Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Дротаверин 40мг №100


MANUFACTURER: Нахиа импекс ХХК /ЭХНТ/


8,000 ₮

Тоо хэмжээ:

Гилгэр булчингийн эсэд шууд нөлөөлж, түүний агчлыг сулруулдаг бэлдмэл. Дротаверин нь изохинолоны уламжлал бөгөөд фосфодиэстеразыг хориглож эс доторхи цАМФ-ийн хэмжээг ихэсгэх замаар гилгэр булчинд шууд үйлчилдэг бөгөөд миозины киназын сул гинжийг идэвхигүй болгосны дүнд гилгэр булчинг сулруулдаг. Папаверинтай харьцуулвал үйлдэл нь хүчтэй бөгөөд шимэгдэлт нь хурдан, уурагтай нэгдэх нь бага. Дротаверины агчил тавиулах үйлдэл нь вегетатив мэдрэлжүүлэлтээс үл хамааран ходоод гэдэсний зам, шээс бэлгийн зам, судасны гилгэр булчинд адилхан үйлчилдэг. Судас өргөсгөж эдийн цусан хангамжийг сайжруулна. Үр хөврөл хордуулах болон ургийн гаж нөлөө үүсгэх нөлөөгүй. Хоол боловсруулах замаар амархан шимэгддэг. Хагас шингээлтийн үе нь 12 минут. Биохүртэхүй-100%.

1 шахмал: 40 мг дротаверин гидрохлорид агуулна

  • Гилгэр булчингийн агчилтай холбоотой гарах өвдөлтөөс урьдчилан сэргийлэх болон түүнийг эмчлэхэд хэрэглэнэ. Ялангуяа ходоод, дээрх гэдэсний архаг үрэвсэл, цөсний хүүдийн архаг үрэвсэл, цөс зогсонгоших, цөсөө авхуулсны дараа гарах хам шинж, ходоод, дээрх гэдэсний шархлаа, ходоодны амсар болон нугалаа хэсгийн агчил, бүдүүн гэдэсний агчил, бөөр чулууших өвчин, бөөрний болон давсагны үрэвслийн үед хэрэглэнэ. Сарын тэмдэг өвдөлттэй ирэх үед мөн хэрэглэдэг

  • Төрөх үед умайн хүзүүний булчингийн агчлыг тавиулах болон умайн агшилтыг сулруулах зорилгоор болон захын артерын судас, тархины судасны агчлын үед хэрэглэнэ. Багажийн шинжилгээний үед гилгэр булчингийн агчлаас урьдчилан сэргийлж хэрэглэнэ

  • Насанд хүрэгсдэд 40-80 мг-аар хоногт 2-3 удаа ууж хэрэглэнэ. 1-6 настай хүүхдийн хоногийн тун нь 10-40 мг, 6-аас дээш насны хүүхдийн хоногийн тун 20-40 мг байна. Бэлдмэлийг арьсан дор, булчинд, судсанд тарьж хэрэглэдэг. Насанд хүрэгсдэд 40-80 мг-аар хоногт 2-3 удаа хэрэглэнэ. Бөөрний болон элэгний хатгааг (колик) намдаах зорилгоор 40-80 мг-аар судсанд аажим тарина. Судсанд тарьж байгаа үед өвчтөн хэвтээ байрлалд байх шаардлагатай! Төрөх үед умайн хүзүүний нээгдэх үеийг богиносгохын тулд 40 мг-аар булчинд тарина. Шаардлагатай үед энэ тунгаар дахин тарьж болно. Захын артерын агчлын үед бэлдмэлийг артерын судсанд тарьж болно

  • Тарьж хэрэглэсний дараа, ялангуяа судсанд тарьж хэрэглэсний дараа авто машин жолоодох, оюуны болон булчингийн үйлдлийн хурд шаардсан ажил хийхээс татгалзах нь зүйтэй

  • ГАЖ НӨЛӨӨ: Толгой өвдөх, толгой эргэх, зүрх дэлсэх, даралт буурах, хөлрөх, дотор муухайрах, харшлын урвал илэрч болно

