Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Иммунал плюс 50мл


MANUFACTURER: LEK Pharmaceuticals d.d
GENERIC: Эхинаце пурпуре


12,500 ₮

Тоо хэмжээ:

Иммунал нь эхинаци эмийн ургамлаас гаргаж авсан дархлал идэвхжүүлэх бэлдмэл. Эхинаци нь бие махбодын хамгаалах чадварыг хүчжүүлэх өвөрмөц бус идэвхжүүлэх бодис агуулна. Бэлдмэл лейкоцитын (гранулоцит)-ын тоог олшруулах, бие махбодын фагоцитозын процессыг сайжруулах, өвчин үүсгэгч бичил биетний үржил хөгжлийг дарангуйлж устгах үйлдэл тус тус үзүүлнэ. Мөн уг ургамлын өвс вирусын (томуу болон хомхойн) эсрэг нөлөөтэй болох нь тогтоогджээ.

 

Эхинацийн ханд 80 мг .

 Эхинацийн шүүсийг хүндрээгүй цочмог халдварт өвчнүүд, ханиадаар өвчлөмтгий хүмүүс, ханиад томуунаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. Мөн архаг халдварт өвчний үед удаан хугацаагаар антибиотик эмчилгээ хийлгэж байгаа дархлаа нь суларсан хүмүүст хэрэглэнэ.

 Иммуналыг эмчилгээний үр нөлөө гаргах зорилгоор 7 хоногоос дээш хугацаагаар хэрэглэнэ. Бэлдмэлийн тунг тохируулахын тулд савлалт бүрт хэмжээс бүхий тунгийн дусаагуур байдаг. Дуслыг хэрэглэхийн өмнө бага зэргийн усаар шингэрүүлнэ.

Насанд хүрэгсэд ба 12-оос дээш насны хүүхдэд: 2,5мл-р хоногт 3 удаа ууна. 6-12 насны хүүхдэд 1,5мл-р хоногт 3 удаа; 1-6 настай хүүхдэд 1мл-р хоногт 3 удаа хэрэглэнэ. Ээлж эмчилгээний үргэлжлэх дээд хугацаа 8 долоо хоног.

Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ: Иммунал болон ямар нэгэн эмийн бэлдмэлийг жирэмсэн ба хөхүүл үед эмчийн урьдчилсан зөвлөгөөгүйгээр хэрэглэхгүй.

 

Цээрлэлт: Бэлдмэлийг дараахь тохиолдлуудад хэрэглэхгүй. Даамжрах явцтай системийн болон аутоиммуны өвчнүүд: сүрьеэ, лейкоз, коллагеноз, тархмал хатуурал, ДОХ буюу ХДХВ-ын халдвар. Нийлмэл цэцэгтний овгийн ургамлууд болон бэлдмэлийн бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс.

Гаж нөлөө: Ховор тохиолдолд хэт мэдрэгшлийн урвал илрэх бөгөөд энэ нь арьсны харшлын урвалаар (улайх, тууралт гарах) илэрнэ.

Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө: Иммуналын тун хэтэрсний улмаас хордлого үүссэн талаар тэмдэглэгдээгүй байна.

Эмийн болон бусад харилцан үйлчлэл: Иммунал спирт агуулдаг учир бусад эмийн бэлдмэлийн үйлдлийг өөрчлөх болон хүчжүүлж болзошгүй. Согтууруулах ундаа (маш бага хэмжээгээр ч) ба цефалоспорины бүлгийн дараахь 5 бэлдмэлийн (цефамандол, цефотетан, цефменоксим, цефаперазон, моксалактам) нэгтэй хамт хэрэглэхэд илрэх эмнэлзүйн шинж тэмдгийн талаар тэмдэглэгджээ. Энэ үед нүүр улайх, дотор муухайрах, хөлрөх, толгой өвдөх, зүрх дэлсэх зэрэг шинж илэрдэг учир иммуналыг дээр дурьдсан антибиотик хэрэглэж буй өвчтөнүүдэд хэрэглэхгүй. Цефалоспорины бүлгийн дээрх антибиотикуудын ээлж эмчилгээ дууссанаас хойш 3 хоногийн дараа иммуналыг хэрэглэж болно.

Анхааруулга! Бэлдмэлийг хадгалах явцад уусмал булингартах ба идэвхтэй полисахаридаас тогтсон тунадас унаж болно. Иймээс бэлдмэлийг хэрэглэхээс өмнө флаконыг сайтар сэгсэрнэ.

Анхаарал төвлөрүүлэх чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө: Тусгай болгоомжлол шаардлагагүй.

Хамт худалдан авдаг бараа


Review


Guest - 2014-08-08 16:30
сайн байна уу. танай эмийн сангаас иммунал нэмэх с авах гэтэл иммунал нэмэхтэйг нь санал болгоод байх юмаа. нэмэх с- тэй нь байхгүй юм уу
1800-1883 Лавлах төвийн эмч Д.Жавхлантөгс - 2014-08-08 16:30
Sain bainuu time baihgvi bgaa
Guest - 2015-03-14 02:04
иммунал плюс 46,5мг 50мл гэсэн сиропыг 12 доош насны хүүхдэд өгдөггүй гэх юм зарим эмийн сан тэгэхээр өг болно гэсэн үгүү танайд байгаагаас арай өөр савтай байна л даа ??? хариулж өгнө үү??
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2015-03-14 02:04
1наснаас өгдөг байгаа
Guest - 2018-02-22 23:04
Sain baina uu? Hvvhed maani bainga l hanaid tomuu hvrj ih hemjeenii antibotic hereglesen. Immunalig hereglej boloh uu? Odoo 1.7 sartai
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Г.Бадамгарав - 2018-02-22 23:04
Сайн байна уу иммуналыг хэрэглэж болноо
Guest - 2018-03-07 03:03
Иммунарийн 6 сартай хүүхэд хэрэглэж болохуу хатгаа аваадээр олон хоног антибиотик хэрэглэж байгаа юм аа тэгээд дархлааг нь дэмжмээр байна
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Э.Цэрэнчимэд - 2018-03-07 03:03
сайн байна уу Дуслыг хэрэглэхийн өмнө бага зэргийн усаар шингэрүүлнэ. 1 наснаас дээш хэрэглэнэ. баярлалаа
Guest - 2018-03-12 23:39
Сайн байна уу мөөгөнцөрийн үед хэрэглэж болох уу
1800-1883 Лавлах төвийн эмч эмч М.Дэлгэрцэцэг - 2018-03-12 23:39
сайн байна уу? дархлаа сайжруулах зорилгоор хэрэглэж болно оо. баярлалаа.
Guest - 2018-04-02 17:59
Сайн байна уу? Энтеровирусын үед хэрэглэж болох уу?
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Б.Энхцолмон - 2018-04-02 17:59
Сайн байна уу,дархлаа дэмжих зорилгоор хэрэглэж болно.Баярлалаа.