Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Фромилид 250мг №14


MANUFACTURER: KRKA, tovarna zdravil, d.d


26,500 ₮

Тоо хэмжээ:

Фармакодинамик: Кларитромицин нь макролидын бүлгийн хагас нийлэг антибиотик юм. Тэрээр нянгийн эсийн уургийн нийлэгжүүлэлтийг саатуулан үндсэндээ бактериостатик үйлдэл үзүүлэх боловч өндөр концентрациараа Streptococcus pyogenes, Streptococcus pneumoniae болон Moraxella catarrhalis нянд бактерцид үйлдэл үзүүлдэг. Кларитромицин мэдрэг нянгууд нь: Mycoplasma pneumoniae, Legionella pneumophila, Chlamydia trachomatis, Chlamydia pneumonia, Ureaplasma urealyticum. Мөн Грам эерэг нянгууд: (Streptococcus pyogenes, Streptococcus pneumonia, Streptococcus agalactiae, Streptococcus viridians, Staphylococcus aureus, Listeria monocytogenes, Corynebacterium spp., Bacillus spp,)

Грам сөрөг нянгууд: (Haemophilus influenza, Haemophilus ducreyi, Moraxella catarrhalis, Bordetella pertussis, Neisseria gonorrhoeae, Neisseria meningitides, Borrelia burgdorferi, Pasteurella multocida, Campylobacter spp., болон Helicobacter pylori ) Зарим агааргүйтэн нянгууд: (Eubacterium spp., Peptococcus spp., Propionibacterium spp., Clostridium perfringens болон Bacteroides melaninogenicus) Toxoplasma gondii болон Mycobacterium tuberculosis оролцуулаад бүх хэлбэрийн микобактеруудад нөлөөлнө.

Фармакокинетик: Кларитромицин нь хоол гэдэсний замаар сайн шимэгдэнэ. Ууж хэрэглэхэд биохүрэхүй 55% байдаг. Хоололт нь түүний шимэгдэлтийг удаашруулах боловч клатритромициний биохүрэхүйд үндсэндээ нөлөөлөхгүй. Уурагтай холбогдолт 90%-аас илүү байдаг. Кларитромициний ойролцоогоор 20% орчим нь элэгэнд CYP3A4, CYO3A5, CYO3A7 ферментүүдийн оролцоотойгоор хурдан хугацаанд хувирна. Түүний үндсэн метаболит 14-гидрокси-кларитромицин нь Haemophilus influenz -н эсрэг онцгой идэвхтэй нөлөөлдөг. Хэрэглэснээс хойш 3 цагийн дараа сийвэнд хамгийн өндөр концентрацид хүрнэ. (TCmax) Түүнийг хоногт 250 мг-аар тогтмол хэрэглэхэд хувираагүй бэлдмэлийн тогтвортой концентраци (Css) нь 0.62-0.84мкг/мл, түүний үндсэн метаболитынх нь 0.4-0.7мкг/мл байдаг. Тунг хоногт 500мг хүртэл ихэсгэхэд хувираагүй бэлдмэлийн тогтвортой концентраци(Css) нь 0.77-0.89мкг/мл, түүний үндсэн метаболитынх нь 0.67-0.8мкг/мл байдаг. Кларитромицин нь эд эс (уушиг, хөөмий, шүлс, цэр, дунд чих, арьс болон зөөлөн эдэд) болон биемахбодийн шингэн хэсэгт сайтар нэвтрэх бөгөөд тэнд цусны сийвэн дэх хэмжээнээсээ 10 дахин өндөр концентрациг үүсгэдэг. 250мг тунгаар хэрэглэхэд хагас ялгаралтын хугацаа 3-4 цаг, 500мг тунгаар хэрэглэхэд 5-7 цаг байдаг. Кларитромициний 20-30% нь хувиралгүйгээр бөөрөөр үлдсэн хэсэг нь метаболит хэлбэрээр ялгардаг байна.