  • ЦЭЭРЛЭЛТ: Элэг, бөөр, зүрхний хүнд дутагдал, AВ-зангилааны II-III зэргийн хоригийн үед хэрэглэхгүй

Хамт худалдан авдаг бараа


Review


Guest - 2017-09-21 09:00
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Ж. Давааболор - 2017-09-21 09:00
Сайн байна уу, Асуултаа оруулна уу
Guest - 2016-02-03 01:21
Умайн агшаалтыг сулруулдаг гэхээр сав агшаах эмчилгээ хийлгэж байгаа хүн хэрэглэж болохгүй гэсэн үгүү яаралтай хариу өгөөч ходоод өвдөөд уух гэж авсын
1800-1883 Лавлах төвийн эмч Р. Мөнхдаваа - 2016-02-03 01:21
Сайн байна уу, Дротаверин эм нь умайн агшилтыг сулруулдаг учраас умай агшаах эмчилгээ хийлгэж байгаа хүн эмчийн зааваргүйгээр хэрэглэж болохгүй.
Guest - 2016-08-06 12:41
hi drotaverin ene emin vilchleliin oilgomjtoi baidlar tailbarlaad ogooch hodood yumu gedes zangiraad hatraad bgan ene emiig uuj bga zov uu
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2016-08-06 12:41
Сайн байна уу ношпа гэсэн үг булчийнгийн агшилтыг сулруулж авдалт намдаах үйлчилгээтэй. Баярлалаа
Guest - 2017-01-14 02:03
Sn bnu ene emiig uugaad nuur havdaj havagnah heviin uzegdlu ysin boloo
1800-1883 Лавлах төвийн эмч Т.Туул - 2017-01-14 02:03
Сайн байна уу. Дротаверин эмийг уугаад нүүр хавдаж хавагнаж байгаа бол таньд харшилж байна тийм учир эмээ уухаа зогсоогоод эмчид хандаарай.
Guest - 2017-02-08 00:47
sariin temdgn uwdultiig namdaahad uuj bolhiu 16tai
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Б.Уянга - 2017-02-08 00:47
Сайн байна уу? ууж болно . Баярлалаа
Guest - 2017-08-13 04:32
sain bnuu 1sartai jiremsen hvn uuj bolohuu tonus ihtei bgaan
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2017-08-13 04:32
Сайн байна уу болохгүй тонусны эм биш. Баярлалаа
Guest - 2017-10-01 21:13
циститний өвчин намдаах зорилгоор ууж болох уу хүчтэй өвдөлтд яах вэ?
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Г.Бадамгарав - 2017-10-01 21:13
сайн байна уу Дротаверин нь хоол боловсруулах замын өвдөлт болон биений юм ирэх үеийн өвдөлтөнд илүү нөлөөтэй. Та ибупрофен400мг 8цагын зайтай ууж болно
Guest - 2017-10-19 00:01
ходоод өвдөхөөр нь ношфа авая гэсэн энэ эмийг өглөө.уугаад намдахгүй байна энэ эм уух нь зөв үү
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Б.Мандах - 2017-10-19 00:33
сайн байна уу?1 эм байгаа ,мөн энэ эм нь гилгэр булчингийн чангаралыг суллах үйлчилгээтэй.эмчид хандан үзүүлээлээрэй.баярлалаа
Guest - 2017-12-04 04:04
Сайн бна у ходоод өвдөөд болдоггүй ээ тэгсэн энэ эмийг уудаг гээд байх юм нөлөөлөх болов у анх удаа өвлөж бга юм
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Баярмаа Д - 2017-12-04 04:04
сайн байна уу энэ түр өвдөлт нь намдаана та дотрын эмчид үзүүлж эмчилгээ хийлгээрэй.
Guest - 2018-05-23 07:17
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Б.Энхцолмон - 2018-05-23 07:17
Сайн байна уу,Баярлалаа.