Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Ко-Диован 160мг+12.5мг №14


MANUFACTURER: Novartis Pharma Services Inc


22,500 ₮

Тоо хэмжээ:

Ангиотензин II-ын рецепторуудын антагонистууд ба шээс хөөх бэлдмэл (диуретикууд). Фармакодинамик буюу эмийн үйлчлэл зүй. Ренин-ангиотензин-альдостероны системийн идэвхитэй гормон нь ангиотензин II бөгөөд ангиотензин I-ээс ангиотензин-хувирагагч ферментийн оролцоотойгоор үүсдэг. Ангиотензин II нь эдүүдийн эсийн мембрануудад байрлах өвөрмөц рецепторуудтай холбогддог. Тэрээр физиологийн үр шимийн өргөн хүрээтэй, тэр дундаа цусны даралтыг тогтворжуулахад шууд ба шууд бусаар оролцдог. Хүчтэй судас нарийсгах бодис болох ангиотензин II нь вазопрессорын шууд үйлчлэлийг бий болгодог. Үүнээс гадна, тэрээр натрийг саатуулдаг ба альдостероны секрецийг идэвхжүүлдэг. Валсартан нь дотуур хэрэглэхэд зориулагдсан ангиотензин II-ын рецепторуудын идэвхтэй ба өвөрмөц антагонистууд буюу эсэргүүцэгчид юм. Тэрээр ангиотензин II-ын үйлчлэлийг хариуцдаг АТ1 хэмээх дэд типын рецепторуудад сонгон үйлчилдэг. АТ1 – рецепторуудыг валсартанаар хорисноос үүдсэн ангиотензин II-ын нэмэгдсэн түвшин нь АТ2 чөлөөт рецепторуудыг идэвхжүүлж болдог ба энэ нь АТ1 – рецепторуудын үр нөлөөг тэнцвэржүүлдэг. Валсартан нь АТ1 рецепторуудад агонистын ямар нэгэн хэсэгчилсэн идэвхижил байхгүй бөгөөд АТ2 –рецепторуудтай харьцуулахад АТ1-рецептортой уг гарал хамаагүй их (ойролцоогоор 20000 дахин) төстэй байна. Валсартан нь ангиотензин I-ийг ангиотензин II-т хувиргаж, брадикиныг эвддэг кининаз II хэмээх нэртэй ангиотензин-хувиргагч ферментийг ч мөн дарангуйлдаггүй. Брадикининаар нөхцөлдсөн ямар ч гаж нөлөө ажиглагдаагүй. Ангиотензин хувиргагч ферментийн ингибиторуудыг валсартантай харьцуулсан эмнэл зүйн судалгаагаар валсартанаар эмчлүүлж байсан өвчтөнүүдийн хуурай ханиалгын давтамж нь ангиотензин-хувиргагч ферментийн ингибиторуудыг хэрэглэж байсан өвчтөнүүдтэй харьцуулахад бага.

  • 160 мг валсартан ба 12,5 мг гидрохлортиазид, эсвэл 160 мг валсартан ба 25 мг гидрохлортиазид агуулна

  • Ко-Диован 160/12,5 мг: кремнийн коллоид диоксид усгүй, кросповидон, гидроксипропилметилцеллюлоз, магнийн стеарат, микрокристалл целлюлоз, полиэтиленгликоль, тальк, титаны диоксид (E 171), төмрийн улаан оксид (Е 172) Ко-Диован 160/12,5 мг


  • Цээрлэлт. Үйлчлэгч бодист, эсвэл бэлдмэлийн найрлага дахь бодисуудад хэт мэдрэг хүмүүс. Жирэмсэн ба хөхүүл үе. Элэгний үйл ажиллагааны хүнд өөрчлөлттэй, элэгний цирроз, холестазтай өвчтөн. Шээс хаагдах, бөөрний үйл ажиллагааны хүнд өөрчлөлттэй өвчтөн (креатинины клиренс < 30 мл/ мин). Рефрактер гипокалиеми, гипонатриеми, гиперкальциеми, шинж тэмдгийн гиперурикемийн үед тус тус хэрэглэхийг цээрлэнэ