Идэвхтэй бодис: 250мг Кларитромицин

Туслах бодисЭрдэнэшишийн цардуул, бичил талст целлюлоза, бичил талст целлюлоза,усгүй коллоид кремнийн хоёрч исэл, цармагжуулалтын өмнөх цардуул, калийн полиакриллин, тальк, магнийн стеарат. Бүрхүүлд: гипромеллоз 6cps, тальк, титанийн хоёрч исэл , пропилленгликоль, хинолины шар будагч бодис тус тус агуулагдана

 

  • Шахмалыг бүтнээр нь бага зэргийн усаар даруулж ууна

  • Насанд хүрэгсэд ба 12 наснаас дээш хүүхдэд 250 мг 12 цагийн зайтай хэрэглэнэ

  • Синуст болон хүнд халдварын үед 500 мг хэрэглэж болно

  • Ээлж эмчилгээ 8-14 хоног хэрэглэнэ

Цээрлэлт: Кларитромицин болон макролидын бүлгийн бусад антибиотикт мөн түүнчлэн бэлдмэлийн найрлаганд хэт мэдрэг өвчтөнд, бөөрний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн дутмагшил,элэгний үрэвсэл (өгүүлэмжтэй), порфири өвчин, жирэмсний эхний 3 сар, хөхүүл үед тус тус хэрэглэхгүй.Кларитромициныг терфенадин, цисаприд, пимозид, астемизол зэрэг эмтэй хамт хэрэглэхгүй. 6 сар хүртэлх хүүхдэд хэрэглэхгүй (ууж хэрэглэх хөвмөл бэлтгэхэд зориулсан гранул хэлбэрийн бэлдмэл) учир нь насны энэ бүлэгт үр дүнтэй бөгөөд аюулгүй эсэхийг нотолсон туршлага хомс байна

12 хүртэлх настай буюу 33кг-аас бага жинтэй хүүхдэд (хальсан бүрхүүлт шахмал эмийн хэлбэр) Фруктозад төрөлхийн мэдрэг, глюкоз болон глактозын мальабсорбцийн хам шинж буюу сахароз-изомальтаза ферментийн төрөлхийн дутмагшилтай өвчтөнд хэрэглэхгүй( зөвхөн ууж хэрэглэх хөвмөл бэлтгэхэд зориулсан эмийн хэлбэрт)

Болгоомжтой хэрэглэх нь: Жирэмсний II болон III дахь гурван сар, бөөрний болон элэгний үйл ажиллагааны дундаас хүнд хэлбэрийн дутмагшилийн үед

Гаж нөлөө: Ходоод гэдэсний замын талаас: дотор муухайрах, бөөлжих, суулгах, хэвлий орчмоор өвдөх, амны болон хэлний салст үрэвсэх, ам болон хэл түр зуур цайх, нойр булчирхай үрэвсэх, нарийн, бүдүүн гэдэсний хуурамч бүрхүүлт үрэвсэл үүсэх, цөс зогсонгшилт шарлалт үүсэх болон элэг үрэвсэж болно. Элэгний үйл ажиллагаа өөрчлөлт хүнд хэлбэртэй байж болох боловч ерөнхийдөө эргэх шинж чанартай байдаг. Хүнд хэлбэрийн суурь өвчтэй буюу эмийн эмчилгээнээс шалтгаалан үүссэн эмгэгшлийн суурин дээр элэгний үйл ажиллагааны дутмагшил үүсвэл энэ ховор тохиолдолд үхлээр ч төгсөж болох юм

Төв болон захын мэдрэлийн системийн талаас: Толгой өвдөх, толгой эргэх, паристези нойрмоглох, хий үзэгдэл илрэх, таталт үүсэх, солиоролт үүсэх, ой ухаан будангуйрах, айх түгшүүрлэх мэдрэмж төрөх, нойргүйдэх, аймшгийн зүүд зүүдлэх, зан авир өөрчлөгдөх болон баримжаа алдагдах гаж нөлөө илэрч болзошгүй

