Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Эритромицин/protech/ 500мг №10


MANUFACTURER: Торгон туул ЭХНТ


6,800 ₮

Тоо хэмжээ:

Макролидын бүлгийн бичил биетний өсөлт үржлийг саатуулах үйлдэлтэй антибиотик. Рибосомын донорын хэсэгт 50S субъедиництэй холбогдож амин хүчлийн молекул хооронд пептидийн холбоо үүсэхийг өөрчлөх ба бичил биетний уургийн нийлэгжилтийг саатуулна. Харин нуклеин хүчлийн нийлэгжилтэнд нөлөөлөхгүй. Бэлдмэлийг өндөр тунгаар хэрэглэхэд бичил биетнийг үхүүлнэ.Пенициллиназа ялгаруулдаг ба ялгаруулдаггүй Staphylococcus spp (ялангуяа Staphylococcus aureus) Streptococcus spp., (Streptococcus pneumonia, Streptococcus pyogenes, альфа- цус задлагч стрептококк (Viridans-ын бүлэг)), Bacillus anthracis, Corynebacterium diphtheria, Corynebacterium minutissimum зэрэг грам эерэг бичил биетэн Neisseria gonorrhoeae, Haemophilus influenza, Bordetella pertussis, Brucella spp., Legionella spp., (Legionella pneumophila) зэрэг грам сөрөг бичил биетэн Mycoplasma spp (Mycoplasma pneumoniae), Chlamydia spp (Chlamydia trachomatis), Treponema spp., Rickettsia spp., Entamoeba histolytica, Listeria monocytogenes зэрэг бусад бичил биетэнд тус тус үйлчилнэ.Харин Escherichia coli, Pseudomonas aeruginosa, Shigella spp., Salmonella spp ба бусад бичил биетэн бэлдмэлд тэсвэртэй.Бэлдмэл 0.5мг/л-с бага концентрациараа мэдрэг бичил биетний, 1-6мг/л концентрациараа дунд зэргийн мэдрэг бичил биетний, 6-8мг/л концентрациараа бага зэргийн тэсвэртэй буюу тэсвэртэй бичил биетний өсөлт үржлийг тус тус саатуулна.

  • Үйлчлэгч бодис: Эритромицин 0.1г, 0.25г

  • Туслах бодис: Төмсний цардуул, повидон, твин 80, кальцийн стеарат, тальк

  • Бүрхүүл:ацетилфталилцеллюлоза, эмнэлгийн касторын тос, титанийн хоёрч исэл

  • Дүрслэл: Цагаан буюу цагаавтар өнгийн, дугуй, хоёр тал уруугаа гүдгэр, бүрхүүлтэй шахмал

  • Хөндлөн зүслэгээр цагаан өнгийн нэг үе харагдана

  • Бэлдмэлд мэдрэг микрофлороор үүсгэгдсэн дараах халдвар: сахуу (ялангуяа бактери хадгалагч), хөхүүл ханиад (ялангуяа урьдчилан сэргийлэлт), трахома, бруцеллез, легионерийн өвчин, эритразма, листериоз, улаан эсэргэнэ, амебын гаралтай цусан суулга, заг хүйтэн нярайн салст бүрхүүлийн үрэвсэл, хүүхдийн уушгины үрэвсэл, Chlamydia trachomatis-р үүсгэгдсэн жирэмсэн эмэгтэйн шээс бэлгийн замын халдвар анхдагч тэмбүү (пенициллинд харшилтай өвчтөн), тетрациклин болон бусад эмүүд үр дүнгүй буюу зохихгүй байгаа насанд хүрэгсдийн хүндрэлгүй хламидоз (шулуун гэдэс ба шээс бэлгийн доод замын) чих хамар хоолойн эрхтний халдвар (гүйлсэн булчирхайн үрэвсэл, чихний үрэвсэл, дайвар хөндийн үрэвсэл), цөс дамжуулах замын халдвар (цөсний хүүдийн үрэвсэл) амьсгалын дээд ба доод замын халдвар (цагаан мөгөөрсөн хоолойн үрэвсэл, гуурсан хоолойн үрэвсэл, уушгины үрэвсэл), арьс ба зөөлөн эдийн халдвар (арьсны идээт өвчин, ялангуяа өсвөр үеийхний батгашил, халдварлагдсан шарх, цооролт, II-III зэргийн түлэгдэлт, тэжээлгүйдлийн яршил), нүдний салст бүрхүүлийн халдвар зэрэгт тус тус хэрэглэнэ.Хэрэх өвчтэй хүмүүс стрептококкын халдварын хүндрэлээс (гүйлсэн булчирхай ба залгиурын үрэвсэл) сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. Түүнчлэн эмчилгээ болон оношлогооны ажилбарын үед (гэдэсний хагалгааны өмнөх бэлтгэл, нүүр амны мэс ажилбар, зүрхний гажигтай өвчтөнг дурандах) халдварт хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. Дотуур ууж хэрэглэнэ

