Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Мертенил 20мг №30


MANUFACTURER: Gedeon Richter Plc


51,000 ₮

Тоо хэмжээ:

Цусан дахь өөх тосны хэмжээг бууруулдаг (гиполипидеми) бүлгийн бэлдмэл. ГМГ- КоА-редуктазын ингибитор.

 Фармакодинамик: Розувастатин нь ГМГ-КоА-редуктаза ферментийн сонгомол, өрсөлдөгч бөгөөд холестерины өмнөх бодис болох 3-гидрокси-3-метилглютарилкоэнзим А-аас мевалонат үүсэлтийг дарангуйлдаг. Розувастатины үйлчлэх гол бай эрхтэн нь элэг бөгөөд элгэнд холестерины (ХС) нийлэгжилт, бага нягттай липопротеины (БНЛП) задрал явагддаг. Розувастатин нь элэгний эсийн гадарга дээрх БНЛП-ны “элэгний” рецепторын тоог ихэсгэн, улмаар БНЛП-ыг барин авч задалдаг. Түүнчлэн Розувастатин нь элэгний эсэд холестерин болон маш бага нягттай липопротеин (МБНЛП)-ы нийлэгжилтийг дарангуйлснаар БНЛП болон МБНЛП-ын ерөнхий агууламжийг мөн адил багасгадаг. Розувастатин нь өндөр агууламжтай холестерин – БНЛП (ХС-БНЛП), ерөнхий холестерин, триглицерид (ТГ)-ын хэмжээг бууруулдаг харин өндөр нягттай липопротеин (ХС-ӨНЛП), аполипопротеин В (АпоВ), ХС- бус ӨНЛП (ерөнхий холестерины хэмжээнээс холестерин ӨНЛП, ХС-МБНЛП, ТГ-МБНЛП-ийг хассанаар аполипопротеин А-I (АпоА-I) хэмжээг ихэсгдэг. Розувастатин нь ХС-БНЛП/ХС-ИНЛП, ерөнхий ХС/ХС-ӨНЛП, ХС-бус ӨНЛП/ХС-ӨНЛП болон АпоА/АпоА-I харьцааг багасгадаг.

Эмийн эмчилгээний үйлдэл нь эмийг хэрэглэснээс хойш нэг долоо хоног, хоёр дахь долоо хоногт 90% үйлдлээ үзүүлдэг. Эмийн эмчилгээний дээд үйлдэл нь эмчилгээнд хэрэглэснээс хойш дөрөв дэх долоо хоногт илэрдэг бөгөөд эмийг тогтмол хэрэглэхэд үйлдэл нь тогтворждог. Эмнэлзүйн үр дүн Розувастатиныг насанд хүрэгчдэд гиперхолестеринемитэй өвчтөнд, эсвэл шинж тэмдэггүй гипертриглицеридемитэй өвчтөнд арьсны өнгөний байдал, нас болон хүйснээс хамаарахгүйгээр хэрэглэж болно. Түүнчлэн тусгай заалтанд чихрийн шижин болон төрөлхийн удамшлын гаралтай гиперхолестеринемитэй хүмүүст хэрэглэхэд зохимжтой. Розувастатиныг Фредериксоны ангилалаар IIа болон IIб төрлийн гиперхолестеринемитэй (ХС-БНЛП дундаж түвшин ойролцоогоор 4,8ммоль/л) өвчтөнд хэрэглэхэд зохимжтой. 10мг Розувастатиныг хэрэглэсэн нийт өвчтөний 80% нь цусанд агуулагдах ХС-БНЛП хэмжээ 3ммоль/л зорилтот хэмжээндээ хүрсэн (атеросклерозыг судлах Европын нийгэмлэгийн тогтоосон дүн) байна. Розувастатиныг титрлэсэн тунгаар 20-80мг-ыг схемээр хэрэглэхэд гетерозигот гэр бүлийн гаралтай гиперхолестеринемитэй өвчтөний цусанд агуулагдах өөх тосны бүх үзүүлэлтүүд зорилтот хэмжээндээ хүрсэн байсан. Розувастатины титрлэгдсэн 40мг тунгаар 12 долоо хоногийн турш хэрэглэхэд цусанд агуулагдах ХС-БНЛП хэмжээ 53%-иар буурсан. Нийт өвчтөний 33% нь цусанд агуулагдах ХС-БНЛП хэмжээ 3ммоль/л-ээс бага, зорилтот хэмжээндээ хүрсэн (атеросклерозыг судлах Европын нийгэмлэгийн тогтоосон дүн) байна.Розувастатиныг 20-40мг тунгаар хэрэглэхэд гомозигот гаралтай гэр бүлийн гиперхолестеринемитэй өвчтөний цусанд агуулагдах ХС-БНЛП дундаж хэмжээ –9%-иар буурсан. Розувастатиныг фенофибраттай хамт хэрэглэвэл ТГ болон никотины хүчлийн харьцаа (хоногт 1гр-аас их), мөн ХС-ИНЛП-ын харьцаагаар аддитив үйлдэл үзүүлсэн. Розувастатин нь ишемийн өвчин гэх мэт липидийн солилцооны өөрчлөлтөөс үүссэн хүндрэлүүдийг бууруулдаг эсэх судалгаа одоогоор дуусаагүй байгаа. Розувастатиныг хоногт 40мг тунгаар зүрхний ишеми өвчний эрсдэл багатай өвчтөнд (Фрамингемийнхаар эрсдэл 10 жилийн турш 10%-иас бага) уулгахад ХС-БНЛП-ийн хэмжээ дунджаар 4,0ммоль/л буюу (154,5мг/дл) буурахаас гадна 12 дахь сегмент дахь гүрээний судасны хана зузаарах явцыг удаашруулдагийг үнэн магадлалтайгаар тогтоосон.