Цус төлжүүлэх болон тунгалагийн системийн талаас илрэх өөрчлөлт: Лейкопени, тромбоцитопени үүсч болно

Мэдрэх эрхтний талаас: Амтны болон үнэрлэх мэдрэмж өөрчлөгдөх, чих шуугих, богино хугацаагаар дүлийрч болох боловч энэ нь бэлдмэлийг хэрэглэхээ зогсоосны дараа эргэн сэргэдэг

Зүрх судасны системийн талаас: Зүрхний цахилгаан бичлэг QT зай уртсах, ховдолын хэлбэрийн тахикарди илрэх

Амьсгалын системийн талаас: Амьсгаадана

Тулгуур хөдөлгөөний системийн талаас: Үе мөч өвдөх, булчин өвдөх

Шээс бэлгийн системийн талаас: Бөөрний завсарын эдийн үрэвсэл болон бөөрний үйл ажиллагааны дутмагшил үүсч болно.

Харшлын урвал: Арьсны тууралт, чонон хөрвөс, арьс загтнах, нүд хавагнах, анафилаксийн шок, Стивенс-Жонсоны хам шинж, арьсны хучуур эдийн хорт үхжил (Лайеллын хамшинж) болон Квинкийн судаслаг хаван үүсч болно


Орлуулах бүтээгдэхүүн

Хамт худалдан авдаг бараа


Review


Guest - 2017-04-25 20:14
фромилидыг хоолны өмнө уух уу дараа уух уу
1800-1883 Лавлах төвийн эмч Т.Туул - 2017-04-25 20:14
Сайн байна уу. Хоолны дараа ууна.
Guest - 2017-12-24 19:31
2 nastai huuhded 125 taig bichij uguhiin tun ni bagadahgui yu
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2017-12-24 19:31
Сайн байна уу кг жинд нь тохирууулж тунг тогтооно. Баярлалаа
Guest - 2018-01-07 04:07
huurai em bhiin yaj nairuuldag ve 125mgtaig
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч А. Солонго - 2018-01-07 04:07
Сайн байна уу? 42 мл буцалсан бүлээн ус хийгээрэй. Баярлалаа
Guest - 2018-01-17 12:34
Сайн байна уу 4 настай хүүхдэд 19кг жигтэйхэн 250мл өдөрт 2 удаа өглөө гэсэн боловч заавар дээрээ 12оос дээш насны хүүхэд ууна гэсэн байна
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Баярмаа Д - 2018-01-17 12:34
сайн байна уу 1800-1883 утсаар холбогдож зөвөлгөө аваарай.
Guest - 2018-02-26 01:17
Фромилид юуны эм бэ?
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Энхцолмон - 2018-02-26 01:17
Сайн байна уу,өргөн хүрээний үйлдэлтэй антибиотик байгаа.Уушгины үрэвсэл,залгиур хоолойн үрэвслийн үед уудаг.Баярлалаа
Guest - 2018-03-10 05:20
sain bna yy 8 nastai huuhded 250mg фромилидыг heden tsagiin zaitai uguh ve hooloi ni uvduud haluuraad bgaa yum hooloind sain nuluu uzuuldeg uu?
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Б.Мандах - 2018-03-10 05:20
сайн байна уу эндээс антибиотик эмчилгээний заавар өгөх боломжгүй учир та заавал хүүхдээ эмчид үзүүлэн зөвөлгөө аваарай.баярлалаа
Guest - 2018-07-12 09:31
sain bna uu fromilid -iin tuhai asuuh zuil bna
1800-1883 Лавлах төвийн эмч Т.Идэрбат - 2018-07-12 09:31
Сайн байна уу Та юу асуух вэ ?
Guest - 2018-10-14 22:44
9сартай хүүхэд фромилидыг уу болох уу
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Б.Мандах - 2018-10-14 22:44
сайн байна уу антибиотик учир эмчийн зааврын дагуу ууж болно.баярлалаа