Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Бактамед 0.75гр №10


MANUFACTURER: World Medicine Pharmaceutical Company


50,000 ₮

Тоо хэмжээ:

Ампициллин болон сульбактам орсон нийлмэл найрлагатай эмийн бэлдмэл.   Шинэ найрлага бүхий Сульбактамтай Ампициллин нь грам эерэг, грам сөрөг агаартан ба агааргүйтэн нянгийн аль алинд нь  үйлчилдэг ба  үйлчилгээ нь эсийн мембраны мукопептидуудын нийлэгжилтийг саатуулах замаар илэрнэ.

1 хайрцганд 10 флаконоор савлагдсан тарилгын бэлдмэл.

Ампициллин+Сульбактам = Бактамед 0,75г №10

1 флаконд агуулагдах идэвхтэй бодис:                                        0,75 г-д                      

Ампициллин (натрийн давс хэлбэртэй)                                        0.5 г                            

Сульбактам (натрийн давс хэлбэртэй)                                         0.25 г

  •  - Амьсгалын замын халдвар (уушигны хатгаа, буглаа, гуурсан хоолойн архаг үрэвсэл, уушигны гялтангийн буглаа гэх мэт.);
  •  - Чих, хамар, хоолойн эрхтнүүдийн халдвар (гүйлсэн булчирхайн үрэвсэл, хамрын хөндийн үрэвсэл, дунд чихний үрэвсэл г.м.);
  •  - Шээс, бэлгийн замын халдвар (бөөрний үрэвсэл, бөөрний тэвшинцэрийн үрэвсэл, давсагны үрэвсэл, шээлүүрийн үрэвсэл, түрүү булчирхайн үрэвсэл, умайн үрэвсэл);
  •   - Арьс, зөөлөн эдийн халдвар (ёлом, түүхий,  хоёрдогч халдвар үүссэн арьсны үрэвслүүд);
  •   - Яс болон үенүүдийн халдвар;
  •   - Ходоод-гэдэсний замын халдвар (цусан суулга, сальмонеллез, сальмонел тээгч);
  •  - Цөсний замын халдвар (цөсний болон цөсний сувгийн үрэвсэл);
  •   - Нянгийн цусан үжил;
  •   - Менингит;
  •   - Хэвлийн гялтангийн идээт үрэвсэл;
  •   - Улаан эсэргэнэ;
  •   - Гонококкийн халдвар (заг, хүйтэн);
  • Бага аарцгийн болон хэвлийн хөндийн эд эрхтний мэс ажилбарын дараах хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.

ХЭРЭГЛЭХ АРГА БОЛОН ТУН:

Бактамед-ыг булчин болон венийн судсанд (дуслаар 60-80 дусал/мин хурдтайгаар, эсвэл 3-5 минутын турш аажим шахаж тарина.). Венийн судсаар  5-7 хоног тарих ба эмчилгээг цаашид үргэлжлүүлэх шаардлагатай тохиолдолд булчинд тарих аргыг сонгоно.

Насанд хүрэгчдэд: халдвар хөнгөвтөр явцтай бол 1,5-3 г/хоног тунгаар  2 удаа хийх,

                                                    дунд зэргийн явцтай бол 3-6 г/хоног тунгаар 3-4 удаа хийх,

                                                   хүндэвтэр явцтай бол 12 г-ыг хоногт 4 удаа хийхээр тооцно.

                 Хоногийн дээд тун 12 г байна.

Хүндрээгүй заг хүйтэн өвчинд 1,5 г –ыг нэг удаа тарина.

Мэс заслын дараах халдвараас урьдчилан сэргийлэхэд 1,5–3 г -ыг мэдээгүйжүүлгийн  үед,

хагалгааны дараа 24 цагийн турш 6-8 цагийн зайтай, дээрх тунгаар тарина.

Хүүхдэд: энэхүү бэлдмэлийг  тарихдаа хоногийн тунг 150 мг/кг (100 мг/кг ампициллин, 50 мг/кг сульбактам), биеийн  жинд тооцоолон, хоногт 3-4 удаа хийнэ.

Дутуу төрсөн болон долоо хоног хүртэлх нярайд бактамедыг 12 цаг тутам тарина.

Бактамедын эмчилгээний үргэлжлэх хугацаа 5-14 хоног (хүнд халдварын үед эмчилгээний хугацааг уртасгаж болно). Биеийн халууралт хэвийн болж, эмнэл зүйд эдгэрэх шинж тэмдэг тодорхойлогдож эхэлснээс хойш эмчилгээг 48 цагийн турш үргэлжлүүлнэ.

