Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Гексикон №1


MANUFACTURER: НИЖФАРМ ОАО


2,900 ₮

Тоо хэмжээ:

Эмийн эмчилгээний бүлэг: Эмэгтэйчүүдийн өвчний эмчилгээнд хэрэглэх антисептик болон нянгийн эсрэг бэлдмэлийн бүлэг. Нянгийн эсрэг бэлдмэл болон антисептик бусад бэлдмэлд хамаарагдана.

Эм судлалын үйлдэл: Гексикон нь хэсэг газарт хэрэглэх зориулалттай антисептик бэлдмэл бөгөөд доор дурдсан эгэл биетэн грамм эерэг болон грамм сөрөг бактериуд вирусийн эсрэг нөлөөлнө. Үүнд: Treponema pallidum, Chlamidia spp., Ureaplasma spp., Neisseria gonorroeae, Trichomonas vaginalis, Gardnerella vaginalis, Bacteroides fragilis, Herpes virus гэх мэт. Харин уг бэлдмэл Pseudomonas spp., Proteus spp., зэрэг нянгууд сул мэдрэг байх бөгөөд мөн түүнчлэн хүчилд тэсвэртэй бактериуд, спорт бактериуд болон мөөгөнцрүүд тэсвэртэй байдаг. Гексикон нь лактобациллийн үйл ажиллагааны идэвхийг өөрчилдөггүй. Тэрээр цус болон идээтэй үед идэвхээ хадгалдаг байна /хэдий идэвхи нь багасах боловч/. Клиникийн өмнөх судалгаагаар гексикон бэлдмэл нь жирэмслэлтээс хамгаалах нөлөөтэй байжээ. Түүний сперматоцид үйлдэл нь сперматозойдын метаболизм болон мембраны нэвчимхий чанарын өөрчлөх үйлдэлтэй нь холбоотой байдаг байна.

1 лаанд:

Идэвхитэй бодис:Хлоргексидиний биглюконат: 0,016г

Туслах бодис:Макрогол-1500 /полиэтиленоксид 1500/, макрогол-400 /полиэтиленоксид 400/ зэрэг туслах бодис 3,1гр жинтэй лаа хийхэд хүрэлцэхүйц хэмжээгээр агуулагдана.

Бэлгийн замаар дамжих халдвараас /хламидиоз, уриаплазмоз, трихомониаз, заг хүйтэн, тэмбүү, бэлгийн замын херпес гэх мэт/ урьдчилан сэргийлэхийн тулд бэлгийн харьцаанаас хойш 2 цагийн дотор хэрэглэнэ. Эх барих эмэгтэйчүүдийн халдвар үрэвсэлт хүндрэлээс урьдчилан сэргийлэхийн тулд /эмэгтэйчүүдийн мэс ажилбарын өмнө, төрөх болон үр хөндөлтийн өмнө, үтрээнд ерөндөг тавьсны өмнө болон дараа, умайн хүзүүний диатермокоагуляцийн өмнө болон дараа умайн доторх шинжилгээний өмнө/ хэрэглэнэ. Бактерийн гаралтай вагиноз болон үтрээний үрэвсэл /ялангуяа өвөрмөц бус холимог трихомонадаар үүсгэгдсэн /умайн хүзүүний улайлт, бэлгийн загатнаа, жирэмсэн болон хөхүүл үед үүссэн үед тус тус хэрэглэнэ. Төрөх насны эмэгтэйчүүдийн үр тогтолтоос сэргийлэх хэсгийн эмчилгээнд хэрэглэнэ /ууж хэрэглэх жирэмслэлтээс хамгаалах бэлдмэлүүд хэрэглэхэд болон үтрээнд ерөндөг тавихад цээрлэлтэй тохиолдлууд, мөн түүнчлэн төрсний дараах үе хөхүүл үе, жирэмслэлтийг тасалсны дараах үе, цэвэршлийн өмнөх үе, тохиолдлын чанартай жирэмслэлтээс сэргийлэх шаардлага гарсан үе, ууж хэрэглэх жирэмслэлтээс хамгаалах эмээ мартсан үед гэх мэт/. Үтрээгээр хэрэглэнэ. Лааг зөвхөн хэрэглэхийн өмнө савлалтаас гаргана.