  • Гаж нөлөө. Доор дурьдсан гаж нөлөөг нь эрхтэн, системийн талаас, үүсэх давтамжаар ангилсан бөгөөд илүү тархсанаас нь эхлэн заасан болно.Гаж нөлөөний үүсэх давтамжийн ангилал: маш олонтаа (>1/10), олонтаа (>1/100 <1/10), олонтаа бус (>1/1000 <1/100), ховор (>1/10000 <1/1000), нэг удаагийн тохиолдлыг оролцуулан маш ховор (<1/10000), тодорхойгүй давтамжтай тохиолдлууд (давтамж нь гар дээр байгаа мэдээллийн үндсэн дээр мэдэгдэх боломжгүй). Бүлэг дэх давтамж бүрт гаж нөлөөг хүндээс хөнгөн рүү нь байрлуулсан

  • Бодисын солилцооны өөрчлөлтүүд Олонтаа бус Усгүйжих (дегидратаци) Мэдрэлийн системийн талын өөрчлөлтүүд  Маш ховор Давтамж тодорхойгүй Бадайрах (парестези) Толгой эргэх Ухаан балартах Харааны эрхтэний талын өөрчлөлт  Хараа бүрэлзэх Сонсголын эрхтэний өөрчлөлт  Чих шуугих Зүрх  судасны системийн талын өөрчлөлт  Даралт буурах (гипотензи) Амьсгалын системийн талаас  Давтамж тодорхойгүй Ханиалгах Зүрхний бус (кардиоген бус) уушигны хаван Ходоод- гэдэсний талын өөрчлөлтүүд Маш ховор Суулгах Яс-булчингиийн системийн өөрчлөлтүүд  Маш ховор Булчин өвдөх Үеэр өвдөх Бөөр ба шээс ялгаруулах системийн талын өөрчлөлт Давтамж тодорхойгүй Бөөрний үйл ажиллагаа доройтох Ерөнхий өөрчлөлтүүд  Ядрамтгай болох Лабораторийн үзүүлэлтүүдэд нөлөөлөх нь Давтамж тодорхойгүй Ийлдэс дэх шээсний хүчлийн, креатинин, билирубины түвшин нэмэгдэх, гипокалиеми, гипонатриеми, цусны дахь мочевины азотын агууламж нэмэгдэх, нейтропени. Дараах гаж нөлөө нь артерийн даралт ихсэх өвчтэй өвчтөнүүдэд судалсан бэлдмэлийн шалтгаан-үр дагаврын холбооноос үл хамааран эмнэл зүйн туршилтад тэмдэглэгдсэн: хэвлийн хөндийн (абдоминаль) өвдөлт, хэвлийн дээд хэсэгт өвдөх, түгшүүрлэх мэдрэмж төрөх, артрит, астени, нуруугаар өвдөх, бронхит, хурц бронхит, цээжээр өвдөх, постурал толгой эргэлт, диспепси, гэхрүүлэх, ам хуурайших, хамраас цус гарах, хөвчрөх үйл ажиллагаа алдагдах, гастроэнтерит, толгой өвдөх, хөлс ихээр ялгарах, мэдрэхүй буурах (гипостези), томуу, нойргүйдэх, булчин татах, үений холбоос сунах, булчин сунах, хамар битүүрэх, хамар залгиурын үрэвсэл, дотор муухайрах, хүзүүгээр өвдөх, хаван, захын хаван, дунд чихний үрэвсэл, үеэр өвдөх, зүрх хүчтэй цохилох, залгиур хоолойн өвдөлт, поллакиур, халуурах, хамрын орчмын хөндий дэх зогсонгишил (застой) үүсэх, синусит, нойрмоглох, зүрхний цохилтын тоо олшрох (тахикарди), амьсгалын дээд замын халдвар, шээс ялгаруулах замын халдвар, вертиго, вирусын халдвар, хараа бүрэлзэх. Бүрэлдэхүүнд хамаарах нэмэлт мэдээлэл Ко-Диован нь түүний бүрэлдэхүүний аль нэгнээс үүдэн өмнө нь тэмдэглэгдэж байсан, тэр ч бүү хэл эмнэл зүйн туршилтын үед ба постмаркетингийн судалгаанд ажиглагдаагүй гаж нөлөө үүсгэж болно.