Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Ультрапрокт №10


MANUFACTURER: Bayer Consumer Care AG


24,500 ₮

Тоо хэмжээ:

Фармакологийн үйлдэл: Нийлмэл найрлагатай бэлдмэл нь үрэвслийн эсрэг, загатнаа намдаах, харшлын эсрэг, гистамины эсрэг, хэсэг газарын мэдээ алдуулах нөлөө үзүүлдэг. Найрлаганд нь флуокортолон 2 янзаар агуулагдан энэ нь маш хурдан үйлдэл үзүүлэх бөгөөд удаан хугацаагаар үргэлжилдэг. Флуокортолон нь хэсэг газрын нөлөө үзүүлэхдээ нейтрофилийн захын бөөгнөрөлтийг багасгаж, үрэвслийн шүүдэс болон лимфокины ялгаралтыг багасгаснаар макрофагийн зөөвөрөлтийг саатуулж, нэвчдэс болон грануляцийн процессийг багасгана. Цинхокаин нь хэсгийн мэдээгүйжүүлэх нөлөө үзүүлдэг.

  • 1 гр тосон түрхэцийн найрлага:

  • Идэвхтэй бодис: Флуокортолон-21-пивалат 0.92мг, флуокортолон-21-гексаноат 0.95 мг, цинхокаин гидрохлорид 5 мг

  • Туслах бодис: 2-октилдодеканол, кастрвийн тос, усжуулсан кастрийн тос, полиэтилен гликоль-400-монорицинолеат, нимбэгн яаган өнгө засагч Лааны найрлага: Идэвхтэй бодис: флуокортолон-21-пивалат 0.61 мг, флуокортолон-21- гексаноат, 0.63 мг, цинхокаин гидрохлорид 1 мг Туслах бодис: хатуу тос /витепсол W 35/


  • Цээрлэлт: Сүрьеэгийн болон тэмбүү ба вирусын гаралтай эмгэгтэй хэсэгт хэрэглэхгүй. Жирэмсний эхний 3 сар-д мөн хэрэглэхгүй

  • Гаж нөлөө: Хорсох, загатнах, арьс хуурайших зэрэг гаж нөлөө илэрч болно. Удаан хугацаагаар хэрэглэсэн тохойлдолд /4 долоо хоногоос их/ хэсэг газрын арьс хатингарших, арьсны судас тэлэх, нөсөөжилт багасах гаж нөлөө илэрнэ. Ховор тохиолдолд арьсны харшлын урвал илэрч болзошгүй. Тун хэтрүүлсэн тохиолдолд Флуокортолоны нийлмэл эфир ба цинкокаины гидрохлоридын судалгааны үр дүнгээс үзвэл шулуун гэдсээр болон хошногоны орчинд нэг удаа хэрэглэх болон тохиолдлоор тунг хэтрүүлэн хэрэглэхэд ч цочмог хордлого үүсэх магадлал багатай. Тохиолдлоор амаар хэрэглэчихвэл (Жишээ нь: хэдэн грамм тосон түрхэц ба хэд хэдэн лааг залгичихвал) ялангуяа цинхокаины гидрохлоридод тунгаас хамаарсан гаж гөлөө бие махбодийн талаас илэрч болзошгүй ба тэр нь зүрх судасны хүнд хэлбэрийн эмгэг шинжүүд (зүрхний үйл ажиллагаа зогсох хүртэл) ба ТМС-ийн үйл ажиллагааны өөрчлөлтийн шинж тэмдгууд (таталт, амьсгалын үйл ажиллагаа зогсох хүртэл сааталд орох) хэлбэрээр ч илэрч болох юм. Эмийн харилцан нөлөөлөл: Клиник судалгаа ба эмнэлгийн практикт бусад эмтэй сөрөг харилцан нөлөөл ажиглагдаагүй

  • Анхааруулга: Мөгөөнцрийн халдвараар халдварлагдсан үед дагалдах эмчилгээ хийх хэрэгтэй. Нүдэнд оруулахгүй байхыг анхаар. Хэрэглэсний дараа гараа сайтар угаах хэрэгтэй