Эмчилгээний зорилгоор: 1 ширхэгээр өдөрт 2 удаа 7-10 хоног хэрэглэнэ. Шаардлагатай бол ээлж эмчилгээг 20 хоног хүртэл үргэлжлүүлж болно. Халдвараас урьдчилан сэргийлэх болон бэлгийн замын халдвараас сэргийлэх зорилгоор: хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсноос хойш 2 цагийн дотор 1 ширхэгийг хэрэглэнэ. Жирэмслэлтээс хамгаалах зорилгоор: бэлгийн хавьтлаас 5 минутын өмнө хэрэглэх бөгөөд үйлдэл нь 4 цаг орчим хадгалагддаг. Дахин бэлгийн хавьталд орох тохиолдолд лааг дахин хэрэглэнэ.

Гаж нөлөө: Харшлын урвал болон загатнаа илэрч болох бөгөөд энэ нь бэлдмэлийг хэрэглэхээ зогсоосны дараа түр зуур үргэлжилж болзошгүй

Цээрлэлт: Бэлдмэлийн найрлаган дах аль нэгэн бодист хэт мэдрэгшсэн өвчтөнд хэрэглэхгүй.Сарын тэмдэг эхлээгүй охид хэрэглэхгүй.

Анхааруулга: Бэлдмэлийн жирэмслэлтээс хамгаалах аргын идэвхийг дээшлүүлэхийн тулд хэрэглэх аргыг сайтар мөрдөх шаардлагатай. Түүнийг үтрээний халхавчин хамгаалагч буюу ерөндөгтэй хавсруулан хэрэглэж болно. Бэлгийн харьцааны үед ариун цэврийн хэрэглэлийг /спринциний савангийн уусмал мөн саван зэрэг нь бэлдмэлийн идэвхийг алдагдуулна/ үтрээгээр хэрэглэхийг хориглодог. Учир нь жирэмслэлтээс хамгаалах идэвхи нь алдагдаж болзошгүй. Харин гадна бэлэг эрхтэнийг угаах нь үтрээгээр хэрэглэсэн гексикон лааны идэвхи нөлөөг алдагдуулахгүй. Хүүхдэд: гексикон үтрээний лааг 16 мг тунгаар сарын тэмдэг эхлэх үед охидод хэрэглэж болно.

Жирэмсэн ба хөхүүл үед: Бэлдмэлийг жирэмсэн ба хөхүүл үед хэрэглэх нь цээрлэлтгүй болно.

Тун хэтрэлт: Тун хэтэрсэн тохиолдол мэдээлэгдээгүй байна.