  • Насанд хүрэгсэд ба 14-с дээш насны хүүхдэд хэрэглэх нэг удаагийн тун 0.25-0.5г байх бөгөөд хоногт 1-2г-р хэрэглэнэ. Бэлдмэлийг 6 цагийн зайтай хэрэглэнэ. Хүнд явцтай халдварын үед хоногийн тунг 4г хүртэл нэмэгдүүлж болно.4 сараас 18 хүртэл насны хүүхдэд халдварын явц, биеийн жин, наснаас хамаарч хоногт 30-50мг/кг тунгаар 2-4 хувааж, 3 сар хүртэл насны хүүхдэд хоногт 20-40мг/кг-р тус тус хэрэглэнэ. Илүү хүнд явцтай халдварын үед тунг 2 дахин ихэсгэж болно.Сахуугийн нян хадгалагчийн (бактериноситель) эмчилгээнд 0.25г-р хоногт 2 удаа хэрэглэнэ. Анхдагч тэмбүүгийн ээлж эмчилгээнд хэрэглэгдэх нийт тун 30-40г бөгөөд эмчилгээ 10-15 өдөр үргэлжилнэ.Амёбын гаралтай цусан суулгын эмчилгээнд насанд хүрэгсдэд 0.25г-р хоногт 4 удаа, хүүхдэд хоногт 30-50мг/кг-р 10-14 өдөр хэрэглэнэ.Легионеллезийн үед 0.5-1г-р хоногт 4 удаа 14 өдөр хэрэглэнэ.Заг хүйтний үед 0.5г-р 6 цагийн зайтай 3 өдөр, цаашдаа 0.25г-р 6 цагийн зайтай 7 өдөр тус тус хэрэглэнэ. Гэдэсний хагалгааны өмнөх бэлтгэлд халдварт хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 1г тунгаар мэс заслаас 19 цаг, 18цаг, 9 цагийн өмнө (нийт 3г) ууж хэрэглэнэ

  • Гаж нөлөө: Харшлын урвал:арьсны харшлын урвал (чонон хөрвөс, бусад хэлбэрийн тууралт), эозинофилийн тоо ихсэх, ховор тохиолдолд анафилаксын шок. Дотор муухайрах, бөөлжих, ходоод өвдөх, гэдэс дүүрэх, хэвлийгээр өвдөх, суулгалт, дисбактериоз, ховор тохиолдолд амны хөндийн мөөгөнцөр, нарийн бүдүүн гэдэсний псевдомембраноз үрэвсэл (эмчилгээний үед болон дараа), элэгний үйл ажиллагааны өөрчлөлт, цөс зогсонгишлын шарлалт, элэгний трансаминазын идэвх ихсэх, нойр булчирхайн үрэвсэл, сонсгол муудах ба чих шуугих (өндөр тунгаар хэрэглэх үед - хоногт 4г-с дээш, эмчилгээг зогсоосны дараа сонсгол дахин сайжирна)

  • Онцгой анхааруулга! Бэлдмэл хөхний сүүнд нэвтэрдэг учир хөхүүл үед эритромициныг хэрэглэж байгаа тохиолдолд хөхөөр хооллолтоос зайлсхийнэ

  • Удаан хугацааны эмчилгээний үед элэгний үйл ажиллагааны лабораторийн үзүүлэлтийг хянах шаардлагатай

  • Эмчилгээг эхэлснээс хойш хэдэн өдрийн дараа цөс зогсонгишлын шарлалтын шинж илэрч болох ба завсарлагагүй 7-14 өдрийн эмчилгээний дараа эрсдэл нэмэгдэнэ