Хамт худалдан авдаг бараа


Review


Guest - 2015-01-12 13:40
Jiremsen eh hereglej boldiin bolov u
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2015-01-12 13:40
Жирэмсний эхний 3 сар-д хэрэглэхгүй.
Guest - 2015-02-24 19:28
Xoxuul eej xereglej bolox uu? Xoshnogonii amsriin tsuuralt onoshtoi
1800-1883 Лавлах төвийн эмч Г.Тунгалагтамир - 2015-02-24 19:28
Глюкотортикоид нь хөхний сүүгээр ямар нэгэн үйлдэл үзүүлэх хэмжээгээр ялгарах магдлал багатай.
Guest - 2015-02-24 19:29
Xoxuul eej xereglej bolox uu? Xoshnogonii amsriin tsuuralt onoshtoi
1800-1883 Лавлах төвийн эмч Г.Тунгалагтамир - 2015-02-24 19:29
Глюкотортикоид нь хөхний сүүгээр ямар нэгэн үйлдэл үзүүлэх хэмжээгээр ялгарах магдлал багатай.
Guest - 2015-12-31 02:06
Ультрапроктыг хохуул хун хэрэглэж болох юм уу.
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2015-12-31 02:06
Сайн байна уу 6 сараас дээш сартай хөхүүл үед хэрэглэж болно. Баярлалаа
Guest - 2017-07-27 02:38
Toson turhlegtei ni hereglewel ur dvntei Yu? 5 sartai jiremsen yuma otgon hataad bas amsar hawitsaa ni jijig hawdsan ch yum shg bga tgd hvnder bie zasah ued zuragdaj bga yum shg owdoj bn 😟
1800-1883 Лавлах төвийн эмч эмч А.Солонго - 2017-07-27 02:38
Сайн байна уу? Эмчид үзүүлэн хэрэглээрэй. Үзлэг хийж зөвлөгөө өгөх шаардлагатай юм байна
Guest - 2015-09-01 13:47
энэ ултрапрокт лааг дээд тал нь хэдэн хайрцаг хэрэглэх ёстой вэ? 10 хайрцаг байж болох уу? тогтол хэрэглэж байх ёстой юу?
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2015-09-01 13:47
Сайн байна уу 1 сараас дээш хугацаагаар хэрэглэхгүй. Баярлалаа
Guest - 2016-05-19 07:21
Будуун гэдэсний хурц урэвсэлтэй хун хэрэглэж болох уу сальфалкийг хэрэглэхэд урэвсээд байна
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ариунзаяа - 2016-05-19 07:21
Сайн байна уу,Шамбарам, хошногоны амсарын өнгөц шархлаа, шулуун гэдэсний үрэвсэлд хэрэглэх заалттай байна.Баярлалаа
Guest - 2016-10-11 01:08
ene laanii tos n tanai emiin sand bga yu? yaraktai helj uguuch
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Солонго - 2016-10-11 01:08
Сайн байна уу? манайд энэ нь шулуун гэдэсний лаа хэлбэрээр байгаа 10ш 19500 гэж байгаа
Guest - 2016-11-26 19:18
Энэ жм бусдаасаа хамгийн сайн тиймзз
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ариунзаяа - 2016-11-26 19:18
Сайн байна уу,Шамбарам, хошногоны амсарын өнгөц шархлаа, шулуун гэдэсний үрэвсэлийн үед хэрэглэнэ .Үр дүн сайтай шулуун гэдэсний лаа байгаа.Баярлалаа
Guest - 2016-11-29 01:33
Sain bnuu paraporoktit onoshtoi 2 doh togs hagalgaag hlgesen hvndvvrlej baga zereg tsus garad bna ene laag heregleh zaalttai yu ? Hereglej bolohuu?
1800-1883 Лавлах төвийн эмч Т.Туул - 2016-11-29 01:33
Сайн байна уу. Парапороктитын үед хэрэглэх заалт байхгүй. Эмчид хандаарай.
Guest - 2017-03-11 04:38
энэ эм юуны эм юм бол ямар үйлчилгээтэй вэ
1800-1883 Лавлах төвийн эмч Т.Туул - 2017-03-11 04:38
Сайн байна уу. Нийлмэл найрлагатай бэлдмэл нь үрэвслийн эсрэг, загатнаа намдаах, харшлын эсрэг, гистамины эсрэг, хэсэг газарын мэдээ алдуулах нөлөө үзүүлдэг шамбарам, хошигны амсарын өнгөц шархлаа, шулуун гэдэсний үрэвсэл зэрэг өвчний үед хэрэглэнэ.
Guest - 2017-08-17 19:10
Sn bnu. Odoo ene laa bga bvuu
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ариунзаяа - 2017-08-17 19:10
Сайн байна уу,цайз 16 98659698 болон схд-ийн эмнэлэг дотор байдаг эмийн санд 98658620 хэдэн үлдэгдэлтэй байна.Утсаар нь лавлан асуугаарай!
Guest - 2017-08-17 19:09
Sn bnu. Odoo ene laa bga bvuu
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ариунзаяа - 2017-08-17 19:09
Сайн байна уу,цайз 16 98659698 болон схд-ийн эмнэлэг дотор байдаг эмийн санд 98658620 хэдэн үлдэгдэлтэй байна.Утсаар нь лавлан асуугаарай!
Guest - 2018-06-18 09:44
5 сар 10 хоногтой хөхүүл. хэрэглэж болохуу.
1800-1883 Лавлах төвийн эмч Б. Ариунцэцэг - 2018-06-18 09:44
Сайн байна уу хөхүүл үед хэрэглэх судалгаа байхгүй учраас та эмчид үзүүлж зөвлөгөө аваарай баярлалаа.
Guest - 2017-10-12 20:14
Sain bnu ene ultraprokt tosiig dunguj tursun hvn hereglej bolhuu laagn tsug hergelwel yah bol tsagaan mah neleen tom hemjeete garchihsiin
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч А.Солонго - 2017-10-12 20:14
Сайн байна уу? Эмчийн заалтаар хэрэглээрэй
Guest - 2017-11-03 20:07
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Д.Баярмаа - 2017-11-03 20:07
сайн байна асуух зүйлээ тодорхой бичээрэй
Guest - 2018-03-19 22:38
Танай эмийн сангуудад энэ үнээрээ байгаа юу
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Энхцолмон - 2018-03-19 22:38
Сайн байна уу,энэ үнээрээ байгаа.Баярлалаа