Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

стоп


MANUFACTURER: KRKA, tovarna zdravil, d.d


22,000 ₮

Тоо хэмжээ:

Фармакокинетик: Периндоприл ба индапамидын хавсарсан бэлдмэлийн фармакокинетикийн үзүүлэлт нь тэдгээрийн тус тусад нь хэрэглэх үеийхээс ялгаагүй байна. Периндоприлийг ууж хэрэглэсний дараа хоол боловсруулах замаар түргэн шимэгдэх бөгөөд биохүрэхүй нь ойролцоогоор 65-70% байна. Түүнийг хоол хүнстэй хамт хэрэглэхэд периндоприлын периндоприлатад шилжих явц багасдаг. Сийвэн дэх периндоприлийн хагас задралын хугацаа нь 1 цаг. Периндоприл нь периндиприлатад хувирах бөгөөд энэ нь ангиотензин хувиргагч ферментийг хориглох идэвхтэй. Периндоприлатын цусан дахь дээд концентраци 3-4 цагийн дараа дээд хэмжээндээ хүрнэ.Цусны сийвэнгийн уурагтай холбогдох чадвар тунгаас хамаарч 30%-с бага байх ба харин цусан дахь түүний концентрациас хамаарахгүй.Периндоприлийг хоногт 1 удаа хэрэглэхэд 4 өдрийн дараа түүний концентраци тогтворжино. Бага хэмжээний бодис ихсийн хориг ба хөхний сүүнд нэвтэрнэ. Бэлдмэл бөөрөөр шээстэй ялгарах бөгөөд периндоприлатын хагас ялгарлын хугацаа нь ойролцоогоор 24 цаг. Тэрээр хуримтлагдахгүй бөгөөд настангууд болон бөөр ба элэгний дутагдалтай өвчтөнд түүний ялгаралт удааширдаг. Бэлдмэл гемодиализ (70мл/мин – 1.17мл/сек-ын хурдтай) ба хэвлийн диализаар гадагшилна. Индапамид нь хоол боловсруулах замаар түргэн бараг бүрэн шимэгдэнэ. Хоол хүнсний зүйл нь түүний шимэгдэлтийг бага зэрэг удаашруулах боловч энэ нь шимэгдсэн бэлдмэлийн хэмжээнд илэрхий нөлөөлөхгүй. Бэлдмэлийг 1 удаа хэрэглэсний дараа түүний цусан дахь концентраци 1 цагийн дараа дээд хэмжээндээ хүрнэ. Давтан хэрэглэх үед цусны сийвэн дэх бэлдмэлийн концентрацийн хэлбэлзэл нь 2 тунгийн хоорондох зайнд арилдаг. Индапамид цусны сийвэнгийн уурагтай 79% холбогдоно. Хагас ялгарлын хугацаа нь 14-24 цаг (дунджаар 18 цаг) бөгөөд тэрээр хуримтлагддаггүй. Элгэнд метаболизмд орно. Индапамидын 70% нь ихэвчлэн идэвхгүй метаболит хэлбэрээр бөөрөөр шээстэй ялгарна. Мөн 22% нь мөн идэвхгүй метаболит хэлбэрээр цөстэй гадагшилна. Бөөрний үйл ажиллагааны дутагдалтай өвчтөнд бэлдмэлийн фармакокинетикийн үзүүлэлт өөрчлөгдөхгүй.

