Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Трирегол 1x21


MANUFACTURER: Gedeon Richter Plc


12,500 ₮

Тоо хэмжээ:

Три-регол бүрхүүлтэй шахмал нь жирэмслэлтээс хамгаалах дааврын бэлдмэл. Гонадотропиний үйлдлийг дарангуйлах замаар жирэмслэлтээс хамгаалах үйлдэл үзүүлдэг. Даавар нь өндгөн эсийн боловсролтыг саатуулахаас гадна умайн хүзүүний салстыг өөрчилснөөр эр бэлгийн эсийг умайруу ороход саадтай болгодог, эндометрийг өөрчилж умайн хананд өндгөн эс бэхлэгдэх чадварыг дарангуйлах замаар жирэмслэх магадлалыг бууруулна. Бэлдмэлийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэн, эмчийн байнгын хяналтан дор байна.

Үйлчлэгч бодис:

I. Ягаан өнгийн нэг шахмалд 0,03мг этинилэстрадиол ба 0,05мглевоноргестрелийг агуулагдана.

II. Цагаан өнгийн нэг шахмалд 0,04мг этинилэстрадиол ба 0,075мглевоноргестрелийг агуулагдана.

III. Бор шаргал өнгийн нэг шахмалд 0,03мг этинилэстрадиол ба 0,125мглевоноргестрелийг агуулагдана.

Туслах бодис:

I.Цөм: усгүй коллоид кремнийн диоксид, магнийн стеарат, тальк, эрдэнэ шишийн цардуул, лактозийн моногидрат (33.0мг).Бүрхүүл: натрийн кармеллоз, повидон, төмрийн улаан оксид (Е172), коллоид усгүй кремнийн диоксид, макрогол 6000, коповидон, титаний диоксид (Е171), кальцийн карбонат, тальк, сахароз.

II.Цөм: усгүй коллоид кремнийн диоксид, магнийн стеарат, тальк, эрдэнэ шишийн цардуул, лактозийн моногидрат (33.0мг).Бүрхүүл: натрийн кармеллоз, повидон, төмрийн улаан оксид (Е172), коллоид усгүй кремнийн диоксид, макрогол 6000, коповидон, титаний диоксид (Е171), кальцийн карбонат, тальк, сахароз.

III.Цөм: усгүй коллоид кремнийн диоксид, магнийн стеарат, тальк, эрдэнэ шишийн цардуул, лактозийн моногидрат (33.0мг).

Бүрхүүл: натрийн кармеллоз, повидон, төмрийн улаан оксид (Е172), коллоид усгүй кремнийн диоксид, макрогол 6000, коповидон, титаний диоксид (Е171), кальцийн карбонат, тальк, сахароз.

Эмийн хэлбэр:Бүрхүүлтэй шахмал Лактозид тэсвэрлэдэггүй өвчтөнд: нэг ширхэг бүрхүүлтэй шахмалд 33.0 мг лактоз буюу сүүний сахарыг агуулдаг.

Три-реголийг хэрэглэхийн өмнө жирэмслэлтийг үгүйсгэх болон ямар нэгэн эмгэг эрсдэлт хүчин зүйлийг үгүйсгэх зорилгоор эмэгтэйчүүдийн дотуур үзлэг болон эмчийн үзлэгт хамрагдах шаардлагатай (артерийн даралтыг хэмжих, шээсэнд глюкозын түвшинг тодорхойлох, элэгний үйл ажиллагаа, хөх болон үтрээний арчдаст цитологийн шинжилгээ хийх).

Бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхгүй:

  • Жирэмсэн эх
  • элэгний хүнд эмгэг
  • өөх тосны солилцооны өөрчлөлт
  • хүнд хэлбэрийн гипертони
  • хүнд хэлбэрийн чихрийн шижин болон шалтгаан тогтоогдоогүй үтрээний цус алдалтын үед хэрэглэхийг хориглоно.

Түүнчлэн бэлдмэлийг өмнө нь шарлаж байсан эсвэл жирэмсэн үед бэлгийн хомхойгоор өвчилж байсан эмэгтэйчүүдэд хэрэглэхгүй.

Урьд нь өвчилж байсан эсвэл доор дурьдсан эмгэг дагалдсан тохиолдолд:

- Тромб үүсгэдэг эмгэг (судсанд нөж үүсгэдэг) эсвэл тромб үүсгэх хандлагатай.