ХОРИГЛОХ ЗААЛТ:

- Пенициллиний бүлгийн антибиотик болоэ энэхүү бэлдмэлийн найрлагад орсон аль нэгэн  бодист хэт мэдрэг бол,

- Халдварт мононуклеоз;

  - Хөхүүл үе;

  - Лидокаин гидрохлоридын агууламжтай уусгагчийг зүрх судасны хүнд өвчтэй, хэсэг газрын мэдээ алдуулагчид мэдрэг хүнд  хэрэглэж болохгүй.

УУСМАЛЫГ БЭЛТГЭСЭН ДОРОО ШУУД ХЭРЭГЛЭХ ШААРДЛАГАТАЙГ АНХААРНА УУ .

ОНЦГОЙ АНХААРУУЛГА:

Пенициллинд мэдрэг өвчтөнд цефалоспорины бүлгийн антибиотиктой солбисон харшлын урвал илэрч болно. Эмчилгээ үргэлжлэх хугацаанд цус бүтээх эрхтэн, элэг, бөөрний үйл ажиллагаанд хяналт тавих шаардлагатай.

Бактамед-д мэдрэг бус бичил биетэн өсч, супер халдвар үүсч болох тул нянгийн эсрэг эмчилгээний эмийг солих хэрэгтэй. Цусан үжлийг Бактамед-ээр эмчлэх явцад нян уусах урвал (Яриш-Герксгеймерын урвал) гарах магадлалтай.

ТУН ХЭТРҮҮЛЭЛТ:

Тунг хэтрүүлэн хэрэглэвэл тархины гаралтай таталт үүсч болно.

Шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.

БУСАД ЭМИЙН БОДИСТОЙ ХАРИЛЦАН НӨЛӨӨЛӨХ НЬ:

Бактамед эмийн бэлдмэл нь фармокологийн хувьд аминогликозид, уургийн гидролизат болон цус, цусан бүтээгдэхүүнтэй зохицохгүй.

Бактамед-ыг бусад антибиотиктой нэг флаконд, эсвэл нэг тариурт хольж болохгүй.

Антацидүүд, глюкозамин, өтгөн шингэрүүлэх бэлдмэлүүд, хоол тэжээлийн зүйлс, аминглюкозидыг ууж хэрэглэх үед Бактамед-ын шингээлтийг удаашруулах буюу бууруулдаг.

Аскорбины хүчил Бактамед-ын бэлдмэлийн шингээлтийг бууруулна.

Нянгийн эсрэг эмүүд (аминоглюкозид, цефалоспорин, ванкомицин, рифампицин)-ийг хамт хэрэглэхэд биесээ хам дэмжинэ.

Харин нянгийн өсөлтийг зогсоох эмийн бэлдмэлүүд (макролидүүд, хлорамфеникол, линкозамидууд, тетрациклин, сульфаниламидууд)-тэй эсрэг үйлчилгээтэй.

Бактамед бүлэгнэлтийн эсрэг шууд биш үйлчилгээтэй эмүүдийн үр дүнг дээшлүүлдэг (гэдэсний бичил нянгуудыг дарангуйлснаар амин дэм К-ийн нийлэгжилт, улмаар протромбины индексийг бууруулдаг). Жирэмслэлтээс сэргийлэн, ууж хэрэглэдэг эмүүдийн үйлчилгээг бууруулна (хүчтэй цус алдаж болно). Шээс хөөх бэлдмэлүүд, аллопуринол, фенилбутазон, үрэвслийн эсрэг дааврын бус эмүүд болон бусад сувгийн шүүрлийг бууруулах эмүүд нь сийвэн дэх ампициллины өтгөрлийг нэмэгдүүлнэ.

Аллопуринолыг Бактамедтай хамт хэрэглэвэл арьсан дээр тууралт гарах магадлалтай.

ЖИРЭМСЭН , ХӨХҮҮЛ ҮЕИЙН ХЭРЭГЛЭЭ:

Жирэмсэн үед бэлдмэлийг зөвхөн эмчийн хяналтан дор, заасны  дагуу хэрэглэнэ.

Хөхүүл үед зайлшгүй хэрэглэх шаардлагатай бол хүүхэд хөхүүлэхийг түр зогсооно.

Хамт худалдан авдаг бараа


Review