Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Стопдиар 90мл


MANUFACTURER: Gedeon Richter Plc


19,800 ₮

Тоо хэмжээ:

Гэдэсний халдварын үед хэрэглэдэг нянгийн эсрэг бэлдмэл. Энэ эм нь гэдэсний хэсэг газрын үйлдэлтэй нянгийн эсрэг бэлдмэл бөгөөд дараах грам эерэг (Staphylococcus-ын зүйл), сөрөг (Enterobacteriaceae-ын төрөл: Escherichia, Citobacter, Enterobacter, Klebsiella, Salmonella, Shigella, Proteus, Yersinia ) нянд нөлөөлдөг. Харин Pseudomonas-ийн зүйл болон Proteus А төрлийн inconstans, Providentia alcalifaciens – д нөлөөлдөггүй. Гэдэсний нянгийн хэвийн орчны тэнцвэрт байдалд нөлөөлөхгүй, дисбактериоз үүсгэхгүй. Мөн нянгийн хэлбэрт эмийн дасал үүсгэхгүй онцлогтой. Эмийн эмчилгээний үйлдэл нь гэдэсний хөндий дэхь pH-ийн орчин болон нянгийн антибиотикт дасах чанарнаас хамаарахгүй. Нифуроксазид нь бичил организмаас ялгарах хорыг багасгадаг.Нифуроксазидыг дотуур ууж хэрэглэхэд хоол боловсруулах замаас шимэгдэхгүй, гэдэсний хөндийд агуулагдах үйлчлэгч бодисын хэмжээ ихсэн эмчилгээнийхээ үйлдлээ үзүүлдэг. Эмийн ерөнхий үйлдэл үзүүлэхгүй, цусны клиник болон биохимийн шинжилгээний үзүүлэлтэнд нөлөөлдөггүй. Гэдсээр дамжин гадагшилдаг.

  • 5 мл хөвмөлд:үйлчлэгч бодис: 220 мг нифуроксазид агуулна

  • туслах бодис: карбомер, сахароз, натрийн гидроокись, моногидрат нимбэгний хүчил, натрийн гидроксид, метилпарабен (Е218), 30%-ийн симетиконы эмульс, гадил жимсний охь, цэвэршүүлсэн ус.

  • Стопдиар бэлдмэлийг дараах үед хэрэглэнэ

  • Нянгийн гаралтай цочмог ба архаг суулгалт
  • Суулгалтаар илэрч байгаа бусад эмгэг
  • Хоолны хурц хордлого. Стопдиар хөвмөлийг дотуур ууж хэрэглэнэ. Нэгэн төрлийн шингэн болтол бэлдмэлийг хэрэглэхийн өмнө шилтэй флаконыг сайн сэгсэрнэ. Шаардлагатай гэж үзвэл хөвмөлийг усаар даруулж хэрэглэж болно. Хоол ундтай хамаарахгүйгээр хэрэглэнэ.
  • Хүүхдийн тун:- 2-оос 6 сар хүртэлх хүүхдэд: 2,5мл-ийн хэмжих халбагаар 1-2удаа 12 цагийн зайтай хоногт 2 удаа ууж хэрэглэнэ

  • - 7 сартайгаас 6 нас хүртэлх хүүхдэд: 5мл-ийн хэмжих халбагаар 1удаа 8 цагийн зайтай хоногт 3 удаа хэрэглэнэ

  • - 6-аас дээш насны хүүхэд болон насанд хүрэгчдэд: хэмжих халбагаар 1удаа 6 цагийн зайтай хоногт 4 удаа ууж хэрэглэнэ. Бэлдмэлийг эмчийн зөвшөөрөлгүйгээр 3 хоногоос илүү хэрэглэхийг хатуу хориглоно. Үүний дараа суулгалт намдахгүй тохиолдолд үзлэгийг дахин нягтлан үзэн боломжийн антибиотик эмийг сонгох шаардлагатай. 2,5мл-ийн хэмжигч халбаганд 110мг нифуроксазидыг агуулна.5мл-ийн хэмжигч халбаганд 220мг нифуроксазидыг агуулна

  • Жирэмсэн эхийн эмийн хэрэглээ: Жирэмсэн эхэд хэрэглэсэн эмнэлзүйн судалгаа байхгүй.Туршлагын амьтанд хийгдсэн судалгаа нь жирэмсний явц, эмбрион болон ургийн хөгжил, төрөлтийн явц, мөн төрсний дараа хүүхдийн өсөлтөнд шууд болон шууд бусаар нөлөөлдөг гэдгийг батлахгүй. Жирэмсэн эхэд бэлдмэлийг болгоомжтой хэрэглэнэ

  • Хөхүүл эхийн эмийн хэрэглээ: Нифуроксазид нь хоол боловсруулах замаар шимэгддэггүй. Гэхдээ үүнийг баттай нотлох эмнэлзүйн судалгаа хангалттай байхгүй учир хөхүүл эхэд болгоомжтой хэрэглэнэ. Сэтгэц хөдөлгөөний урвалд бэлдмэлийн нөлөөлөх байдал


