Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Биомон барагшуун багц


MANUFACTURER: Монос Косметик ХХК


30,000 ₮

Тоо хэмжээ:

Биомон барагшуунтай иж бүрдэл /Энгийн болон холимог арьсанд/ - Арьсны бодисын солилцоонд чухал шаардлагатай төрөл бүрийн эрдэс бодис, микро элементүүдээр арьсыг хангах ба арьсны үхэжсэн эд эсийг гуужуулж, шинэ эд эс үүсэх үйл явцыг хурдасгаж, арьсыг нөхөн сэргээх үйлчилгээтэй.

Сүүн шингэн

  • Арьсны бүх төрлийн бохирдол болон будгийг бүрэн цэвэрлэж
  • Үхэжсэн эд эсийг гуужуулж
  • Арьсыг зөөлрүүлнэ.

Чийгшүүлэгч тоник

  • Арьсны үлдэгдэл бохирдлыг цэвэрлэж
  • Чийгшүүлэн, уян зөөлөн болгож
  • Үрчлээ үүсэхээс урьдчилан сэргийлнэ
  •  Арьсны үрэвсэл болон цочролоос хамгаалж, тайвшруулан өнгийг сэргээнэ.

Чийгшүүлэгч өдрийн тос

  • Арьсыг эрдсээр хангаж
  • Үрэвслийг намдаах болон үүсэхээс урьдчилан хамгаалж
  • Нарны хэт ягаан туяанаас хамгаалан
  • Чийгшүүлнэ

Тэжээлийн шөнийн тос

  • Арьсны эд эсийг нөхөн төлжүүлэн тэжээл өгч
  •  Сэвх толбыг бүдгэрүүлж
  • Үрчлээ үүсэхээс урьдчилан хамгаална.

Барагшуун – Монгол орны цаг уурын байдлаас хамааран өндөр уулын хад чулууны завсраар цас борооны ус урсах явцдаа хадны ан цавд эрдэс баялаг бодисоо наалдуулан олон жилийн туршид хуримтлагдсан асар их эрдсийн бөөгнөрлийг бий болгодог. Энэхүү олон мянган эрдэс бодисын цуглуулга бөөгнөрч хатууран биет болсныг монголчууд барагшуун гэж нэрлэдэг.

Монголчууд эрт дээр үеэс барагшууныг арьсны үрэвслийг анагаах, шарх соривыг эдгээх зэрэг эмчилгээний зорилгоор ашиглаж байсан ба энэхүү уламжлалт эмчилгээний бүтээгдэхүүн орсон Барагшуунтай Биомон иж бүрдлийг  Монголчууддаа зориулан үйлдвэрлэсэн.

Хамт худалдан авдаг бараа


Review