- Элэгний хавдар- Хөх болон умайн хорт хавдар . Дотуур ууж хэрэглэдэг жирэмслэлтээс хамгаалах нийлмэл бэлдмэлийг хэрэглэдэг эмэгтэйчүүдийн дотор тромбоэмболик эмгэг үүсгэх эрсдлийг ихэсгэдэг (тромбоэмболик эмгэг, инфаркт миокард, тархины инсульт). Нас ахих үед, ялангуяа, 35-аас дээш насны тамхи татдаг эмэгтэйчүүд илүү өртөмтгий байдаг учир тамхинаас татгалзах шаардлагатай.Три-реголийг болгоомжтой хэрэглэх тохиолдол чихрийн шижин, гипертони, вений судасны үрэвсэл, вений судасны өргөсөлт, эпилепси, бага хорея болон умайн хоргүй хавдрын үед болгоомжтой хэрэглэнэ. Дээр дурьдагдсан болон өөрт байгаа эмгэгийн тухай эмчлэгч эмчдээ хэлэх шаардлагатай. Жирэмсэн болох нь тогтоогдсон тохиолдолд бэлдмэлийг шууд зогсооно. Учир нь уг бэлдмэл жирэмсний эхний сард ургийн хөгжилд сөргөөр нөлөөлдөг эрсдэлт хүчин зүйлсийг ихэсгэдэг. Гэхдээ судалгаагаар нь үүнийг батлаагүй.Жирэмслэлтээс хамгаалдаг бэлдмэл нь хөхний сүүг багасган найрлагыг нь өөрчилж, мөн хөхний сүүгээр гадагшилдаг учир хөхүүл эх жирэмслэлтээс хамгаалах бэлдмэлийг хэрэглэхгүй.

Дараах тохиолдолд бэлдмэлийг зогсоон яаралтай эмчлэгч эмчид хандах шаардлагатай.

- Жирэмсэн тохиолдолд

- Анх удаа эсвэл мигрень төст өвдөлт нь ихсэх эсвэл толгой маш хүчтэй өвдөх

- Хараа огцом буурах болон ухаанаа алдах

- Хөл маш хүчтэй өвдөх

- Цээжээр хүчтэй өвдөх эсвэл шахах

- Тархмал шарлалт эсвэл загатнаа

- Эпилепси эсвэл эпилепси уналтын давтамж нь олшрох

- Даралт огцом ихсэх

- Таталт

- Том хагалгаанд орохоос 4 долоо хоногийн өмнө эсвэл удаан хугацаагаар хэвтэх (гэмтлийн дараа).

Дотуур ууж хэрэглэдэг жирэмслэлтээс хамгаалах бэлдмэлийг маш удаан хугацаагаар хэрэглэхэд элэгний хоргүй хавдар, ховор тохиолдолд хортой хавдрыг үүсгэн хэвлийд цус алдах ноцтой хүндрэлд хүргэдэг. Хэвлийн дээд хэсгээр хүчтэй өвдөх, уг өвдөлт нь дарагдахгүй тохиолдолд эмчлэгч эмчид яаралтай хандана уу?Лабораторийн шинжилгээ өгөх гэж байгаа тохиолдолд эмчид дотуур ууж хэрэглэдэг жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл хэрэглэж байгаа тухайгаа хэлнэ. Учир нь уг бэлдмэл нь зарим лабораторийн үзүүлэлтэнд нөлөөлдөг. Бусад эмийн бэлдмэлтэй хамт хэрэглэх ньОдоо болон саяхан хэрэглэсэн эмийн бэлдмэлийг эмч болон эм зүйчид хэлэх шаардлагатай, ялангуяа жоргүй олгодог эмийн тухайд мэдээлэх шаардлагатай.Дараах бэлдмэлтэй болгоомжтой хэрэглэнэ. Үүнд:

- Ампициллин, рифампицин, хлорамфеникол, неомицин, пенициллин В, сульфонамид, тетрациклин, дигидроэрготамин, транквилизатор, фенилбутазонтай хамт хэрэглэхэд жирэмслэлтээс хамгаалах үйлдэл багасдаг тул дээрх бэлдмэлийг хэрэглэх явцад нэмэлт жирэмслэлтээс хамгаалах аргыг давхар хэрэглэнэ.

- Антикоагулянт, кумарин болон индандион уламжлал (давтан протромбины хугацааг тодорхойлохоос гадна шаардлагатай тохиолдолд антикоагулянтийн тунг өөрчлөх шаардлагатай)

- Гурван цагиргат антидепрессант, мапротилин, бета-блокатор нь бэлдмэлийн биохүрэхүйг ихэсгэн хоруу чанарыг нэмэгдүүлдэг

- Дотуур ууж хэрэглэдэг чихрийн шижингийн бэлдмэл, инсулиний тунгийг өөрчлөх шаардлагатай

- Бромокриптин бэлдмэлийн үйлчилгээг бууруулдаг

- Элэг гэмтээх бэлдмэл, ялангуяа дантролен нь 35-с дээш насны эмэгтэйчүүдийн элэг гэмтээх эрсдлийг ихэсгэдэг.

Автотээврийн хэрэгсэл болон бусад техниктэй харьцах чадварт нөлөөлөх байдал:Три-реголийн автотээврийн хэрэгслийг жолоодох болон бусад техниктэй харьцах чадварт нөлөөлөх байдлын судалгаа хийгдээгүй болно.


Review