Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Wakodo Хай Хай хүүхдийн сүү 0-9сар 300гр


MANUFACTURER: Чирон ХХК
GENERIC: Wakodo

32,200 ₮
Тоо хэмжээ:

Wakado компани нь ХАЙ ХАЙ эхийн сүү орлуулагчийг Нярайн Олон Улсын зөвлөлгөөнөөс баталсан стандарт, Япон улсын Эрүүл Мэндийн Яамнаас баталсан нярайн эхийн сүү орлуулагчийн стандартад нийцүүлэн өөрийн компанийн олон жилийн судалгаа, шинэ технологи, ололт амжилтанд тулгуурлан үйлдвэрлэдэг. Дөнгөж төрсөн нярайд зроиулан эрүүл мэнд, эмчилгээний ач холбогдолтой байвал зохих бүх найрлагуудыг оруулж өгсөн. Дөнгөж төрсөн нярайд ээжийн сүүг сайн орлохын тулд эхийн сүүний найрлагатай ижил байхаар бодолцож хийгдсэн.

- Хөхөнд сүү орохгүй байх
- Хөхний сүү хүүхдийг цатгаж хүрэлцэхгүй үед
- Гадуур ажилтай хөхүүлэх боломжгүй үед
- Хүүхэд сүүнээсээ дургүйцэн хөхөхгүй болох үед
- Эхийн эрүүл мэндийн байдал таагүй үед
- Хүүхдийн жин хэвийн хэмжээнд хүрэхгүй, нэмэгдэхгүй байгаа үед
- Ээж нь хөхүүлэх завгүй үед хэрэглэнэ.

 

Витамины хэмжээ

Нярай хүүхдийн эхийн сүүний хуулинд заасны дагуу үйлдвэрлэсэн.

 Илчлэг Хөхний сүү ХАЙ ХАЙ Тогтоосон хэмжээ
Витамин B μg 69 81 60-180
Витамин B1 μg 15 77 60-300
Витамин B2 μg 46 120 80-500
Витамин B6 μg 15 58 35-175
Витамин B12 μg 0.05 0.29 0.1-15
Витамин C mg 7.7 12 10-70
Витамин D μg 0.5 1.4 1.0-2.5
Витамин E mg 0.62 0.87 0.5-5.0
Витамин К μg 1.0 2.5 -
Никотин μg 308 830 300-1500
Фолийн хүчил μg 6.6 12 10-50
Пантотик хүчил mg 0.77 0.77 0.4-2.0
Иноцитол mg - 8.7 4-40

- Бүтээгдэхүүнийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ

- Заавал гараа угаах ба 70 градусаас дээш халуун ус хэрэглэх учир түлэгдэхээс болгоомжлох

- Сүүг бэлтгэхдээ заавал лаазан доторх зориулалтын халбагаар хутгана.

- Сүүний халбагыг хэрэглэсний дараа угааж лаазан дотор хийлгүй цэвэр орчинд хадгална.

- Хуурай сүүнд ус хүрэхэд муудах учир нойтон халбага хэрэглэж болохгүй.

- Найруулсан сүүг ууж бараагүй бол 2 цагийн дотор халааж өгч болох ба 2 цагаас хэтэрвэл уулгаж болохгүй.

- Хэрэглэсний дараа тоос шороо, шавьж орохоос сэргийлж сайн таглаж хуурай сэрүүн газар хадгална.

- Найруулсан сүүг цахилгаан халаагуурт халааж болохгүй.

- Хөргөгчинд хөргөх ба хадгалж болохгүй.

- Задалснаас хойш 30 хоногт хэрэглэнэ.

Хамт худалдан авдаг бараа


Review


Guest - 2017-08-24 08:22
Сайн байна уу. Эрдэнэтийн хэрэглэгч байна. Хай хай сүүний 800 гр тайг оруулж ирэх боломж байгаа юу. Танайд дандаа 300 гр тай н л байна. Дороо дуусчих юмаа. Бас үнээ буулгах ч юму олныг авбал хямдруулах ч юмуу тийм боломж бий юу заавал хариулж өгөөрэй.
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2017-08-24 08:22
Сайн байна уу 800гр хай хай сүү манай салбаруудаар байгаа. Олон тоогоор авбал хямдрал байхгүй байгаа. Баярлалаа
Guest - 2017-08-24 23:50
800rp тай н үнэ хэд вэ. Эрдэнэтийн салбарт байхгүй байнлээ. 300 тай н л байсан. Хэрэв хотын салбараас захиалбал энд хүргэж өгөх үү. Эсвэл эрдэнэтийн салбартаа 800 гр тайг н байршуулж өгөөч.
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2017-08-24 23:50
Сайн байна уу та Эрдэнэтийн салбарт хэлээд 800гр тайг захиалгандаа оруулж өгөөчээ гэж хэлээд авах боломжтой. Манай хүргэлт хотын төв дотроо байгаа. Эрдэнэт явах унаанд өгч болно. 800гр 53700төг байгаа. Баярлалаа