  • Бөөр ба элэгний дутагдалтай өвчтөнд болон настангуудад сонсгол хордуулах гаж нөлөө илүү тохиолдоно

  • Haemophilus influenzae-ын зарим тэсвэртэй омог эритромициныг сульфаниламидтай хамт хэрэглэхэд мэдрэг болно

  • Цусанд элэгний трансаминазын идэвх, шээсэнд катехоламин (дифенилгидразины тусламжтайгаар колориметрийн тодорхойлолт) тодорхойлох шинжилгээнд нөлөөлж болно

  • Цээрлэлт: Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс, сонсгол муудах, терфенадин ба астемизолтой хамт хэрэглэх, хөхүүл үе зэрэгт тус тус хэрэглэхийг цээрлэнэ

  • Зүрхний хэмнэл алдагдал (өгүүлэмжтэй), QT интервал уртассан, шарлалт (өгүүлэмжтэй), элэг ба бөөрний дутагдал зэргийн үед тус тус болгоомжтой хэрэглэнэ

Хамт худалдан авдаг бараа


Review


Guest - 2014-12-13 18:16
Jiremsen hun hereglej bolohuu. Hooloi ivduud ulaigaad ideelchihsen ene emiig uu gesen yumaa
1800-1883 Лавлах төвийн эмч Г.Отгонтөгс - 2014-12-13 18:16
Сайн байна уу. Уг эмийг зайлшгүй шаардлагаар эмчийн зааврын дагуу хэрэглэж болно.
Guest - 2018-06-05 14:28
Sain bnuu eritromitsiniig 5 nastai huuhded ogch bolohu.500mg huvaaj ogch bolohu .bayrlalaa tanid
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Дэлгэрцэцэг - 2018-06-05 14:28
сайн байна уу? эмчийн заалтаар өгч болнооо баярлалаа
Guest - 2016-05-04 18:48
emch ene emiig bichij ogson ym tsagaanaas ni awaarai gj tegsen emiin sangaas ochood bichigee vzvvled awsan makropen gj em KRKA-n tsagaan nii ene gd ogson ter makropen ni ene em monvv
1800-1883 Лавлах төвийн эмч Р. Мөнхдаваа - 2016-05-04 18:48
Сайн байна уу, макропен нь эритромицинээс арай сүүлд гарсан адилхан бүлгийн антибиотик байна. Яг эритромицин биш.
Guest - 2017-04-17 23:03
Сайн байна уу.эритромицин 500 тайг терхополын хамт уу гэж бичиж өгсөн юм.Төрөөд 7 хонож байгаа юм.төрхөөс гархад энэ эмийг уу гэсэн юм.Тэгхэд заалтан дээрээ ууж болохгүй гэсэн байна. хөхүүлж байгаа.Өрхийн эмч уу гэсэн бас.Ууж болох юм болов уу.Баярлалаа.
1800-1883 Лавлах төвийн эмч эмч А.Солонго - 2017-04-17 23:03
Сайн байна уу? Үрэвсэлтэй байгаа бол ууж болноо. Уусны дараа 2 цагийн дараа хүүхдээ хөхүүлээрэй. Тэгвэл аюулгүй. Баярлалаа
Guest - 2017-05-04 02:34
Ench buurnii urewseld ципринол bichij ugsiin.эмийн санч ene em bhguie elythromycin uuj bolno geed ugsun. Uilchilgee ni adil boluu
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ариунзаяа - 2017-05-04 02:34
Сайн байна уу,бөөрний үрэвсэлд ципринол эмчийн заалтаар хэрэглэнэ.Эритромицин хэрэглэхгүй.Баярлалаа
Guest - 2017-05-04 07:39
Elytsromyciniig buurnii urewseld uudaggui gesen uguu
1800-1883 Лавлах төвийн эмч эмч А.Солонго - 2017-05-04 07:39
Сайн байна уу? Антибиотикийн зөвлөгөө өгөх хориотой болсон тул зөвлөгөө өгөх боломжгүй байна уучлаарай
Guest - 2018-02-12 18:03
Ene Erydromicin emiig emegteichuudin uruwsuld uulgadag uu? Mash gashun ym idseni daraa uusanch ogiod dotor muuxairch tolgoi erguled xodod xyamragad bx ym taaraxgyu bn gesen ug u? Ayultai gaj nuluu bga yu ene emend?
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Г.Бадамгарав - 2018-02-12 18:03