  •  

  • Хориглох заалт:Нифуроксазидыг бэлдмэлийн найрлаганд орсон аль нэгэн бодис болон 5-нитрофураны уламжлалд харшилтай хүмүүст хэрэглэхийг хориглоно. 2 сар хүрээгүй хүүхдэд хэрэглэж болохгүй.Хэрэглэх үеийн болгоомжлолНифуроксазид нь хоол боловсруулах замаар шимэгддэггүй учир хүнд хэлбэрийн халдварын гаралтай суулгалтын үед ерөнхий үйлдэлтэй антибиотикийг сонгох шаардлагатай.Нифуроксазидыг хэрэглэх явцад архины төрлийн шингэнг хэрэглэхгүй. Учир нь архи нь бие махбодид бэлдмэлийн мэдрэг чанарыг ихэсгэснээр өдөөх урвалаар эмнэлзүйд илэрнэ

  • Үүнд: суулгалт хурцдаж ихсэх, бөөлжих, хэвлий орчмоор хүчтэй өвдөх, арьс улайх, нүүр болон цээжин биеэр халуун оргих, толгой шуугих, амьсгал авахад хүндрэлтэй болох, тахикарди болон айж түгшидэг. Эмчилгээний явцад хэт мэдрэг урвал болох амьсгаадах, арьсанд тууралт гарах, загатнаа илэрвэл эмийг зогсоох арга хэмжээг авна.Бэлдмэлийн найрлаганд сахароз ордог учир фруктозыг тэсвэрлэж чаддаггүй өвчтөн, глюкоз-галактозын шимэгдэлт алдагдсан өвчтөн болон сахароз-изомальтозын дутагдалтай өвчтөнд болгоомжтой хэрэглэхийг анхааруулах шаардлагатай.

  • Нифуроксазид нь сэтгэц болон биеийн хүчний ажиллах чадвар, механик болон хөдөлгөх удирдлагатай машин механизмыг ажиллах чадварт нөлөөлдөггүй. Эмчийн зөвөлгөөгүйгээр эмийн эмчилгээний хугацааг хэтрүүлэн хэрэглэхгүй!

  • Эмийн харилцан нөлөөлөл:Нифуроксазидыг хэрэглэх явцад хүчтэй үйлдэлтэй шингээх бүлгийн бэлдмэлтэй хамт хэрэглэхгүй. Нифуроксазид нь хоол боловсруулах замаар шимэгддэггүй учир ерөнхий үйлдэлтэй бэлдмэлтэй урвал ордог гэсэн судалгаа хомс

  • Тусгай заалт:Эмийг хэрэглэхийн өмнө эмчлэгч эмчтэй зөвшөлцөөрэй.Эмчилгээний явцад үсгүйжүүлэлтийн шинж тэмдэг илэрвэл өвчтөний эмнэлзүйн байдлаас хамаарч шингэн нөхөх эмчилгээ (регидратаци) хийх шаардлагатай (насанд хүрэгчдэд хоногт 2 литр шингэнг хэрэглэх).Нифуроксазидыг хоолны нарийн дэглэмтэй зохицуулж хэрэглэнэ. Үүнд: жимсний шүүс, түүхий ногоо жимс, халуун ногоо болон хүнд боловсрогддог зүйлстэй хамт хэрэглэхгүй.  Эмийн тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд гарах шинж тэмдэг байхгүй. Хэрэв хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд ходоод угаах болон шинж тэмдэгийн эмчилгээ хийгдэнэ

  • Гаж нөлөө:Цус төлжүүлэх болон тунгалагийн тогтолцооны талаас:Нэг тохиолдолд гранулоцитопени бүртгэгдсэн

  • Хоол боловсруулах тогтолцооны талаас:Нифуроксазидэд хэт мэдрэмтгий хүмүүст гэдэс базлах, бөөлжих, суулгалт ихсэх шингээр илэрнэ. Энэ тохиолдолд хямрал нь сулхан илэрч байвал уг бэлдмэлийн хэрэглээг зогсоох болон тусгай эмчилгээ хийх шаардлагагүй. Харин эдгээр шинж тэмдэг хүчтэй илэрвэл эмийн эмчилгээг зогсооно. Цаашид өвчтөнд нитрофураны уламжлалын эмээс татгалзах шаардлагатайг анхааруулна

  • Арьсны талаас:Ховор тохиолдолд арьсны харшил нь тууралтаар илэрдэг (1/10,000 - <1/1,000). Уг бэлдмэлд арьсанд идээтэй тууралт бүртгэгдсэн нэг тохиолдол, харшлын урвал нь зангилаат маажуураар мөн нэг тохиолдол тус тус бүртгэгдсэн.Нифуроксазид нь ямар нэгэн гаж нөлөө бараг илэрдэггүй зохимж сайтай бэлдмэл.Ямар нэгэн гаж нөлөө илэрсэн тохиолдолд эмчлэгч эмчид хандах шаардлагатай!