Review


Guest - 2014-12-27 00:09
Сайн байнуу энэ лааг өндгөвчний үрэвсэлд хэрэгл эж болохуу.
1800-1883 Лавлах төвийн эмч Г.Отгонтөгс - 2014-12-27 00:09
Сайн байна уу.Тухайн лаа нь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлэх боловч өндгөвчний үрэвсэлд хамгийн гол нь дотроосоо эмчилгээ хийх нь чухал байдаг.
Guest - 2015-03-25 06:48
Eniig vtreegeer hiihvv
Guest - 2015-12-31 01:36
Жирэмсэн хүн хэрэглэж болох уу
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2015-12-31 01:36
Сайн байна уу хэрэглэж болно. Баярлалаа
Guest - 2016-02-17 17:02
Sain bnuu mycoril ged laa nii tuhai medej bolhu tanai tailbarder baidggui ? Bas fungibob 150 ged emnii talaar hanas medell avch boloh bol
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Э.Нэргүй - 2016-02-17 17:02
Сайн байна уу Гексикон нь хэсэг газарт хэрэглэх зориулалттай халдварын эсрэг бэлдмэл дэлгэрэнгүй мэдээлэлийг 18001883 аас лавлаарай
Guest - 2016-02-17 17:02
Sain bnuu mycoril ged laa nii tuhai medej bolhu tanai tailbarder baidggui ? Bas fungibob 150 ged emnii talaar hanas medell avch boloh bol
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Э.Нэргүй - 2016-02-17 17:02
Сайн байна уу Гексикон нь хэсэг газарт хэрэглэх зориулалттай халдварын эсрэг бэлдмэл дэлгэрэнгүй мэдээлэлийг 18001883 ас лавлаарай
Guest - 2016-03-18 04:02
Sain baina uu jhn zagatnaad, tsagaan ym garaad bgaa ued xereglej bolox uu
1800-1883 Лавлах төвийн эмч Г. Отгонтөгс - 2016-03-18 04:02
Сайн байна уу. Та мазокын шинжилгээ өгөөрэй.Үрэвсэл болон загатнааг намдаах үйлчилгээ байгаа.
Guest - 2016-03-18 04:04
Ymar neg emtei xavsarch xereglex estoi yu esvel dangaarn xeregleed bj bolox uu
1800-1883 Лавлах төвийн эмч Г. Отгонтөгс - 2016-03-18 04:04
Сайн байна уу.Заавал мазок өгөөрэй. Юу илэрч байна вэ гэдгээс шалтгаалаад хавсарч эмчилэх эсэхээ шийднэ.
Guest - 2017-07-27 06:28
Сайн байна уу Би гадаадад бдаг ю л даа бэлгийн замын өвчин авсан юм шиг байна Доошоо цагаан юм гараад байна бас бие засахаар хорсоод байна ийм шинж тэмдэг илрээд 1 сар гаруй болж бгаа яхуу гонорея (Gonorrhea) юм шиг бна энэ лаа тус болох уу ??
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ариунзаяа - 2017-07-27 06:28
Сайн байна уу,энэ лаа нь бэлгийн замын үрэвслээс урьдчилан сэргийлэхээр хэрэглэж болно.Бэлгийн замын өвчний үед үрэвслийн эсрэг антибиотик эмчийн заалтаар хэрэглэвэл үр дүнтэй.
Guest - 2016-06-05 06:56
Sn bnuu oroin tsagaar hihuu? 10 honogiihiig bichij ugsim 10 honog hj blh umu?
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2016-06-05 06:56
Сайн байна уу 10 хоног хийж болно. Оройн цагаар орондоо ороод хийгээд унтана. Баярлалаа
Guest - 2016-06-05 06:58
Sn bnuu oroin tsagaar hihuu? 10 honogiihiig bichij ugsim 10 honog hj blh umu?
Guest - 2017-07-19 09:34
Сайн байна уу. Энэ лаа аптекид 19500 гэж байсан. Энд 2900 гэсэн баына ямар ялгаатай юм бол? Би эмчийн бичиж өгсөн жорыг алга болгосон байна. Жозамецин өдөрт 2 удаа 5 хоног. Метронидазол өдөрт 3 удаа 7 хоног. Уухаас гадна гексикон өдөрт 2 удаа гэсэн байсан санагдаад байх юм. Лааг өдөрт 2 удаа хийнэ гэж байх уу. Өдрийн цагаар яааж хэрэглэх ёстой вэ лааг
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Ж. Давааболор - 2017-07-19 09:34
Сайн байна уу, Гексикон 16мг №10 Үтрээний лаа-14500 юм байна хугацааг нь сайн хараарай, лааг 12 цагийн зайтай хэрэглэж болно, Баярлалаа
Guest - 2016-08-17 12:09
Ene laag xereglek bga vyd jiremsen bolox bolomjgv gsn vgv te
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ариунзаяа - 2016-08-17 12:09
Сайн байна уу,Төрөх насны эмэгтэйчүүд жирэмснээс хамгаалах зорилгоор хэрэглэсэн үед жирэмслэх боломжгүй.Үрэвсэл намдаах зорилгоор хэрэглэж байгаа бол эмчилгээ хийлгэснээс хойш жирэмслэх бүрэн боломжтой.Баярлалаа
Guest - 2016-10-30 22:36
сайн байна уу энэ лааг хөхүүл үед хэрэглэж болох уу
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Ж. Давааболор - 2016-10-30 22:36