Сайн байна уу Эритромицин нь өргөн хүрээний үйлдэлтэй антибиотик бөгөөд эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчний үед илүү үр дүнтэй. Гаж нөлөө нь дотор муухайрах , огиж бөөлжих , толгой эргэх зэргээр илэрч болно. Хоол идсэний дараа усаар сайн даруулж уувал гаж нөлөө бага илэрнэ. Баярлалаа
Guest - 2018-03-06 09:08
Сайн байна уу. Хоол идсний дараа уугаад байгаа хэрнээ бөөлжөөд байх юм. Харшлах хүнс байдаг уу?
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Б.Мандах - 2018-03-06 09:08
сайн байна уу гаж нөлөө илэрч байгаа тул уухаа түр зогсоогоод зөвлөсөн эмчдээ эргэн үзүүлэн эмчилгээгээ солиулаарай.баярлалаа
Guest - 2018-04-21 06:48
Эритромицин/protech/ 500мг ene yag yu yund uudag em be
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Б.Энхцолмон - 2018-04-21 06:48
Сайн байна уу,бүх төрлийн үрэвсэлт өвчнүүдийн үед ууна.Баярлалаа.
Guest - 2018-04-23 14:14
Хатгаа авч эмнэлэгт хэвтээд гарсныхаа маргааш ахиж халуураад өрхийн эмч энэ эмийг зөвлөсөн юм. Одоо 8сартай хүүхэд. Уулгаж болох уу
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ган-Өлзий - 2018-04-23 14:14
Сайн байна уу. Эмчдээ эмнэлэгт хийгдсэн эмчилгээнүүдээ үзүүлээл энэ эмийг бичсэн бол заавраар нь хэрэглэж ойрхон хянуулна уу.
Guest - 2018-04-23 14:22
Ter 8 sartai eejid helhed. hatgaa awad emnelges garad haluursan bol shuud ergeed emnelegte ochij hewteh zaalttai bdin bnleeshde
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ган-Өлзий - 2018-04-23 14:22
Таньд баярлалаа.
Guest - 2018-04-23 14:22
Ter 8 sartai eejid helhed. hatgaa awad emnelges garad haluursan bol shuud ergeed emnelegte ochij hewteh zaalttai bdin bnleeshde
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ган-Өлзий - 2018-04-23 14:22
Таньд баярлалаа.
Guest - 2018-08-19 20:59
PROCIPRO
Guest - 2018-08-25 22:38
Ene yg yunii em ve huuhded haluurhad og gsen ym yg yuni em ve
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Э. Риймаа - 2018-08-26 09:13
сайн байна уу? нянгаар үүсгэгдсэн үрэвслийн эсрэг хэрэглэнэ. антибиотик
Guest - 2018-10-18 16:23
Сайн байна уу жирэмсэн болсоноо мэдэлгүй энэ эмийг өдрийн 2оор нистатинтай хамт уусан үед сөрөг нөлөөтэй юу
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Б.Мандах - 2018-10-18 16:23
сайн байна уу хэр удаан уусан бэ та жирэмсний хяналтандаа орсон уу хяналтын эмчээсээ зөвөлгөө аваарай.баярлалаа
Guest - 2018-10-18 16:23
Сайн байна уу жирэмсэн болсоноо мэдэлгүй энэ эмийг өдрийн 2оор нистатинтай хамт уусан үед сөрөг нөлөөтэй юу
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Б.Мандах - 2018-10-18 16:23
сайн байна уу хэр удаан уусан бэ та жирэмсний хяналтандаа орсон уу хяналтын эмчээсээ зөвөлгөө аваарай.баярлалаа
Guest - 2018-10-18 19:45
Сайн байна уу жирэмсэн болсоноо мэдэлгүй энэ эмийг өдрийн 2оор нистатинтай хамт уусан 14 хоног уусан одоо 4 7 хоногтой л юм шиг байна
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Б.Мандах - 2018-10-18 19:45
сайн байна уу хэр удаан уусан бэ та жирэмсний хяналтандаа орсон уу хяналтын эмчээсээ зөвөлгөө аваарай.баярлалаа
Guest - 2018-10-27 04:52
Odriin xeder uudag we erytromiciniig
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Б.Мандах - 2018-10-27 04:52
сайн байна уу эмчийн заалтаар уугаарай.баярлалаа