Хамт худалдан авдаг бараа


Review


Guest - 2015-08-21 18:05
Стопдтао эмийг задласнаас хойш хэд хоног хэрэглэх вэ
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2015-08-21 18:05
Сайн байна уу задалснаас хойш 7 хоногийн дотор хэрэглэж дуусгана.Түүнээс удсан тохиолдолд хэрэглэхгүй. Баярлалаа
Guest - 2015-12-30 12:17
sain bnu?ene antibiotik mon uu
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2015-12-30 12:17
Сайн байна уу антибиотик биш юм. Баярлалаа
Guest - 2017-08-09 19:34
1 nas 10 sartai hvvhded sirop-r n yaj ogoh we
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ариунзаяа - 2017-08-09 19:34
сайн байна уу,5мл р өдөрт 3 удаа өгнө.
Guest - 2016-04-12 20:21
Шахмалыг нь 2,5ml-g ogno gj bhiin yaaj ogno gsn ug uu bi 1shahmal emiig nuntaglaad ogood bgaa shde buruu yu 5sartai huuhd.
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ариунзаяа - 2016-04-12 20:21
Сайн байна уу,.2-оос 6 сар хүртэлх хүүхдэд: 2,5мл-ийн хэмжих халбагаар 1-2удаа 12 цагийн зайтай хоногт 2 удаа ууж хэрэглэнэ.Баярлалаа
Guest - 2016-07-29 08:37
жирэмсэн 7 сартай ууж болох уу
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ариунзаяа - 2016-07-29 08:37
Сайн байна уу, Жирэмсэн эхэд хэрэглэсэн эмнэлзүйн судалгаа байхгүй.Иймд сэргийлэх зорилгоор нифуроксазидыг жирэмсэн эхэд хэрэглэхгүй.Баярлалаа
Guest - 2016-08-24 22:26
үйлчилгээ нь хэр хурдан нөлөөлөх вэ
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Ж. Давааболор - 2016-08-24 22:26
Сайн байна уу? нянгийн гаралтай суулгалтын үед үр дүн 24 цагийн дараа мэдэгдэнэ
Guest - 2016-08-24 22:23
3 сартай хүүхдэд өгч бга юм.сөрөг нөлөө байдаг уу.линиксээс үйлчилгээгээрээ хүчтэй ву
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Ж. Давааболор - 2016-08-24 22:23
Сайн байнна уу? линекс бол хэвийн үед хүний биед байдаг бактер байгаа, стопдиар бол нянгийн гаралтай суулгалтын үед хэрэглэдэг бэлдмэл байгаа эмчийн зааваргүй 3 хонгоос илүү хэрэглэж болохгүй.
Guest - 2017-10-12 01:51
Buh salbaraar hudaldalgdj bga yu
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Б.Мандах - 2017-10-12 01:51
сайн байна уу?тиймээ байна,баярлалаа
Guest - 2017-11-23 06:37
Сайн байна уу? Стопдиар 100мг шахмал байгаан. 5 настай хүүхэд талаар нь уух уу?
Guest - 2018-01-12 01:23
Стопдиарыг 90 мл уугаад баас нь хар өнгөтэй болж хувирах уу 2 хоног уусаны дараа ой 5 сартай хүүхэд баас хар өнгөтэй гарсан
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч А. Солонго - 2018-01-12 01:23
Сайн байна уу? Тухайн эмний үйлчлэлээр хар болохгүй. Бактерийн халдвартай суулгалтын үед хар болох магадлалтай
Guest - 2018-02-01 05:19
sn bnu zadalahaas n umnu paran deer tavichihjee. nileen buleehen bolichij. eniig hereglej boloh u
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Б.Энхцолмон - 2018-02-01 05:19
Сайн байна уу.Тасалгааны температурт байвал хэрэглэж болно оо.Баярлалаа
Guest - 2018-02-01 05:22
sn bnu zadalahaas n umnu paran deer tavichihjee. nileen buleehen bolichij. eniig hereglej boloh u
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Б.Энхцолмон - 2018-02-01 05:22
Сайн байна уу.Тасалгааны температурт байвал хэрэглэж болно оо.Баярлалаа
Guest - 2018-03-18 11:00
Энэ эмийг 3 сартай хүүхдэд өгч болох уу?? Шингэн ойр ойрхон баагаад байна.
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Б.Мандах - 2018-03-18 11:00
сайн байна уу ? 2-оос 6 сар хүртэлх хүүхдэд: 2,5мл-ийн хэмжих халбагаар 1-2удаа 12 цагийн зайтай хоногт 2 удаа ууж хэрэглэнэ.баярлалаа
Guest - 2018-03-19 01:30
Энэ эмийг 3 сартай хүүхдэд өгч болох уу?? Шингэн ойр ойрхон баагаад байна.
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Э.Цэрэнчимэд - 2018-03-19 01:30
сайн байна уу сайн байна уу ? 2-оос 6 сар хүртэлх хүүхдэд: 2,5мл-ийн хэмжих халбагаар 1-2удаа 12 цагийн зайтай хоногт 2 удаа ууж хэрэглэнэ.баярлалаа