Сайн байна уу, заалт нь дээр нь болно гэсэн байна
Guest - 2017-02-20 18:48
Сайн байна уу. Намайг терхоминад гэдэг өвчин туссан гээд энэ лаатай хамт рэтэглэх таоиа бичижагсөн юмаа. Тэр бичигээ гээчихээд аптекийн хүнээс асуутал броадсэд гэдэг тариа өглөө. 3 ширхэгийг 8 цагаар гэж. Гэтэл зааврыг нь унштал загхүйтэн гэдэг өвчтнд онцгой сайн гэжээ. Трихоминадад сайн гэж бичээгүй бна. Энэ тариа нь гексиконтой хамтдаа миний трихоминад өвчн ыгг эдгээхүүү. Эсвэл тариагаа солих ёстой юу. Ш нжилгээ өгсөн э нэлгээсээ хол байгаа тул та бүхэнд хандаж бна. Туслаач
1800-1883 Лавлах төвийн эмч Т.Туул - 2017-02-20 18:48
Сайн байна уу. Цефатриксины бүлгийн антибиотик өргөн хүрээний антибиотик трихоминадад үйлчилнэ.
Guest - 2017-02-22 01:00
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Ж. Давааболор - 2017-02-22 01:00
Сайн байна уу, дараа нь хийнэ, Баярлалаа,
Guest - 2017-02-21 10:59
Сайн бнуу биений юм ирсэн үед үргэлжлүүлж хийж болхуу
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Ж. Давааболор - 2017-02-21 10:59
Сайн байна уу, дараа нь хийнэ, Баярлалаа,
Guest - 2017-03-23 09:10
Сайн байна уу. Энэ лаанаас авсан чинь дуусах хугацаа нь: 2017.03 гэсэн байна. Одоо хэрэглэж болох болов уу?
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ариунзаяа - 2017-03-23 09:11
Сайн байна уу,Та моносын эмийн сангаас авсан уу? Аль салбараас авсан бэ?Дуусах хугацаа 2017 оны 3 сард дуусна гэсэн учраас хэрэглэхгүй.Та холбогдох утасны дугаараа үлдээнэ үү!
Guest - 2017-03-23 09:08
Годен до: 03.17 гэсэн байгаа юм.
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ариунзаяа - 2017-03-23 09:08
Сайн байна уу,Дуусах хугацааг бичсэн он сар байна .Баярлалаа
Guest - 2017-04-02 22:55
Сайн байна уу. Энэхүү лааг 3 удаа хийхэд цустай юм гарах юм. Яасан юм бол? Мөн лаа хийж байх үедээ хавьталд орж болдог болов уу? Жирэмслэх болов уу? Баярлалаа.
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2017-04-02 22:55
Сайн байна уу цус гарах шинж илрэхгүй. Жирэмснээс хамгаалах зорилгоор хэрэглэж байгаа үед бэлгийн харьцаанд орж болно. бэлгийн харьцаанд орхоос 2 цагийн өмнө лаагаа хийсэн тохиолдолд жирэмсэн бололхгүй. Баярлалаа
Guest - 2017-06-22 03:45
Сайн байна уу. Би саяхан төрсөн юм аа тгд доошоо эвгүй үнэртэй юм гараад байхаар нь мазокийн шинжилгэ хийлгэсэн чинь трихоминазтай байна гэх юм. Төрөхөөсө өмнө мазок өгөхөд илрээгүй төрсөний дараа харьцаанд ороогүй бхад хаанаас энэ өвчинг авчихдаг юм болоо.
1800-1883 Лавлах төвийн эмч эмч А.Солонго - 2017-06-22 03:45
Сайн байна уу? Дахин нойтон түрхэцийн шинжилгээ хийлгэж үзээрэй. Өмнө нь халдвар аваад шинж тэмдэг илэрэхгүй дархлаа сайтай илэрээгүй төрсний дараа дархлаа суларах үед илэрч байх магадлалтай. Хамгийн найдвартай мэдэх арга бол дахин нойтон түрхэцийн шинжилгээ хийж баталах шаардлагатай
Guest - 2017-07-01 19:18
sain bna uu. jiremsnees hamgaalah zorilgoor 5 min umnu gj deer zaavar deere bichsen bolovch 2017.04.02nii doorh comment deer emch Zoljargal 2 tsagiin umnu hiine gsn baih yum. Ali ni zuv yum bee
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч А. Солонго - 2017-07-01 19:18
Сайн байна уу? хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсноос хойш 2 цагийн дотор 1 ширхэгийг хэрэглэнэ. Жирэмслэлтээс хамгаалах зорилгоор бэлгийн хавьтлаас 5 минутын өмнө хэрэглэнэ. Баярлалаа
Guest - 2018-06-13 18:32
Sn bnu terjinan laani zaavrig heleech hohul uyed hereglj bolohuu
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Б.Энхцолмон - 2018-06-13 18:32
Сайн байна уу,хөхүүл үед хэрэглэж болно.Баярлалаа.
Guest - 2017-09-17 04:47
Энэ лааг хийсний дараа хайлахдаа усан болж гадагшилдагуу?
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч А. Солонго - 2017-09-17 04:47
Сайн байна уу? Эхэн үедээ салст гадагшилж болох бөгөөд эмчилгээний явцад хэвийн болноо. Баярлалаа
Guest - 2017-09-17 04:47
Энэ лааг хийсний дараа хайлахдаа усан болж гадагшилдагуу?