Валсартаны дан эмчилгээний үед хийсэн эмнэл зүйн туршилтын явцад тэмдэглэгдсэн нэмэлт гаж нөлөөг судалсныг бэлдмэлийн шалтгаан-үр дагаврын холбооноос үл хамааран доорх хүснэгтэд харуулсан. Пост-маркетинг ба лабораторийн судалгаагаар бүртгэгдсэн гаж нөлөөг давтамжаар нь ангилах боломжгүй гемоглобин буурах, гематокрит буурах, тромбоцитийн тоо цөөрөх, мэт мэдрэгших, үүний дотор ийлдэсийн өвчин, цусны ийлдэс дэх калийн хэмжээ нэмэгдэх, натрийн хэмжээ буурах, васкулит, элэгний үйл ажиллагааны түвшин нэмэгдэх, ангионевротик хаван, туурах, арьс загатнах, бөөрний үйл ажиллагаа муудах. Олонтаа бус: вертиго, хэвлийн хөндийн  өвдөлт. Дараах гаж нөлөө нь судлагдсан бэлдмэлийн шалтгаан үр дагаврын холбооноос үл хамааран даралт ихсэх өвчтэй өвчтөнүүдэд ажиглагдсан: үеэр өвдөх, ядрах, нуруугаар өвдөх, суулгах, толгой эргэх, хаван, залгиурын үрэвсэл, хамрын үрэвсэл, синусит, амьсгалын дээд замын халдвар, вирусын халдварууд. Гидрохлортиазид. Маш олонтаа: цусны липидийн хэмжээ ихсэх (өндөр тунгаар хэрэглэсэн үед).Олонтаа: гипомагниеми, гиперурикеми, чонон хөрвөс ба тууралтын бусад хэлбэр, хоолны дуршил буурах, дотор муухайрах, бөөлжих, алкоголь хэрэглэх үед, наркозод зориулсан бэлдмэлүүд эсвэл өвчин намдаах бэлдмэлүүд хэрэглэх үед илүү илэрдэг ортостатик гипотензи, бэлгийн сулрал.Ховор: гиперкальциеми, гипергликеми, глюкозури ба диабетээр өвчлөгсөдийн байдал муудах, фото мэдрэгшлийн урвал, ходоод-гэдэсний замын таагүй үзэгдэл, өтгөн хатах, суулгах, цөс зогсонгишил эсвэл шарлах, зүрхний хэм алдагдах, толгой өвдөх, толгой эргэх, нойрны хямрал, сэтгэл гутрал, парестези, харааны өөрчлөлт (ихэнхдээ эмчилгээний эхний долоо хоногт ажиглагдана), тромбоцитын тоо цөөрөх, заримдаа пурпуртай. Маш ховор: гипохлоремик алкалоз, некротик (үхжилт) васкулит ба эпидермийн хорт явцтай үхжил, системийн улаан чонон ярыг санагдуулах арьсны урвалууд, системийн чонон яр арьсанд ихээр туурах, нойр булчирхайн үрэвсэл буюу панкреатит, лейкоцитын тоо буурах, агранулоцитоз, чөмөгний цус төлжилт дарангуйлагдах, гемолитик цус багадалт, хэт мэдрэгшлийн урвал амьсгалын системийн талын өөрчлөлт, ба үүнд мөн уушигны хатгалгаа ба уушигны хаван орно. Давтамж тодорхойгүй: олон хэлбэрт эритем, хаалттай өнцөгт глауком, апластик цус багадалт, бөөрний хурц дутагдал, бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт, халуурах, ядрах, булчингийн спазм

  • Тун хэтрүүлсний улмаас илрэх нөлөө. Валсартаныг хэтрүүлэн хэрэглэсний улмаас артерийн даралт илэрхий багасаж, энэ нь ухаан санаа дарангуйлагдах, зүрхний дутагдлыг даамжруулах ба эсвэл гиповолемийн шокод хүргэж болно. Гидрохлортиазидыг хэрэглэснээр дараах шинж тэмдэгүүд илэрч болно: дотор муухайрах, нойрмоглох, гиповолеми

Хамт худалдан авдаг бараа


Review


Guest - 2017-07-04 18:52
sain bnuu zulbuulah em zardag boluu
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ариунзаяа - 2017-07-04 18:52
Сайн банйа уу,моносын эмийн сангаар зулбуулах эм зардаггүй байгаа.Баярлалаа
Guest - 2017-07-04 18:53
sain bnuu zulbuulah em zardag boluu
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ариунзаяа - 2017-07-04 18:53
Сайн банйа уу,моносын эмийн сангаар зулбуулах эм зардаггүй байгаа.Баярлалаа