Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Предизин 35мг №60


MANUFACTURER: Gedeon Richter Plc


29,400 ₮

Тоо хэмжээ:

  • Триметазидин нь антиангиналь болон антигипоксант үйлдэлтэй. Кардиомиоцит ба тархины нейронд нөлөөлснөөр эдгээр эсийн бодисын солилцоо болон үйл ажиллагааг хэвийн болгодог. Энергийн потенциалыг ихэсгэх, исэлдүүлэн карбоксилжүүлэх урвалыг идэвхижүүлэх болон хүчилтөрөгчийн хэрэгцээг зөв зохистойгоор хэрэглэх (анаэроб гликолизыг ихэсгэх болон өөхний хэт исэлдэлтийг хориглох) замаар цитопротектор үйлдэл үзүүлдэг. Миокардын агших чадварыг дэмжих, эсийн доторх агуулагдах АТФ болон фосфокреатининий хэмжээг буурахаас сэргийлдэг. Хүчиллэг нөхцөлд эсийн мембраны ионы сувгийн үйл ажиллагааг хэвийн болгох, кардиомиоцитийн дотор кальци ба натрийн хуримтлалыг саатуулах, эсийн доторх калийн ионы хэмжээг хэвийн болгоно

  • Миокардын ишеми болон реперфузигээр үүсгэгдсэн эсийн доторх ацитоз болон фосфатийн хэмжээг багасгадаг. Чөлөөт радикалийн нөлөөгөөр үүсгэгдсэн гэмтлийг саатуулах, эсийн мембраны бүрэн бүтэн байдлыг хадгалах, ишемийн голомтонд нейтрофилийн идэвхжилтээс сэргийлэх, цахилгаан потенциалийн үргэлжлэлийг уртасгах, эсээс креатинфосфокиназийн ялгаралтыг багасгах болон миокардийн ишемийн гэмтлийн илрэлтийг багасгадаг. Триметазидин нь гипоксийн үед эсийн доторх АТФ-ийн хэмжээг буурахаас сэргийлэх замаар эсийн энергийн солилцоог хадгалдаг. Ийм байдлаар триметазин нь эсийн мембраны ионы сувгийн үйл ажиллагааг хэвийн хангаж, кали болон натрийн ионыг эсийн мембранаар зөөвөрлөх болон эсийн гомеостазыг хадгалдаг. Триметазидин нь тосны хүчлийн хэт исэлдэлтийг дарангуйлж, ялангуяа сонгомлоор “урт цагирагт” 3 кетоацил-КоАтиолазаг дарангуйлан, глюкозын исэлдэлтийг ихэсгэн улмаар гликолиз болон исэлдэн декарбоксилжүүлэх харьцааг сэргээх замаар миокардыг ишемигээс хамгаалана

  • Триметазидины гол үндсэн шинж нь өөхний хэт исэлдэлтээс глюкозийн хэт исэлдүүлэлтэнд шилжүүлдэг чанарт оршдог. Триметазидин нь дараах үйлчлэлтэй: гипокси болон ишемийн үед зүрх ба нейросенсор эрхтэний энергийн солилцоог дэмждэг, ишемигээр сэдээгдсэн үед эсийн доторх ацидозын хэмжээ ба эсийн мембраны ионы урсгалын өөрчлөлтийн зэргийг багасгадаг, зүрхний ишемийн ба реперфужсэн эдэд олон бөөмт нейтрофилын зөөвөрлөлтийн түвшин ба нэвчсийг багасгадаг, эмийг зогсооход гемодинамикт шууд нөлөө үзүүлдэггүй. Зүрхний бахын үед хөдлөлийн дахилтын тоог багасгадаг, нитратийн хэрэгцээг багасгадаг, бэлдмэлийг хэрэглэснээс хойш хоёр долоо хоногийн дараа өвчтөний биеийн хүчний ачаалал даах чадварыг ихэсгэдэг, цусны даралтын огцом хэлбэлзлэлийг хязгаарладаг, ишемийн дисфункцтэй өвчтөний зүүн ховдлын булчингийн агших чадварыг ихэсгэдэг. Чих хамар хоолойн эмгэгтэй өвчтөний сонсгол болон вестибуляр сорилын хариуг нэмэгдүүлнэ, толгой эргэх болон чих шуугихыг багасгадаг. Нүдний судасны эмгэгийн үед нүдний торлогийн үйл ажиллагааны идэвхийг сэргээнэ