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч А. Солонго - 2017-09-17 04:47
Сайн байна уу? Эхэн үедээ салст гадагшилж болох бөгөөд эмчилгээний явцад хэвийн болноо. Баярлалаа
Guest - 2017-09-29 21:33
Сайн байна уу жирэмслэлтээс хамгаалах зорилгоор хийвэл яаж хэрэглэх вэ?
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Б.Мандах - 2017-09-29 21:33
сайн байНа уу?Жирэмслэлтээс хамгаалах зорилгоор: бэлгийн хавьтлаас 5 минутын өмнө хэрэглэх бөгөөд үйлдэл нь 4 цаг орчим хадгалагддаг. Дахин бэлгийн хавьталд орох тохиолдолд лааг дахин хэрэглэнэ.баярлалаа
Guest - 2017-11-08 03:59
Энэ лааг хэрэглэсний 2 дахь өдрөөс цусархаг ялгадас гараад байхын зүгээр үү? Биений юм ирэх болоогүй байдаг бүүр гайхаад байна. Онлайн туслахруу нь бичихээр хариу өгөхгүй юмаа одоо яах болж байна аа?
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Ж. Давааболор - 2017-11-08 03:59
Сайн байна уу, лаанаас болох нь ховор байгаа, лаагаа зогсоогоод эмэгтэйчүүдийн эмчид хандаарай, Баярлалаа
Guest - 2018-02-08 17:05
Sain bnu antibiotikiin muuguntsur d hergelj bolhuu
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Г.Бадамгарав - 2018-02-08 17:05
Сайн байна уу Эмчийн заавраар хэрэглэж болно
Guest - 2018-02-01 01:13
Sain bnuu ene laag jiremsnii 5 doloo honogtoos hereglej bolohuu urewseltei gej garsiin gadaad bdiinmaa zaawal hariu uguurei
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Г.Бадамгарав - 2018-02-01 01:13
Сайн байна уу Жирэмсэн үеийн үтрээний үрэвсэлд хэрэглэж болноо
Guest - 2018-02-26 18:37
Жирэмсэн хүн төрөх зам цэвэрлэх зорилгоор хийж байгаа юма. Энэ лаа усшиг гардаг уу? Шөнө унтаж бхад энэ лааг хийснээс хойш ус шиг шингэн гарах юм. Одоо 39-40 долоо хоногтой болхоор ус лаа 2г ялгахгүй бна
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Б.Мандах - 2018-02-26 18:37
сайн байна уу тийм энэ лааг хэрэглэсний дараа ус шиг гарах нь байдаг.хэрвээ төрөх замаас гарсан бол их хэмжээгээр эсвэл байнга шүүрч гарч болно.эх барихын эмчтэйгээ бас холбогдоорой ялгахад төвөгтэй байвал.баярлалаа
Guest - 2018-06-19 09:52
Sn bnu? Jiremsen ymaa, emchiin zaawraar 7honog hii gesen ymaa, ehnii odroos ehleed l horsood bie tuhgui orgiod 5 honog ongorson ch adilhan bna, harshilna gej bhu? Eswel urewseltei bolohoor ingeed bgan bolowu?
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Э.Цэрэнчимэд - 2018-06-19 09:52
сайн байна уу Гаж нөлөө: Харшлын урвал болон загатнаа илэрч болох бөгөөд энэ нь бэлдмэлийг хэрэглэхээ зогсоосны дараа түр зуур үргэлжилж болзошгүй Цээрлэлт: Бэлдмэлийн найрлаган дах аль нэгэн бодист хэт мэдрэгшсэн өвчтөнд хэрэглэхгүй. баярлалаа
Guest - 2018-04-18 01:44
сайн байна уу би төрснийхөө дараа спралл тавиулсан юмаа. дараа нь үрэвсэлтэй байна гээд энэ эмийг бичиж өгч байсан юмаа одоо 1 жил өнгөрч байна. одоо дахин хэрэглэж болох уу? дотроосоо ямар эмчилгээ хийлгэх вэ?
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Б.Энхцолмон - 2018-04-18 01:44
Сайн байна уу,эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж шинжилгээ өгч байж эмчилгээ бичүүлэх хэрэгтэй.Баярлалаа.
Guest - 2018-04-20 19:43
Энэ лааг 5 хоног хийсэн. Одоо жирэмсэн 37 7 хоногтойдоо, хийж дууссанаас хойш доошоо жаахан жаахан цагаан юм гараад байх юм зүгээр болов уу?
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч М.Булган - 2018-04-20 19:43
Сайн байна уу. Энэ лаа нь өөрөө усан суурьтай лаа. Үрэвслийн эсрэг мөн хэсэг газрыг халдваргүйжүүлдэг, тодорхой хэсэг нь урсаж гардаг шүү. Баярлалаа.
Guest - 2018-07-13 09:43
Сайн байна уу Үтрээ улайлттай үед энийг хэрэглэж болох уу?
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Э. Риймаа - 2018-07-13 09:48
сайн байна уу. Гексикон нь хэсэг газарт хэрэглэх зориулалттай антисептик бэлдмэл эгэл биетэн грамм эерэг болон грамм сөрөг бактериуд вирусийн эсрэг нөлөөлнө. тиймээс шинжилгээ өгсөний дараа эмчийн заавраар хэрэглээрэй