Фармакодинамик: Ко-Пренесса нь ангиотензин хувиргагч ферментийг хориглогч периндоприл ба шээс хөөх эм индапамид агуулсан нийлмэл найрлагатай бэлдмэл бөгөөд даралт бууруулах, шээс хөөх, судас өргөсгөх үйлдэл үзүүлнэ. Ангиотензин хувиргагч ферментийг хориглогч периндоприлийн үйлдлийн механизм нь ангиотензин хувиргагч ферментийн идэвхийг хориглон улмаар ангиотензин II-ын үүсэлтийг багасган түүний судас нарийсгах үйлдлийг саатуулах ба альдостероны шүүрлийг багасгасантай холбоотой. Артерийн өргөн судаснуудын уян хатан чанарыг сэргээхээс гадна зүрхний зүүн ховдлын томрол ба уушгины хялгасан судасны даралтыг бууруулна. Зүрхний булчингийн томролыг багасгахын зэрэгцээ агшилтын өмнөх ба дараах ачаалал, баруун зүүн ховдлын дүүрэлтийн даралт, захын судасны ерөнхий эсэргүүцлийг тус тус багасгаж зүрхний агшилтын давтамжийг бага зэрэг цөөрүүлэн булчинд ирэх цусны урсгалыг сайжруулна. Индапамид нь сульфонамидын уламжлалд хамаарах бөгөөд фармакологийн үйлдлээр тиазидын бүлгийн шээс хөөх эмтэй төстэй. Бэлдмэл бөөрний сувганцрын холтослог хэсэгт натрийн ионы эргэн шимэгдэлтийг дарангуйлж шээстэй ялгарах натри ба хлорын ионы хэмжээг ихэсгэн ялгарах шээсний хэмжээг нэмэгдүүлнэ. Кали ба магнийн ялгарлыг бага зэрэг ихэсгэнэ. Түүнчлэн кальцийн удаан сувгийг сонгомлоор хориглох ба артерийн судасны ханын уян хатан чанарыг ихэсгэх бөгөөд захын судасны ерөнхий эсэргүүцлийг багасгадаг. Индапамид илэрхий шээс хөөх үйлдэл үзүүлэхгүй тунгаараа даралт бууруулна. Хэдийгээр шээсний ялгаралтыг ихэсгэх боловч өндөр тунгаар артерийн даралтын багасалтын зэрэгт нөлөөлдөггүй. Индапамид тиазидын бүлгийн бусад шээс хөөх эмийн нэгэн адилаар зүрхний зүүн ховдлын томролыг багасгана. Ко-Пренесса бэлдмэл тунгаас хамааралтай илэрхий даралт бууруулах үйлдэл үзүүлэх ба түүний үйлдэл нь өвчтөний биеийн байрлал ба наснаас хамаарахгүй бөгөөд 24 цаг үргэлжилнэ. Артерийн даралт багасах нь 1 сар хүртэл хугацаанд илрэх ба рефлексийн замаар зүрхний цохилт олширдоггүй онцлогтой. Эмчилгээг зогсооход холбогдох шинж тэмдэг илэрдэггүй. Бэлдмэл липидийн (нийт холестерин, бага нягттай липопротеин, маш бага нягттай липопротеин, их нягттай липопротеин, триглицерид) ба нүүрс усны (ялангуяа чихрийн шижинтэй өвчтөнд) солилцоонд нөлөөлөхгүй.

  • Периндоприлийн эрбумин 2мг, 4мг. Индапамид 0.625мг, 1.25мг.

  • Туслах бодис: кальцийн хлорид гексагидрат, лактозын моногидрат, кросповидон, бичил талст целлюлоза, натрийн гидрокарбонат, гидратжуулсан коллоид кремнийн хоёрч исэл, магнийн стеарат тус тус агуулагдана

  • Хоногт 1 шахмалаар өглөөний цайны өмнө хангалттай хэмжээний  шингэнээр даруулж ууна

  • Эмчилгээний үргэлжлэх хугацааг эмч зохицуулна

  • Гаж нөлөө: Ам хатах, амт өөрчлөгдөх, хоолонд дургүй болох, бөөлжих, хэвлийгээр өвдөх

  • Хоол боловсруулах явц хямрах, өтгөх хатах буюу суулгах зэрэг гаж нөлөө илэрч болноо

  • Цээрлэлт:Жирэмсэн ба хөхүүл үеЖирэмсэн ба хөхүүл үе хүүхэд ба 18 хүртлэх өсвөр насныхан эмчилгээний үр нөлөө ба аюулгүй эсэх нь тогтоогдоогүй


Хамт худалдан авдаг бараа


Review