  • Розувастатин 20мг

  • Хоногийн ямар цагт хоол унднаас хамаарахгүйгээр зажлахгүй, жижиглэхгүйгээр шахмалыг бүхлээр нь 1 удаа усаар даруулж ууна 

  • Эсрэг заалт:Розувастатин болон бэлдмэлийн найрлаганд орсон бодист хэт мэдрэг тохиолдолд хэрэглэхгүй.Элэгний эмгэгийн идэвхжилтийн үе, ялангуяа элэгний трансаминазын хэвийн хэмжээний дээд түвшинд байгаа болон бусад элэгний ферментийн идэвхжилттэй үед цусанд агуулагдах трансаминазын хэвийн хэмжээний дээд түвшингээс 3 дахин өндөр байгаа тохиолдолд хэрэглэхгүй. Бөөрний үйл ажиллагааны илэрхий өөрчлөлттэй (КК 30мл/мин-аас багагүй). Миопати- Циклоспоринтай хамт хэрэглэх,тухайн өвчтөн миотоксик хордлого үүсэх хандлагатай, жирэмсэн болон хөхүүл эх,найдвартай жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл хэрэглэдэггүй төрөх насны эмэгтэйчүүд, 18 нас хүртэлх хүүхэд (Эмийн үйлчилгээ болон аюулгүй байдлын судалгаа хийгдээгүй)- Чайлд-Пьюгийн шугамаар 9-ээс дээш баллын үнэлгээтэй элэгний дутагдалтай өвчтөнд хэрэглэхгүй

  • Лактоз, лактазын дутагдалтай болон глюкоз-галактозын мальабсорбцитай өвчтөнд хэрэглэхгүй

Хамт худалдан авдаг бараа


Review


Guest - 2015-12-30 14:22
мертенил уухаар таргалаад байх юм
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2015-12-30 14:22
Сайн байна уу таргалах үндэс байхгүй өөр зүйлээс болж жин нэмж байгааг тодруулаарай. Баярлалаа
Guest - 2016-01-30 15:20
Жин хасах зорилгоор ууж болох уу?
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Б. Одгэрэл - 2016-01-30 15:20
Сайн байна уу уучлаарай жин хасах зорилгоор ууж болохгүй. Баярлалаа
Guest - 2016-09-15 15:53
элэгний өөхлөлттэй гэж гарсан одоо нас 42-той ууж болох болов уу
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2016-09-15 15:53
Сайн байна уу ууж болно. Цусанд холестрин бууруулах эм байгаа. Баярлалаа
Guest - 2016-09-22 20:56
Сайн байна уу. Холестирин бууруулах зорилгоор эмч Аторис эм бичиж өгсөн бөгөөд одоо 7 хоног ууж байна. Бүх бие өвдөөд байна. Булчин өвтгөх сөрөг үр дагавартай гэж ойлгосон. Энэ Мертенил уувал булчин өвдөлт бас байх уу. Аль нь дээр вэ.
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2016-09-22 20:56
Сайн байна уу адилхан булчингаар өвдөнө. Энэ нь хэсэг хугацаанд нөлөөлнө. Баярлалаа
Guest - 2017-09-19 03:04
Сайн байна уу мертенил, magnes direct хамт ууж болох уу харшлах зүйл бна уу
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Г.Бадамгарав - 2017-09-19 03:04
сайн байна уу Мертенил нь цусан дахь өөх тосны хэмжээг бууруулдаг. Магнес директ нь булчин, зүрх, мэдрэлийг магни-р хангахад зориулсан мөхлөгжүүлсэн бэлдмэл Энэ 2 хоорондоо харшлах зүйл байхгүй