5-7 хоног ууна.
Guest - 2018-09-03 05:56
Sain bnuu? Mnii darhalaa mash muu davhar davhar 2 3 homhoi uruul toirood bainga garaad bnaa. Atsiklovir turhlegeer turhej bgaa davhar ene emiig uuval zugeer uu? 21 nastai udurt hediig her udaan uuval zugeer ve? Eron homhoinii ene virusiig yaj sn darah ve yamar negen ustgah arga charga bdg uu? Zuwluguu ugnu uu bayrlalaa.
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Э. Риймаа - 2018-09-03 05:56
сайн байна уу? энэ эм нь вирусын эсрэг дархлаа дэмжих үйлдэлтэй эм хомхооны үед ууж болно. хоногт 4 удаа 5-7 хоног ууна.