  • Шахмал бүрд:

  • Үйлчлэгч бодис: Триметазидин дигидрохлорид 35 мг

  • Туслах бодис: Цөмд: бичил талст целлюлоз, цэллэгнүүлжихийн өмнөх цардуул, гипромеллоз, усгүйжүүлсэн коллоид кремнийн диоксид, стеарат магни

  • Бүрхүүл: Опадрай II ягаан 85G24057 (поливинилийн спирт &ndash бага зэрэг усгүйжүүлсэн), тальк, титаны диоксид, макрогол/PEG3350, буурцагны лецитин, улаан төмрийн оксид, шар төмрийн оксид, хар төмрийн оксид

  • Зүрхний ишеми өвчин: Зүрхний бахын хөдлөлтийн үеийн эмчилгээ ба түүнээс сэргийлэх эмчилгээ (хавсарсан эмчилгээ), нүдний судасны хориоретинал эмгэг, судасны гаралтай толгой эргэх эмгэг, ишемийн гаралтай кохлео-вестибуляр эмгэг (чих шуугих, сонсголын өөрчлөлт)

  • Жирэмсэн эх: Жирэмсэн үеийн аюулгүй байдлын судалгаа байхгүй учир жирэмсэн эхэд триметазидинийг хэрэглэхгүй

  • Хөхүүл эх:Триметазидин нь хөхний сүүгээр гадагшилдаг. Иймд хөхүүл үед триметазидинийг хэрэглэх шаардлагатай бол хүүхдийг хөхнөөс гаргах шаардлагатай

  • Дотуур ууж хэрэглэнэ. Нэг шахмалаар өглөө, орой хоолтой хамт хэрэглэнэ

  • Цээрлэлт: Бэлдмэлийн найрлаганд орсон аль нэгэн бодист харшилтай. Жирэмсэн эх, хөхүүл эх 18 нас хүртэлх хүүхэд хэрэглэхгүй. (үр дүн ба аюулгүй байдлыг тогтоогоогүй)

Хамт худалдан авдаг бараа


Review


Guest - 2014-05-29 12:32
1800-1883 Лавлах төвийн эмч - 2014-05-29 12:32
Хүчилтөрөгчийн дутагдал эмчлэх эм.
Guest - 2015-09-01 13:11
Guest - 2017-06-11 05:44
панангинтай хамт хэрэглэж болох уу. хэдий хугацаагаар уух вэ энэ хоёртой кальци Д-г ууж болох уу
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2017-06-11 05:44
Сайн байна уу панангин эмийг удаан хугацаанд хэрэглэхгүй. Предизин эмийг кальци Д хамт хэрэглэж болно. Баярлалаа
Guest - 2017-10-16 00:52
кардионат, милдронат эд нартай адилхан гэсэн үг үү тэ?
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2017-10-16 00:52
Сайн байна уу кардионат мелдронат нэг эм байгаа. Баярлалаа
Guest - 2017-12-09 03:38
Зүрх дэлсэх үед ууж болхуу
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Баярмаа Д - 2017-12-09 03:38
сайн байна уу ууж болно.Баярлалаа
Guest - 2017-12-30 09:30
yg yuni em be bi ue mochnii em ym bolvuu gej bodsiimaa
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Ж. Давааболор - 2017-12-30 09:30
Сайн байна уу, зүрх судасны бодисын солилцоо сайжруулах бэлдмэл байгаа, Баярлалаа
Guest - 2018-01-15 07:20
15 настай хүүхэд ууж болох уу хэр удаан хугацаагаар ууж болох ву
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч А. Солонго - 2018-01-15 07:20
Сайн байна уу? Зүрхний эмчийн заалтаар хэрэглээрэй. Баярлалаа
Guest - 2018-03-19 20:48
Сайн байна уу , энэ эмийг ууж байгаа. Рибоксин хамт ууж болох уу.
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Э.Цэрэнчимэд - 2018-03-19 20:48
сайн байна уу болно эмчийн заавраар уугаарай баярлалаа
Guest - 2018-08-03 06:23
Udriin hedeer uuh
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Б.Энхцолмон - 2018-08-03 06:23
Сайн байна уу,өдөрт 1 удаа ууна.Баярлалаа.